МӨРДӨГЧ Н.АНАРЧУЛУУНЫГ ШАЛГУУЛАХЫГ ХҮСЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-02 09:25

Сэтгүүлчийн үг

Монголын хүний төлөө намынхан мөрдөгч Анарчулууныг шалгуулахыг хүслээ. Тодруулбал, мөрдөгч Анарчулуун нь Х.Бат-Ялалтыг Л.Эрдэнэчимэгийн гаргасан өргөдөлд холбогдуулан шалгахдаа Үндсан хуульд заасан эрхийг нь эдлүүлэлгүй сэтгэл санааний шинжтэй эрүү шүүлт тулган хэлмэгдүүлж Хүний эрх, Үндсэн хууль, өргөсөн тангараг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зөрчиж байгаа нь цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу цагдаагийн албанаас халагдах үндэслэл болсон гэж үзэж байгаа юм байна. Тиймээс цагдаагийн дотоод хяналтаас мөрдөгч Анарчулууны мөрдөн шалгах ажилд хяналт шалтгалт хийж хууль бус үйлдэл нь тогтоогдвол ажлаас нь халаад хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдэгдэхийг шаардаж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл мөрдөгч Анарчулууныг 2016 онд гаргасан өргөдлийг 2020 онд эрчимтэй шалгахдаа Л.Эрдэнэчимэгийн гаргасан өргөдөл үнэн худал эсэхэд дүгнэл хийгээгүй, нотлох баримтгүй, хэт нэг талыг барьж Х.Бат-Ялалтыг гэмт хэрэг хийсэн мэтээр авирлаж өөрөөс нь татгалзсны хариуд өс хонзонгийн сэдэлттэй улс төрийн зорилготойгоор нэр төрийг нь гутаах, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх ажиллагаа явуулж байна гэж Монголын хүний төлөө нам үзэж байгаа гэнэ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-02 09:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?