Д.НЯМХҮҮ: 21 ХҮН ЭДГЭРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-04 03:27

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.6.4/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, нийт халдварын тохиолдол 6.5 саяд хүрлээ. Бид тавдугаар сард халдвар зургаан саяд хүрлээ гэж ярьж байсан бол өдөрт 100 мянга гаруй хүн уг халдвараар өвчилж тав хоногийн дотор 6.5 саяд хүрээд байна. Одоогоор гурван сая хүн эдгэж, гурван сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д 8053 хүн 24 цагт халдвар авч, хил залгаа нутагт 274-120 тохиолдлоор нэмэгдлээ. Манай улсын хувьд нэг хүн нэмж, ажиглалтад орлоо. Мөн 24 цагийн дотор 119 дугаарт 300 дуудлага ирж, мэдээлэл, зөвлөгөө авсан.

Иргэдийн зүгээс нийтийн тээвэр бохир, гар ариутгагч байхгүй байгаа талаар гомдол ирүүлжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр /2020.6.3/ 469 шинжилгээ хийлээ. Үүний 468-д вирус илрээгүй. Харин нэг хүнд вирус илэрлээ. Энэ хүн нь тавдугаар сарын 28-нд Монголд ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Халдвартай хүмүүсээс 21 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Эдгээрийн ес нь оюутан. Мөн эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 13-14-нд Монголд ирсэн хүмүүс. Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байна. Мөн нийт 65 хүн эдгэрч гарснаас 36 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад, 13 хүн нь бүрэн эдгэрлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-04 03:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?