ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДӨР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-05 02:44

Сэтгүүлчийн үг

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижирсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр хэмээн нэрийджээ.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ.

Манай улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдагаас 134 нь буддын шашны сүм хийд байна. Мөн Хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх нь буюу 53 хувь нь өөрийгөө бурхны шашинтан хэмээн тодорхойлжээ. 

Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын хөтөлбөр:

ХААНА: МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд

ХЭЗЭЭ: 2020 оны 6 дугаар сар 5-ны өдөр / Зуны эхэн сарын шинийн арван таван /

1. ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР

05:30-07:00 Нэг өдрийн сожон санваар хүртээнэ /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн  хамба лам Д.Чойжамц / ТВ-9 телевизээр шууд дамжуулна

10:30-18:00 “Бурхан багшийн чого” хурна / Монголын бүх сүм хийдүүд /

 

2. ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганаас МҮОНТВ-ийн 1,2-р сувгаар шууд дамжуулна /

09:30-09:33 Хөтлөгч нээж үг хэлнэ

09:33-09:35 Бурханы шашны Алтан соёмбот тугийг мандуулна

09:35-09:40 “Энх тайвны ерөөл” уншина / МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн  лам хуврагууд /

09:40-09:45 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц айлдвар  айлдана

09:45-09:50 Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ / ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа /

09.50-10.00 “Даян дэлхийн энх тайвны төлөөх залбирал” /Монголын шашны тэргүүнүүд /

10:00-10:10 Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн онлайн мэндчилгээ

10:05-10:10 Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн онлайн мэндчилгээ

10:10-10:15 “Бурхан багш” киноны дуу /залуу уран бүтээлч Ц.Энхтайван, Г.Ариунбилэг /

10:15-10:20 “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулна

10:20-10:25 “Бурханы сургаал миний бодлоор” эсээ бичлэгийн уралдааны шагнал  гардуулна

10:25-10:30 “Миний Монголын бичиг соёл” онлайн уралдааны шагнал гардуулна

10:30-10:35 “Уяхан замбутивийн наран” уртын дуу / МУГЖ Г.Хонгорзул /

10:35-10:40 Хөтлөгч хааж үг хэлнэ

3. ЦАХИМ БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

09:00-21:00 Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан баярын тусгай хөтөлбөр “ЕТV HD” телевизийн пэйж хуудсаар шууд дамжуулна.

21:20-22:00 “Бурхан багш” олон ангит киноны 32 ангийг МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд дамжуулна.

00:00-23:59 Монгол орон даяар тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулна.

09:30-17:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Гар зураг, эсээ бичлэгийн уралдааны бүтээлээр үзэсгэлэн гарч, онлайнаар үзүүлнэ

Дүйчин буюу тэмдэглэлт өдрийн тухай

Жил бүрийн дүйчин /тэмдэглэлт өдөр/ хийгээд жилийн 6-н дүйчин тэргүүтний тус эрдэм оршивой. Сар бүрийн шинийн 1-нд Динээнзэн жалбу бурхан морилсон дүйчин энэ өдөр хийсэн буян 100-дахин аривдах ба 100-н галавын хэлэнц арилж ахин сэрэгч тамд үл унана. Сар бүрийн шинийн 8-нд Манал бурхан заларсан дүйчин Энэ өдөр хийсэн буян 1000 дахин аравжиж өвчин гэтлэх болно. Шинийн 10-нд Ловой бадам жунай заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс 10,000 дахин аривжих бөгөөд мэсийн аюулаас гэтлэх болно. Мөн халуун тамд үл унана. Шинийн 14-нд сайн цагийн 1000-н бурханы 2 болох Бурхан морилсон дүйчин энэ өдөр буян үйлдвээс 100,000 дахин арвижих бөгөөд ган зудийн аюулаас гэтлэх бөгөөд тамд үл унана. Шинийн 15-нд Нанваан таяан бурхан заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд 8-н их аюулаас гэтлэх бөгөөд нэрвэлт үгүй тамд үл унана.

