АНДРОЙД УТСЫГ ГАЦААДАГ ЗУРАГ...

Сэтгүүлчийн үг

Хэрэглэгчид андройд үйлдлийн системтэй гар утсыг гацаадаг дэлгэцний зургийг илрүүлжээ. Энэхүү зургийг дэлгэц дээрээ тохируулахад андройд систтемтэй утасны үйл ажиллагаа доголдож байгааг тэд анзаарсан байна. "Samsung” болон "Google”-ийн "Pixel” брэндийн гар утсуудад энэ доголдол илэрчээ. Харин "Huawei 20 Pro” загварын гар утсанд нөлөөлөөгүй байна.

Тодруулбал, энэ зургийг дэлгэцний зургаараа сонгосны дараа гар утасны дэлгэц анивчиж эхэлдэг бөгөөд “factory reset” буюу анх үйлдвэрээс гарсан шиг болгож, бүх тохиргоог нь анхных дээр нь тохируулан, унтрааж асаахаас нааш засрахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, тухайн гар утсан дээр байгаа таны хадгалсан бүхий л файл устаж, байхгүй болно гэсэн үг юм. “Samsung” компани ийм алдааг залруулсан системийн хувилбарыг зургадугаар сарын 11-нд гаргахаа мэдэгдсэн байна.

Одоогоор уг зураг ямар шалтгаанаар гар утсыг доголдуулж байгааг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ба зарим мэргэжилтнүүд андройд систем тухайн зургийг хамгийн сайн дүрслэлтэй дэлгэцэнд гаргах гэж шинжилгээ хийх үеэрээ өнгөний өгөгдлийг нь танихгүй будилж байж болзошгүй гэсэн байна.

Хэдхэн секундын бичлэг, эсвэл ганц зураг гар утсыг гацаах, үйл ажиллагааг нь доголдуулах тохиолдол үүнээс өмнө хэд хэдэн удаа гарч байжээ. Хэдэн жилийн өмнө “iOS 13” үйлдлийн системийг гацаадаг таван секундын видео бичлэг тарж, олон мянган хэрэглэгчийг бухимдуулж байсан удаатай.

https://www.youtube.com/watch?time_continue=3&v=AS_0ht3wZrI&feature=emb_logo



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?