ДЭМБ АМНЫ ХААЛТ ЗҮҮХ НЬ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ЭХНИЙ АЛХАМ БОЛОХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-06 03:43

Сэтгүүлчийн үг

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ДЭМБ амны хаалт зүүх зөвлөмжөө шинэчиллээ. Амны хаалт зүүх үр дүнтэй болох нь тогтоогдсон тул амны хаалт зүүхийг сурталчлахыг уриалжээ. Амны хаалт нь коронавирусний халдвараас дангаар хамгаалж чадахгүй тул гараа угаах зэрэг ариун цэврийг сахих арга хэмжээ давхар авч байхыг зөвлөж байна. Хумхаа өвчний гидроксинхлорохин эм КОВИД-19-ийн эсрэг үр дүнгүй болох нь нотлогдсон тул туршилтыг зогсоосон байна. Их Британийн компани Энэтхэгийн хүрээлэнгүүдтэй хамтран вакцин бүтээж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх гэж байна" гэсэн мэдээлэл өглөө. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-06 03:43

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?