ХОТУУД COVID-19-ИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

БНСУ-ын Сөүл хотын Захиргаанаас "Хотууд COVID-19-ийн эсрэг хамтдаа тэмцье" олон улсын чуулганыг цахимаар зохион байгуулна.

Улаанбаатарын цагаар 21.00 цагт эхлэх уг чуулганд Улаанбаатар, Сөүл, Лондон Унгар, Москва, Дели,Гуаякил, Киев  Истанбул зэрэг 40 хотын удирдлагууд оролцох юм. Дэлхий нийт цар тахлын эсрэг тэмцэхэд хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага судлахад чуулганы зорилго оршиж байна. Мөн чуулганд олон улсын эрдэмтэн, судлаачид оролцож, цар тахлын дараах дэлхий нийтийн нийгэм, эдийн засагт гарах өөрчлөлтийн талаар таамаглалаа танилцуулна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цар тахлын үед авч хэрэгжүүлж буй Монгол Улсын бодлого, арга хэмжээний талаар танилцуулах аж.

Чуулган энэ сарын 5 хүртэл үргэлжилнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?