ЦАРАЙЛАГ НЭР ДЭВШИГЧИД БОЛОМЖ ИЛҮҮ ИХ БАЙДАГ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-05 03:08

Сэтгүүлчийн үг

Сонгуулийн үеэр сонгогчид царайлаг нэр дэвшигчийг сонгох магадлал өндөр байдаг нь хэд хэдэн судалгаагаар батлагджээ. Ерөнхийдөө тухайн нэр дэвшигчийн талаар мэдээлэл багатай сонгогч  царайнаас нь шалтгаалж сонголт хийх тохиолдол өндөр байдаг аж. Улстөрчдийн сэтгэл татсан гаднах төрх, мэдрэмжтэй хувцаслалт нь сонгуульд хамгийн их санал авахад, нөлөөлж байна гэдгийг нэр дэвшигчид өөрсдөө ч анзаардаггүй байна. Түүнчлэн царайлаг хүмүүс илүү өндөр орлоготой, нийгэмд дээгүүр байр суурь эзлэх хандлагатай, баялгийг дахин хуваарилахын эсрэг  байдаг гэнэ. Эдийн засагч Даниел Хамермеш “Дур булаам хүмүүс яагаад илүү амжилтанд хүрдэг вэ” номондоо дур булаам хүмүүс ажилд орох, мөн цалин, зээл зэрэг асуудалд бусдаасаа илүү азтай байдаг талаар бичжээ. Түүний тооцоогоор царай муутай эмэгтэй, дундаж эмэгтэйгээс гурван хувиар бага мөнгө олдог бол царайлаг эрэгтэй, дундаж царайтай эрэгтэйгээс 22 хувиар илүү орлого олдог аж. Үүнээс харахад эрчүүдийн хувьд ялгаа харьцангуй их ба царай муутай эрэгтэй дундаж эрэгтэйгээс 22 хувиар бага цалин авах нь ээ. Мөн үүнтэй ижил судалгаа Мэлбурний их сургуулийн эдийн засагч Ж. Борланд , Австралийн их сургуулийн эрдэмтэн Л.Эндрю нар хийжээ. Тэдний судалгаагаар царайлаг эрэгтэй дундаж эрэгтэйгээс 22 хувиар илүү олдог бол царай муутай залуу 26 хувира бага мөнгө олдог аж. Ж. Борланд,  Л.Эндрю нар царай муутай залуу ажилд орох, гэрлэх, баян эмэгтэйтэй суух магадлал 15 хувиар бага байдгийг бас тогтоожээ. Царайлаг эрэгтэй сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд сонгогдох магадлал илүү байдаг бол царайлаг эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ байдаг гэнэ шүү.  

Ерөнхийдөө нийгмийн харилцаанд царайлаг хүмүүс илүү олон давуу талтай байдаг аж. Царайлаг хүмүүсийг дотроо автоматаар л авьяастай сайхан сэтгэлтэй, үнэнч оюунлаг хэмээн ойлгодог нь судалгаагаар батлагджээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-05 03:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?