СУМОГИЙН ХОЛБОО ХАЛДВАРТАЙ БӨХЧҮҮДИЙН НЭРСИЙГ ЗАРЛАХААС ТАТГАЛЗАВ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-27 03:23

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн бямба гаригт Японы сүмо бөхийн холбооноос халдвар гарсантай холбогдуулан тус  холбооноос тавдугаар сарын 10-нд эхлэх ёстой байсан зуны тэмцээнээ хоёр долоо хоног хойшлуулсан билээ. Гэтэл дахиад  макүшитагаас доод зиндааны нэгэн бөх халдвар авсан нь тогтоогдсон бол энэ удаад зургаан тохиолдол нэгэн зэрэг илэрчээ. Тодруулбал Такадагава ояката буюу сэкивакэ асан Акиношима, жюүрёогийн бөх Хакүёозан нар коронавирусний халдвар авч, мөн тэднээс гадна жюүрёогоос доош зиндааны дөрвөн бөхийн онош эерэг гарсан байна. Гэсэн ч холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан Шибатаяма ояката “Спортс Хочи” “Бид Зуны тэмцээнээ зохион байгуулах төлөвлөгөөтэй хэвээр байгаа. Эрдэмтэн судлаачдын санаа бодлыг сонсож, ямар ч гэсэн тавдугаар сарын 6 хүртэл байдлыг харна. Мөн дэлхий нийтэд халдварын байдал ямар байгааг ч давхар харна. Халдвартай бөхчүүд, оякатагийн биеийн байдлын талаар болон  халдвар авсан бөхчүүдийн нэр, дэвжээг зарлахгүй” хэмээсэн байна



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-04-27 03:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?