МОНГОЛЧУУДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН 16 ХУВИАР БУУРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-06 01:27

Сэтгүүлчийн үг

Google компани саяхан дэлхийн 131 улс орны гар утас хэрэглэгчдийн газар зүйн байрлалд хийсэн судалгаагаа нийтэд танилцуулжээ.

Энэ нь Covid-19 тахлын үед улс улсын иргэд хөл хорионы дэглэмийг хэрхэн дагаж байгааг харуулах зорилготой гэнэ. Өөрөөр хэлбэл эрх баригчид авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ үр дүнг харахад хэрэгтэй гэж үзсэн байна.

Монгол улстай холбоотой мэдээллээс харвал иргэдийн шилжилт хөдөлгөөн цагаан сарын үеэр огцом буурсан бол дараа нь коронавирусийн анхны халдварын тохиолдол илрэх үед мөн буурсан байна. Бусад үед хэвийн түвшинд ойрхон байжээ.

Ресторан, кафе, дэлгүүр, үзвэр үйлчилгээний газруудад очих явдал сүүлийн сар гаруй хугацаанд дунджаар 16 хувь буурсан бол нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо мөн 16 хувиар буурсан байна.

Ажлын байрны ачаалал 2 орчим хувиар буурсан бол гэртээ байх хугацаа 2 хувиар өссөн гэжээ. Харин эмийн сан, хүнсний дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэнд очих явдал 5 хувиар нэмэгдсэн гэсэн тоо баримт гаргасан байна.

Гэхдээ коронавирусийн тахал хүчтэй байгаа улс орон, бүс нутгуудын хүн амын шилжилт хөдөлгөөний бууралт Монгол улсынхтай харьцуулахад маш өндөр байгаа юм.

 

 

 

Эх сурвалж: Google

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-06 01:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?