Ш.ГАНТУЛГА: САНХҮҮГИЙН БҮХ ТӨРЛИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Сэтгүүлчийн үг

Олон улсын тоймч Ш.Гантулга, “Дэлхийг цар тахал корона вирус нөмөрч дэлхийн эдийн засаг, олон улсын эдийн засаг хямарсан энэ цаг үед Монголын төр засгаас иргэд рүүгээ чиглэсэн тусламжийн бодлогыг нэн яаралтай авч хэрэгжүүлэх ёстой.
Цаг мөч алдалгүй хүмүүст туслах ёстой... Бэлэн мөнгө өгөх ёстой... Зээлийг хүүг тэглэх ёстой... Хүмүүсийг бүр сөхөрчихөөс нь өмнө туслах ёстой...  Өвчтэй хүнийг өвчин нь хүндрэхээс нь өмнө эрт онош тавьж эдгээхтэй адил яг одоо цаг хугацаа алдалгүй ард иргэд, ААН-үүд рүү чиглэсэн санхүүгийн бүх төрлийн тусламжийн бодлого хэрэгжүүлэх ёстой...Хүүгүй зээл өгөх ёстой ...
Тэгэхгүй бол цаг хугацаа алдах тусам иргэд, ААН-үүд улам их сэргэхээргүй хүнд хохирол амсах юм.
Дэлхийн бусад орнууд яг ийм тусламжийн бодлогыг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлчихлээ шүү дээ” хэмээн мэдэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?