Х.БАТ-ЯЛАЛТЫГ ЦАГДАН ХОРИХ ЭСЭХ ТУХАЙ ШҮҮХ ХУРАЛ ЯГ ОДОО БОЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-27 06:49

Сэтгүүлчийн үг

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Алтаншагай нар хэвлэлийн хурал хийж, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд тамхи татаж, согтуу байгаа дүрс бичлэгийг дэлгэж, бас бичлэг битгий тараагаач гэж 50 сая төгрөг өгсөн гэж мэдээлсний дараахан Л.Эрдэнэчимэг хуулийн байгууллагад хандсан хэмээн гурвантаа хэвлэлийн хурал зарлаж, гурван өөр зүйлийг ярьсныг Google-дээд харчихаж болно.

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн зургаадугаар зүйл, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Яг энэ асуудлаар гурав хоногийн өмнө таслан сэргийлэх эсэх тухай шүүхийн тов гарсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Тэгвэл яг одоо уг асуудлаар шүүх хуралдаж байна.

Өөрөөр хэлбэл түүнийг цагдан хорих эсэхийг хэлэлцэж байгаа юм. Дашрамд дуулгахад,  Иргэдийн шударга шүүх ТББ-ын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгт хандан ил захидал илгээснийг дор хавсаргав.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-27 06:49

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?