СӨҮЛ УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ 17 ЦАГТ ГАЗАРДАНА

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөө өглөө 08:40 цагт Сөүл рүү хөөрлөө. Өнөөдрийн нислэгээр 250 гаруй зорчигч эх орондоо ирэх бөгөөд нисэх онгоц орой 17:00 цагт Улаанбаатарт газардах юм байна. Зорчигчдын 30-40 хувь транзит нислэгээр зорчсон иргэд гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Манай улс тусгай үүргийн нислэгээр 1000 гаруй иргэнээ гадны орноос авчраад байгаа юм. Өнөөдрийн байдлаар 45 улс, бүс нутгаас нийт 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?