2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ХОМ-ЭЭ АТГ-Т МЭДҮҮЛНЭ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр байхаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэгвэл нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шинээр батласан Сонгуулийн тухай хуульд заасанчлан АТГ-т  мэдүүлэхээр болсон. Тодруулбал  Сонгуулийн тухай хуульд зааснаар  нэр дэвшигч нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ гэж заасан байна. Харин Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээдэд уг заалт  хамаарахгүй.

Сонгуулийн тухай хуулийн:

32.4.Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.

32.5.Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

32.15.Энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна.

Өнгөрсөн онд буюу 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуйг 2020 оны хоёрдугаар улиралд багтааж АТГ-с нийтэд хураангуй хэлбэрээр мэдээллэх ёстой. Энэ ажиллагаа одоогоор хийгдэж байгаа талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?