ТАХИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-05 02:46

Сэтгүүлчийн үг

Монгол орны баруун урд хэсэг Алтайн нурууны өвөрт орших Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа буюу Зүүнгарын говьд нутаглаж буй тахийн тоо толгой энэ хаврын байдлаар 270 орчимд хүрч, 25-30 сүрэгт хуваагдан идээшилж байгааг холбогдох албанаас мэдээллээ.

Бугат сумын нутагт хамаарах Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Зүүнгарын говь нь тахийн уугуул нутаг юм. Энэ нутагт 1992 оноос хойш тахийг сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд 2016 оныг хүртэл 122 тоо толгой /36 азарга, 86 гүү/ тахийг Европ, Австрали, Хятадын амьтны хүрээлэн, үржүүлгийн газар, үндэсний паркуудаас ГИДЦГ-ын “Б” хэсэгт тээвэрлэн нутагшуулжээ. Энэ нутагт тахь хэдэн бум хүртлээ өсөх боломжтой гэж судлаачид тооцоолсон байна.

Өдгөө тус аймгийн Бугат сумын Тахийн тал, Гашуун-Гүнтамга, Бижийн голын адаг, Тонхил сумын өвчүүгийн адаг, Хонь ус, Ёлхон, Улаанганга, зэрэг нутагт зэрлэг тахийн сүрэг тогтмол байршдаг юм. Тахь нь монгол адууг бодвол намхан, бадриун биетэй, нэлээд бахимаг хүзүүтэй, мундаагаараа товгор биш, харьцангуй богинохон биетэй, гоолиг хөлтэй боловч өвдөг, борви томтой байдаг байна. Түүнчлэн тахийн дэл ургадаггүй үргэлж босоогоороо байх ба турж эцэж хөгшрөх үед дэл нь налуу болдог ажээ. Тахь ерөнхийдөө хул хонгор зүстэй ба биеийн өндөр 134-146 см орчим байдаг байна.

 


Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-05 02:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?