УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ НАРЫН ДОЛООН ХҮНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-03 03:54

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурлыг зургадугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлууллаа. Тодрулбал, дээрх хүмүүст холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.03/ 08:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоолоо. Шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн байна.

Тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-03 03:54

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?