ХОЙД ТУЙЛД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-04 03:23

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарснаас Хойд туйлын бүс нутагт оршдог голын усанд 20 мянган тонн дизель түлш асгарч, Ерөнхийлөгч Владимир Путин онц байдал зарлажээ. Тэрбээр цахилгаан станцыг эзэмшигч Норникель компанийн захирал Сергей Липини ослын талаар шуурхай мэдээлэл өгөөгүй хэмээн зэмлэсэн байна6 Учир нь уг осол өнгөрсөн Баасан гаригт болсон ч орон нутгийн удирдлагууд хоёр хоногийн дараа буюу Ням гаригт энэ тухай мэдсэн байна.

ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо дээрх осолтой холбогдуулан гурван төрлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба гол нууруудыг бохирдлоос цэвэрлэх ажлыг тус улсын Онцгой байдлын ерөнхий газар хариуцан ажиллах гэнэ. Шатахуун асгарсан Амбарная гол нь зам муутай, алслагдсан байрлалтай тул цэвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэлтэйг албаны хүмүүс онцолжээ. Тус улсын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин асгарсан шатахууныг шатаах санал гаргасныг хэт эрсдэлтэй гэж үзсэн байна. Үүнээс өмнө 2007 онд Хар тэнгисийн Керчийн буланд 5,000 тонн газрын тос асгарсан нь ОХУ-ын хувьд энэ төрлийн хамгийн том осол болж байв. Асгарсан газрын тосыг цэвэрлэх ажилд хэдэн зуун сайн дурынхан болон цэргүүд оролцож байжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-04 03:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?