Л.НАРАНБААТАР:З.ЭНХБОЛДЫГ ШҮҮХ ДЭЭР ЯЛЛАА

Сэтгүүлчийн үг

Эдийн засагч Л.Наранбаатар нүүр номоороо дамжуулан ийн мэдгдээ.

"Өчигдөр (2020 оны 3-р сарын 30-ны өдөр) Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурал болж намайг З.Энхболдыг гүтгэлээ гэж зөрчлөөр 2 сая төгрөгөөр, хууль бусаар торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг хүчингүй болголоо.

Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн, дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг нь цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал 2 ч удаа хойшилсоны эцэст өчигдөр хурал болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүнтэтгэж өөрөө ирсэнгүй.

З.Энхболд нь гомдолдоо ингэж бичсэн байсан юм.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНД ГОМДОЛ ГАРГАХ НЬ

2019 оны 11 сарын 11 ны өдөр Улаанбаатар хот

Зандаахүү овогтой Энхболд миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 д заасны дагуу Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчаар Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан зөрчлийг шалгуулахаар бичгээр гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр дэлгэсэн нэр бүхий хүнд зохих хуулийн хариуцлага ногдуулах хүсэлтэй байна.

Тодруулбал:
Лүндэгийн Наранбаатар гэх этгээд сүүлийн үед өөрийн Лүндэгийн Наранбаатар гэх нэртэй фейсбүүк болон твиттер хуудас, 1072 гэх нэртэй фейсбүүк хуудсанд З.Энхболд намайг байнга гүтгэж харлуулсан мэдээллийг олон нийтэд тараах болсон. Энэхүү гүтгэлүүдийг нэгтгэн гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт:
1072 Хувьцаа гэх нэртэй фейсбүүк хуудсанд 2019 оны 11 дугаар сарын 06 ны өдөр 18:15 минутанд нийтэд харагдах тохиргоотойгоор, мөн 2019.11.07 ны өдөр Лүндэгийн Наранбаатар гэх нэртэй твиттертээ Л.Наранбаатар гэх этгээд АМНАТ ыг хэн устгав , Муур ил гарлаа, share гэх гарчигтайгаар З.Энхболд миний зурган дээр сахал зурсан байдалтайгаар худал ташаа мэдээлэл нийтэлж , ингэхдээ хүнийг гутаан доромжилсон байна. Тухайлбал :
“......Гэхдээ Одбаярыг үнэндээ өмгөөлөх муур нь Занданшатар биш юм. Жинхэнэ хумсаа нуусан муур тэр өдөр өөрөө гарч ирж мэдэгдэл хийх нь тэр. Энэ бол цэцийн шийдвэрийг зөвтгөсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд байлаа.” гэжээ. Мөн Муур ил гарч ирэх шалтгаан юу байв гэж гарчигласны доор “ ...Баримт сөхвөл бас ингэж чичэрч гарч ирэх шалтгаан байсан аж. Нэгт өөрийн төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран ажилладаг Ачитсайхны Баттүшигийн Страто компанийг АМНАТ аас чөлөөлөх , хоёрт уул уурхайн компаниуд Цэцийг лоббидож АМНАТ ыг байхгүй болгосон гэж гөрдөх, олон түмний анхаарлыг ингэж сатааруулж байгаад араар нь Зүүнбаянгийн төмөр замыг Оросуудад бэлэглэх . улмаар Страто руу Эрдэнэс таван толгойн нүүрсийг хямдаар , их хэмжээгээр урсгах , гуравт төрийн бүх институтыг чадамжгүй харагдуулж, нийгэмд уур бухимдал үүсгэж, үймээн самуун дэгдээх, улмаар Ерөнхийлөгчийн засаглал руу чирч ардчиллыг устгах . З.Энхболд энэ адын хүслээ биелүүлэх хангалттай хумстай” гэж бичжээ. Цаашлаад “Муурын хумс ҮХЦ , УИХ , ЗГ , Шүүх , Прокурор , АТГ тэр бүү хэл Эрдэнэс тавантолгойд гүн шигджээ. Муур хумсаа нууж чадсангүй , өөрөө ч нуугдаж чадсангүй чичрээд гараад ирлээ. Муурын хумснууд ч захаасаа ил болж байна “ гэжээ.

