ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-15 01:37

Сэтгүүлчийн үг

Хүчтэй салхи, шуурга болох цаг агаарын аюултай үзэгдлийн нөхцөл байдалтай холбогдуулан зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна. 

Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын захирамж гарч зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлан цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-15 01:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?