МАНАЙ ДЭЛХИЙ ЭМЧ НАРЫН НУРУУН ДЭЭР ТОГТОЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-23 01:55

Сэтгүүлчийн үг

Манай дэлхий дээр хэдэн улс байдаг вэ?. World Almanac-д бол 193 улс, infoplease.com дээр дурьдсанаар 195 улс байдаг бол зарим мэдээллэл дээр 200 гаруй, тэр дундаа 206 улс байдаг гэдэг. Мөн the World Facebook –д 267 субьектын мэдээ мэдээллийг оруулсан байдаг. Гэхдээ юуны түрүүнд улс гэж чухам ямар субьектыг хэлэх вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Ямар ч байсан судалгаа хийж, интернэтээс хайлт хийж үзвэл Бүрэн эрхт тусгаар тогтносон улс, харьяат газар нутаг, тусгаар тогтонол нь бусад улс орнуудад маргаантай субьектууд улс гэсэн субьектэд багтаж байна.
1933 оны 12 сарын 26-нд Өмнөд Америкийн Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо Америк тивийн улсуудын 7-р конференц дээр нэгэн гэрээг үзэглэсэн байдаг. Уг нь гэрээ нь Улс гэсэн субьектыг тодорхойлсон тодорхойлолт юм.
Уг гэрээнд заахдаа Улс гэж
1-рт: байнгийн хүн амтай
2-рт: тодорхой нутаг дэвсгэртэй
3-рт: засгийн газартай
4-рт: бусад улс орнуудтай харилцан хамтын ажиллагаанд оролцох чадвартай субьект гэж заажээ.
Эндээс үзвэл, энэ янз бүрийн тоог зөв буруу гэж дэнслэх нь бас нэг талаар өрөөсгөл ойлголт юм. Эдгээр үзүүлэлтүүдийг хангасан 200 гаруй субьект байгаа.
Харин дэлхийн засгийн газар хэмээгдэх НҮБ-ын дүрмийг хүлээн зөвшөөрсөн, Ерөнхий Ассамблейн гишүүн 193 улс, түүн дээр нэмэгдээд ажиглагч статустай Ватикан, Палестин улсаадыг багтаагаад тусгаар тогтносон 195 улс байна. НҮБ-ын дүрмийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлд зааснаар нэгдүгээрт энэхүү дүрмэнд заасан үүргүүдийг хүлээн зөвшөөрсөн, Байгууллагын үзэж байгаагаар тэдгээр үүргийг биелүүлж чадах, биелүүлэхийг хүсч байгаа энхийг эрхэмлэгч бусад бүх улс тус Байгууллагад гишүүнээр элсэж болно, хоёрдугаарт аливаа тийм улсыг Байгууллагад гишүүнээр элсүүлэх асуудлыг Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхий Ассамблейн тогтоолоор шийдвэрлэнэ гэж заажээ.
НҮБ-ын гишүүнээр элссэн дэлхийн хамгийн залуу улс бол 2011 оны долдугаар сарын 14-нд элссэн Өмнөд Судан улс юм. Швейцар улс 2002 он хүртэл ажиглагчийн статустай байсан бөгөөд 2002 оны есдүгээр сарын 10-нд НҮБ-ын 190 дэх гишүүн болж байжээ. Харин 2012 оны 11 сарын 29-нд НҮБ-ын ажиглагч улс болсон байна.

Тэгвэл Шинэ корона вирус 192 орныг хамарч 336.638 болжээ. Эдгэрсэн нь 97.636, нас барсан 14.611 болсон байна. Өнгөрсөн баасан гаригаас хойш дэлхий даяар 90.000 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нас баралт ч 4000 гаруйгаар нэмэгдсэн байна. 
Вирус ид тархаж буй орнууд:
Итали-59.138, АНУ-32.783, Испани-28.603, Герман-24.873, Иран-21.638, Франц-16.018, Өмнөд Солонгос-8.897, Швейцарь-7.474, Их Британи-5.683, Нидерланд-4.204, Австри-3.580, Бельги-3.401, Норвеги-2.263, Швед-1.931, португал-1.600, Бразил-1.546 гэх мэт...

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-23 01:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?