Л. Наранбаатар гэх этгээдийн бичсэн дээрх мэдээлэл дотор нэг ч үнэн зүйл бичигдээгүй байх ба бүгд худал гүтгэсэн байхын хажуугаар, хумсаа нуусан муур, худалч муур, багш муур, ардчилалыг устгах адын хүсэлтэй гэх зэргээр намайг гутаасан байна. Ер нь АМНАТ талаар тайлбар хэлэхэд АМНАТ гэдэг бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болохоос татвар биш. Татвар гэдэг бол үйл ажиллагаа явуулаад түүнээс олсон орлогоосоо зардлаа хасаад төлдөг зүйл юм. Хүн дэлгүүрээс талх авахдаа төлбөр төлж авна. Үүндтэй яг ижил зүйл юм. Төлбөрөө төлөхгүй бол чамд талх өгөхгүй. Тэгэхлээр төлбөр төлөгдөхгүйгээр улсын төсөв 1.3 их наядаар тасрана гэдэг ойлголт байхгүй.

Хоёрдугаарт:
2019 оны 10 сарын 30 ны өдөр 13:18 цагт 1072 нэртэй фейсбүүк хуудсанд Л.Наранбаатар нь : Тавантолгойг танд авч үлдлээ гэдэг З.Энхболд маань Тувагийн нүүрсийг Монголоор дамжуулж Хятад уруу гаргах адын санаагаа хэрэгжүүлж байгаа юм. Зах зээлээ алдвал Тавантолгой үнс болно гэдгийг би хэлээд л байгаа шүү гэж гүтгэсэн байна.

Гуравдугаарт:
1072 Хувьцаа нэртэй фейсбүүк хуудсанд 2019 оны 10 дугаар сарын 31ны өдрийн 04 цаг 10 минутанд нийтэд харагдах тохиргоотойгоор “ Cтратод Хятадууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд оффист нь З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох ажиллаж байна. Страто өнөөдөр Бороо гоулд шиг тогтвортой байдлын гэрээ хийсэн байна. Намайг худал мэлээлэл өгсөн гэвэл шүүхдээрэй З.Энхболдоо . Ямар буянтай компани гэхээр Эрдэнэс Тавантолгойгоос хямд нүүрс аваад , баяжуулах үйлдвэр рүү нь 1072 хувьцаа эзэмшигчидийнх нь ногдол ашгийг Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гэх Ерөнхийлөгчийн шийдвэрийн халхавчаар дээрэмдэж төмөр зам бариад , тэгээд цэцийн шийдвэрээр нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг татвараас зугтаалгаж чаддаг юм бэ. Та нар ....баялгийн дээр гарна гэвэл ёстой май шүү муу атийсан хоббитуудаа ” гэж бичээд цахим орчинд тараажээ. Энэ мэдээллийг уншсан хэн бүхэнд З.Энхболд дүүгийнхээ ажилладаг хуулийн этгээдэд давуу байдал олгож , Ерөнхийлөгчөөр тогтвортой байдлын гэрээ байгуулах шийдвэр гаргуулж, тэр бүү хэл хувьцаа эзэмшигчидийн ногдол ашгаар төмөр зам нэг хуулийн этгээддэд зориулж бариулах шийдвэрийг гаргуулсан мэтээр ойлгогдож байхаас атийсан хоббит гэж нэрлэж май шүү хэмээн хараасан байна.

Хүн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөө хуулиар олгогдсон ч түүнийгээ ашиглан бусдад илтэд худал мэдээллийг тараахаас гадна бусдыг доромжилж байгааг хүлээн зөвшөөрөх арга байхгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна.

Иймд Лүндэгийн Наранбаатар гэх этгээдэд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Гомдол гаргасан: З.Энхболд" гэсэн байв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?