УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРООТОЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-06 03:35

Сэтгүүлчийн үг

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон  шуурга шуурахыг анхааруулж байна.

Маргааш 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж үдээс хойш бага зэргийн аадар бороо орно, дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Энэ сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:        

  • 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 8-нд баруун төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас,
  • 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-06 03:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?