ДУГААР-З. МОНГОЛ ТӨРИЙН БОСГО НАМХАН БАЙХ УЧИРГҮЙ. ПҮРЭВ-ОЧИРЫН АНУЖИН

Сэтгүүлчийн үг

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг хөтлөж, өвөрмөц нэгэн нэвтрүүлгийг олны танил болгосон хүн бол П.Анужин. Тэрээр хоёр дахь удаагаа зуун жилийн түүхтэй, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлага сайтай гэгдэх улс төрийн ууган хүчин МАН-аас УИХ-д нэр дэвшиж байна.

П.Анужингийн талаар гарсан дараах барит байна: “Hero” энтертайнментын найруулагч Баатар “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн редактор П.Анужин хоёрын аминчхан яриа задарчээ. П.Анужин саяхан Баатарын гэргийн жүжигчин Ундрал руу дайрч давшлан уурлаж байгаа бичлэг  олны хүртээл болсон. Тэрээр телевизийн ярилцлагад орж байхдаа энэхүү бичлэгийг дэлгэхэд тоймтой хариу өгөөгүй ч  нөхөртөө үнэнч байсан бусад хүмүүс найруулагч Баатар тэр хоёрыг л буруугаар ойлгож байсан хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл уг бичлэгийн үргэлжлэл хэсэг энэ удаад дэлгэгдсэн бөгөөд Анужин “Тийм ээ, би нөхөртэй нь унтсан” хэмээн хэлэх аж.

Түүнчлэн өчигдөр цацагдсан энэхүү бичлэг УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа П.Анужингийн үнэн мөн төрхийг илчлэх шиг л боллоо гэх хүн олон байгаа юм. Найруулагч Баатар Анужин хоёрыг хамтдаа ярилцаж тэр бүү хэл секс хийж байх үеийн аудио бичлэг ийнхүү цахим сүлжээнд тарсан. Бичлэгийн зарим нэг хэсэгт эвлүүлэг хийсэн байж магадгүй гэж хардах нэгэн байгаа ч уг бичлэгт Анужин нөхрөө муулан Баатарт эрхлэн хэлсэн үгс нь тодоос тод байх аж. Чухам хэн ямар зорилгоор энэхүү бичлэгийг нь дэлгэсэн нь тун удахгүй тодорхой болох биз ээ."

П.Анужин Монголчуудын уламжлалт хоолны талаар сөрөг бодолтой нэгэн. 

П.Анужин хэлэхдээ “Монголчуудын нэрлэдгээр “Алтан медальт” хоол болох Бантанг хүртэл шүүмжлээд авсан тэрээр мах,гурил хоёрыг битгий хамт хэрэглэ хэмээн сургаад авсан. Дараагаар нь сүү, мах хоёрыг хамт хэрэглэхгүй байхыг сануулаад авсан тэрээр “За нэг сайхан амаръя, банштай цай ууя гэдэг. Би та нарт нэг л зүйл хэлье. Сүү гэдэг чинь төрсний дараа л эх амьтнаас асгардаг зүйл.

Тэгэхээр маш их хайраас гарна, тэр эх амьтан чинь үрдээ л өгөх гээд байгаа биз дээ? Тугалаа том болгох гээд л дэлэнгээс нь сүү гоожоод байгаа юм биш үү? Эх хүнд ч гэсэн төрсний дараа л сүү гоождог болохоос төрсний дараа сүүгээ урсгаад явж байдаг ээж байдаг юм уу? байхгүй. Тэгэхээр сүү гэдэг чинь ийм нандин юм байх нь байна ш дээ.Тэр сүүн дотор нь өөрсдийг нь нядлаад тэр махыг нь чанаад идэж байгаа энэ хоол хүнлэг, бидэнд шим тэжээл болох хоол мөн үү?"

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг УИХ-ын гишүүн ч дагаж мөрдөх учиртай. П.Анужин энэ шалгуурт тэнцэх үү? Удахгүй сонгогчид дүнгээ тавих байх. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.183.xxx]

    Яана даа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?