ДУГААР-2. МОНГОЛ ТӨРИЙН БОСГО НАМХАН БАЙХ УЧИРГҮЙ. САМАНДЫН ЖАВХЛАН

Сэтгүүлчийн үг

С.Жавхлан нийтийн дуучнаас УИХ-ын гишүүн болсон. Түүний төгссөн сургууль, ажлын туршлага нь: 

Төгссөн сургууль, мэргэжил
2003 онд
Соёл урлагийн их сургууль
2005 онд
Хүмүүнлэгийн ухааны их сургууль /гоцлол дуулаач, тайзны урлаг, дуурийн урлаг/
 
Ажилласан байдал
2003-2016 онд
Чөлөөт уран бүтээлч
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
 

 

 

Тэрээр, хамгийн бага хууль санаачилсан гишүүдийн нэг төдийгүй дараах баримт УИХ-ын гишүүний ажлаа хэрхэн муу хийдгийг гэрчилнэ. 

"УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар Хан Хэнтий уулыг Бурхан Халдун болгож өөрчилсөн.

Уг тогтоолын төслийг хэлэлцэн баталсны дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан санал  хэлж, “Би уул гэж нэрлэж байгаа асуудалд эмзэглэж байна. Бурхан Халдун хайрхан гэж нэрлээд оруулаад ирсэн бол.  Монголчууд хэдэн мянган жилийн турш тахиж, шүтэж ирсэн шүү дээ. Дээр нь Бурхан Халдун уулын нэрийг эмэгтэй хүн өөрчлөхөөр оруулж ирсэнд харамсч байна. Энийг Д.Оюунхорол гишүүн оруулж ирсэн ш дээ. Уг нь олон эрчүүд байгаа биз дээ.

Эрэгтэй хүн ч гарахаас цээрлэдэг юм шүү. Энэ асуудлаар би завсарлага авмаар байна. Бурхан Халдун хайрхан гэж нэрлэхгүй юм бол ЮНЕСКО-д ч бүртгүүлээд хэрэггүй дээ” гэх санал хэлсэн нь чуулганы танхимд инээд наргиан болгосон юм
. Учир нь уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар нэгэнт баталчихаад байхад ийнхүү санал хэлсэн нь гишүүдэд шоолуулахад хүргэсэн юм." 
 
С.Жавхлангийн хувьд ШИНЭ намд элсээд гарсан, АН-аас нэр дэвшиж байгаа улс төрчийн тогтворгүй түүх бий. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.57.93.xxx]

    Хог новш болохоо болилоо кккк

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?