ДАМ ТАМХИЧИД ГЭР БҮЛ, ОРЧНОО ХОРДУУЛДАГ

Сэтгүүлчийн үг

Дэлхийн насанд хүрсэн хүн амын 1/3 буюу 1.1 миллиард хүн тамхи татдаг. Тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 5,4 сая хүн нас барж байна. Энэ нь сүрьеэ, ДОХ-оор нас барж буй хүмүүсийн тооноос хэд дахин давсан. Ийм төрлийн өвчлөлийн дийлэнхийг уушигны хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчлөлүүд эзэлж байна

Дам (идэвхигүй) тамхидалт:

Тамхи татдаггүй хүн тамхичин хүний татсан тамхины утаагаар амьсгалахыг дам /идэвхигүй/ тамхидалт гэнэ.

-Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд үлдэж, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэн өөрийгөө болон эргэн тойрны хүнийг хордуулдаг.
-Тамхичинтай хамт амьдарч байгаа болон хамт ажиллаж байгаа хүмүүс төдийгүй ресторан, баар, үзвэр үйлчилгээний газар, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон нийтэд үйлчилдэг газруудад хүмүүс дам тамхидалданд илүү их өртдөг.
-Манай улсад 1998 онд хийсэн судалгаагаар нийт гэр бүлийн 60%-д дор хаяж нэг тамхи татдаг хүн байгаа нь тэдгээр гэр бүлийн бусад гишүүд дам тамхидалтад өртөж байгааг харуулж байна.
-Дам тамхидалтыг тооцоолох нь маш хүндрэлтэй.
-Нэг ширхэг янжуур хүний насыг дунджаар 5,5 минутаар богиносгодог байна.
-Өдөр болгон 1 хайрцаг тамхи татдаг хүний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагддаг.
-Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний  хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.
-Өөрөөр хэлбэл манай гаригийн хаа нэгтээ 10 секунд тутамд хэн нэгнийг маань тамхи гээч хар үхэл авч одож байна.
-Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь идэвхигүй тамхичид болж байна.

Идэвхигүй тамхидалтанд өртсөнөөр:

-Нярай хүүхдийн гэнэтийн нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд 5 дахин илүү тохиолддог бөгөөд хорт хавдраар өвчлөх нөхцөлийг бий болгодог.
-Жирэмсэн үед ургийн өсөлт зогсох, жин багатай, амьдрах чадвар муутай, эрхтэн системийн согогтой хүүхэд төрөх, дутуу эсвэл амьгүй хүүхэд төрөх, ураг эндэхэд хүргэдэг байна.
Эцэг, эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100% нь дунд чихний үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушгины үрэвсэл, хатгаа өвчинд илүү өртөх, тархины цусан хангамжийн дутагдал, хүчилтөрөгчийн дутагдалд орох, хүүхдийн сурлага хүмүүжилд муугаар нөлөөлдөг байна.
-Охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг нь алдагдах буюу бүр хаагдах
-Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал, үргүйдэл үүсгэнэ.
-Гэр ахуйн аймшигт гал түймэр гарахын шалтгаан болдог.
-Нүд хорсох, нулимс гоожих,
-Уушгины багтраа, архаг бронхит, ханиад зэрэг амьсгалын замын өвчнүүд болон янз бүрийн харшил үүсэхэд нөлөөлдөг.

Идэвхигүй тамхидалтаас яаж сэргийлэх вэ?    

– Өрөөндөө тамхи татуулахгүй байх
– Ариун цэврийн өрөөнд тамхи татуулахгүй байх
– Хүүхдийн дэргэд тамхи татуулахгүй байх
– Гэртээ тамхи татуулахгүй байх
– Зоогийн газар, бааранд тамхи татдаггүй хэсэг байгаа эсэхийг лавлаж,  тамхигүй суудалд суух
– Дэргэдээ тамхи татуулахгүй байх шаардлагыг эелдгээр хэлж сурах
– Тамхи татаж буй хүний дэргэд очихгүй байх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?