18-нд Хутагт Жанрайсэг бурхан заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд хүйтэн тамд үл төрөх ба цаг бусын үхлээс гэтлэх болно. Шинийн 21-нд Бодьсадва Саян нямбуу морилсон дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аравжих мөн Мунхарахийн аюулаас гэтлэх ба арилдан /илдэй/ навчит тамд үл унана. Шинийн 25-нд Ловойбадамжунай буман баатар дагинас нөхөдөөр хүрээлүүлэн заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс буман галавть хийсэн нүгэл арилж Шалмаали хэмээх тамд үл унана. Шинийн 30-нд Бурхан багш 16-н архад тэргүүтэн нөхөр сэлтийн хамт заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс Живаа дүнчүүр болон аравжих бөгөөд чөлөөгүй 8-н оронд үл төрөх ба 3-н галавт хийсэн хэлэнц арлих бөгөөд төрөл бүхэндээ тэнгэр хүмүүний цог учрал хотол чуулган лугаа төгөлдөр болно. Бурхан багшийн зохиол лугаа зохилдсон дүйчин ерөнхийд нь, номлох хийгээд ялгавартай номлох 2-оос анх дугаарах нь: Хаврын эхэн сарын шинийн 1-ээс 15-г хүртэл Бурхан багш Рид хувилгаан үзүүлсэн их дүйчин өдөрүүд байна.

Зуны адаг сарын шинийн 15. Эхийн хэвлийд оршин их дүйчин өдөр. Хаврын эхэн сарын шинийн /долоонд/ лагшан мэндэлсэн их дүйчин өдөр. Хаврын адаг сарын шинийн 15-нд дүйнхор заржүд номолсон. Мөн ширчэн доог зарилгалсан дүйчин өдөр. Зуны эхэн сарын шинийн 8-нд гэрээс гарч тойн хувраг болсон их дүйчин өдөр. Намрын адаг сарын 22-нд тэнгэрээс буусан их дүйчин өдөр. Зуны эхэн сарын 15-нд гаслангаас нөхчсөн их дүйчин өдөр бөгөөд эдгээр өдрүүдэд адистэд ихтэй өдөр тул буяны үйл хийвээс тус эрдэм хэмжшгүй болой. Ялангуяа их Ирд хувилгаан үзүүлсэн, бодын хутагыг олсон, номын хүрдийг эргүүлсэн, Тэнгэрээс буусан энэ 4-н их дүйчин өдөр аман уншлага унших, буяны үйлийг үйлдэх, шүтээнд мөргөх, тахил тавих хуврагыг өргөн хүндлэх тэргүүтэн буяныг үйлдвээс хийсэн буян нь зуун живаа болохыг судраас зарилгалсан.

Зуны эхэн сарын шинийн 15 нь: Эхийн хэвлийд оршсон бурхны хутагыг олсон, гаслангаас нөхцсөн энэ 3 давхцсан их дүйчин өдөр. Маанийг 1 удаа уншсаны буян нь 3 дүнчүүр болж аривжих болно. Өөрийн багш болон дээдэс төрлөхүйтны таалал төгссөн өдөр буян хийвээс буян нь: жэваа дүнчүүр, Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болж аривжина. Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин аривжна хэмээн Банчин шагжаа ширий номолсон. Мөн Сар бүрийн шинийн 8, 14, 15, 22 энэ өдөр хийсэн буян 100 дахин аривжих болно хэмээн Жовужэ гэгээний зарлиг байдаг. Иймээс буян өчүүхэн үйлдсэн ч үр нь: цаглашгүй гарах тул сэтгэл итгэмжлэн сүжигийн сэтгэлээр бие хэл сэтгэлийн үүднээс буяныг үйлдэх дор хэчээн зохиохтун.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-05 02:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?