"ЦАГААН ХЭРЭМ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Сэтгүүлчийн үг

ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газрын хамтран хэрэгжүүлдэг БНХАУ-ын их, дээд сургуулиудад зочин судлаачаар 2020-2021 оны хичээлийн жилд суралцаж судалгаа хийх нэг жилийн хугацаатай “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байна.
Монгол улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр хүнийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны дотор сонгон шалгаруулж, тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын олон улсын багт нэр дэвшүүлэх тул дараах шалгуурыг хангасан иргэд материалаа бүрдүүлж s.khandmaa@unesco.mn хаягаар тус комисст ирүүлнэ үү.
1. СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
Дараах холбоосоор орж суралцах чиглэл болон сургуулиа сонгоно. http://www.campuschina.org/universities/index.html
2. ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Ерөнхий судлаачид өргөдөл гаргагч 45-аас доош насны, доод тал нь баклаврын түвшний 2 жилийн сургалтад хамрагдсан байх, ахлах судлаачид өргөдөл гаргагч 50-иас доош насны, магистрын зэрэгтэй эсвэл дэд профессор, түүнээс дээш цолтой байх
- Англи эсвэл хятад хэлний мэдлэгтэй байх
- Бие бялдар болон оюун санааны хувьд эрүүл байх
3. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Цээж зураг
- Ерөнхий боловсролын гэрчилгээ, баклавр, магистрын дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан байна. Хэрэв англи хэл рүү орчуулсан бол баталгаат орчуулгын газрын тамгатай байна.
- Тодорхойлолт, 2 хүнээс авсан байх /англи хэл дээр/
- Суралцах төлөвлөгөө/судалгааны санал /англи хэл дээр, ерөнхий судлаач 500 үг, ахлах судлаач 800 үг/
- Эрүүл мэндийн хуудсыг бөглүүлж, тамга, гарын үсгээр баталгаажуулсан байна.
- Англи/хятад хэлний мэдлэгийг баталсан гэрчилгээ / HSK, IELTS, TOEFL/ байх
Утас: 98113434
Холбогдох мэргэжилтэн: С.Хандмаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?