Б.ГАЛААРИД, З.ЭНХБОЛДЫГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ АТГ-Т ӨГЛӨӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-08 01:18

Сэтгүүлчийн үг

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аар шалгуулахаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид өчигдөр /2020.04.07/ хүсэлт өглөө.

Түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр шалгуулах хүсэлт тавиад буй юм. Тодруулбал, Б.Галаарид 2012 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод сувгаа цацахаар “Цалиг” нэртэй кабелийн телевизийн үйл ажиллагааг  эхлүүлсэн ч нэг жилийн дараа эрх нь дуусаж, сунгуулах шаардлагатай болсон. Энэ үеэс гарц гаргалаа хайсаар эцэст нь тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтохтой уулзаж, улмаар телевизийнхээ 50 хувийг түүнд шилжүүлсэн. Эндээс эхлүүлээд шалгуулах шаардлагатай асуудал бий тул АТГ-т хандаад байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-08 01:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?