НАЙРАМДАЛ-2 ЗУСЛАНГ ХӨВСГӨЛД БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-03 00:23

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зусланг байгуулах тогтоолыг баталлаа.‬ Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-03 00:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?