ДУГААР-1. МОНГОЛ ТӨРИЙН БОСГО НАМХАН БАЙХ УЧИРГҮЙ. ОТГООГИЙН БАТНАСАН

Сэтгүүлчийн үг

Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Батнасан. Хууль тогтоох байгууллага УИХ-д төрийн албаны туршлагатай, мэргэшсэн боловсон хүчнийг сонгон ажиллуулах учиртай. Харамсалтай нь нам, нам дамжсаар УИХ-ын гишүүнээр сонгогдон, иргэдийг төлөөлөх эрхэм үүргийг хямдхан олж авдаг тогтолцоо бий болжээ. Түүний ажлын туршлагыг сөхөн харвал: 

"1992-1994 онд
Нийслэлийн 82-р сургуульд багш Замын цагдаагийн газарт сургагч багш
2001-2016 онд
“Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн"
 

 

О.Батнасан бол ЖДҮ-д холбогдсон гишүүдийн нэг. "Кондитер", "Топкондитер" компаниудын нэрээс эрхбиш анзаарна биз. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор... 

 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг" хэлдэг билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн (Ховд аймгаас сонгогдсон) О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын 100% эзэмшдэг Топкондитер ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 6 сард 950,000,000 төгрөгийн зээл авжээ.

Баримт 1, ЖДҮХС-гаас Топкондитер компани зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс

 

Баримт 2, Дээрх компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 100% эзэмшигч, Гүйцэтгэх захирал нь Отгоогийн Ганбаатар буюу УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасангийн төрсөн дүү мөн болохыг эх сурвалж нотлож байгаа юм. Эх сурвалж: Бүртгэл.мн

 

Баримт 3,  УИХ-ын гишүүн О.Батнасангийн 45 хувийг нь эзэмшдэг компани ч "кондитер" нэртэй, 

 

УИХ-ын чуулганы танхимд малчдаа өвс тэжээлийн мөнгө нэхлээ гэж хэлэлцэх асуудлаас гажсаныхаа төлөө УИХ-ын дэд дарга А.Энх-Амгалангаар загнуулж байсныг ч сонгогчид мартаагүй байна.

"МОНГОЛ ТӨРИЙН БОСГО НАМХАН БАЙХ УЧИРГҮЙ.

                                                                                                                                                     Сэргүүлч А.Нэргүй  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [192.82.65.xxx]

    Боловсрол муутай хүн бн ш дээ

  • Зочин

    Зочин [192.82.68.xxx]

    Арай арай

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?