МӨРИЙН ХӨТӨЛБӨР:САХИГТУН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-08 05:29

Сэтгүүлчийн үг

Уг мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг удиртгал болгосон байна. Мөн Монгол улсын Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэхүүн, Монгол улсын төсвийн төсөөллийн хүрээнд боловсруулж хийсэн болно. Боловсруулахдаа дараах зарчимд суурилсан болно. Үүнд:

✓ Үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;

✓ Нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;

✓ Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх;

✓ Судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

✓ Нөөц бололцоонд тулгуурласан байх; ✓ Ил тод, нээлттэй байх;

✓ Олон нийтийн оролцоог хангасан байх зэрэг болно.

АГУУЛГА:

1. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн үзэл баримтлал

2. Ерөнхий зүйл

3. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Улсын Их Хурал юу хийх вэ?

4. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газар юу хийх вэ?

5. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс сонгогч та юу хүлээх вэ?

1. Сахигтун!

Үндсэн хуулийн 19 эвслийн үзэл баримтлал Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл нь Монгол Улсдаа хүнлэг энэрэнгүй, хүн төвтэй, иргэний эрх зүйт нийгмийг цогцлоож, хуульт ёсыг дээдлэн, хөгжил дэвшилд манлайлж, иргэний хяналт бүхий төрийн тогтолцоог байгуулах эрхэм зорилгыг баримтална. Иргэний хяналтын тогтолцоо нь төрийн албан хаагчдын сахилга бат, ёс зүй, төрийн болон нийтийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих арга, замаар хэрэгжинэ.

Монгол Улсын үлэмж баялаг нь хүн ТА хэмээн дээдэлнэ; Аливаа бодлогыг эрүүл агаар, эрүүл хүнс, эрүүл орчин, эрүүл эрх зүй, эрүүл нийгмийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ; Тулгар төрийг хүчирхэг, хяналттай, тогтвортой, алсын хараатай, хэтийн бодлогоор цогцлоон байгуулж, Монгол төрийн бахархлыг бүрдүүлнэ; Нийтийн эрх ашгаар хувийн эрх ашгийг хязгаарлаж, нийгмийн баялгийг шударга хуваарилан, олигархи бүлэглэлийн эрх мэдэл, хөрөнгөжих хүслийг хязгаарлан зогсоож, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг бүтээлч, үйлдвэрлэгч үндэсний дундаж давхаргыг хүчирхэгжүүлнэ; Хүчтэй нь хүчгүйгээ захирдаг адгуусны хуулийг халж, соёлт нийгмийг оюун ухаан, амьдралын туршлагаараа залж удирдах, хөдөлмөр чадвараараа манлайлах, мэдлэг, боловсролоо дээдэлсэн, ёс зүйтэй, оюунлаг, нийгмийг цогцлоон байгуулна; Хууль цаазын өмнө хэн боловч тэгш эрхтэй байх зарчмыг хангах үүрэгтэй шүүхийн байгууллагыг шударга, тэнцвэртэй байлгах зорилгоор төр болон ард түмэн нь эрх мэдлээ хамтран хэрэгжүүлдэг шүүх байгууллагын сонгодог хувилбарыг нэвтрүүлж хэрэгжүүлнэ; Гадаадын аливаа этгээдтэй эрх тэгш, нөхөрсөг харилцааг баримтлах хэдий ч Монгол Улсад Монгол хүний зүй ёсны эрх ашгийг дээдлэн эрхэмлэнэ; Ард олны эв нэгдлийг бэхжүүлэн, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгана; Өвөг дээдсээс уламжлан ирсэн газар нутаг, их түүх, уламжлалт соёл, байгалийн баялгаа хайрлан дээдэлж, эх орны баялаг, түүхий эдийг боловсруулан, баяжуулах үйлдвэрлэлийн бодлогыг хөхүүлэн хөгжүүлнэ; Өнө эртний өвөг дээдсийн сургаалийг санаж, ташаарсан алдааг нь давталгүй сургамж хэмээн үзэж, нүүдэлчин удмын суу ухааныг дээдлэн, өнөө цагийн эрдэмтэн судлаачидтай хамтран, Мөнх Хөх Тэнгэрийн ивээл дор шинжлэх ухаанчаар улсаа хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ийг байгуулж, даяар улс олноо зарлан тунхаглав.

2. Ерөнхий зүйл 2.1. Монгол хүн Монгол эх орондоо эзэн байх эрх зүйн баталгаа Монгол улсын Үндсэн хуулиас...

Гуравдугаар зүйлийн 1 дэх заалт: 1.Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.

Арван есдүгээр зүйл: 2.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

3.Хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж, бусдын эрх, эрх чөлөөг хөндөж, хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

2.2. Эвслийн уриа Монголын төлөө Үндсэн хуулийг сахигтун!

2.3. Эвслийн эрхэм зорилго, зорилтууд Хариуцлагатай засаг, төр, төрийн зохицуулалт бүхий, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагт түшиглэсэн, хувийн болон нийтлэг эрх ашгийг зохистойгоор хангасан, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, Үндсэн хуулийн 1.2, 19.1 дэх заалтыг чанд баримталдаг, хүмүүнлэг, иргэний, хяналттай нийгмийн суурийг тавина.

Эвслийн эрхэм бөгөөд гол зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дугээр зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлдэг, ёс зүйтэй төрийг цогцлоон бүрэлдүүлэх явдал юм. Төрийн тогтвортой, чанартай, зөв, шударга ажиллах нөхцөлийг хангахын тулд Иргэний хяналтын тогтолцоог бүрдүүлж бий болгоно. Улс төр, шүүх, санхүү-эдийн засгийн шинэчлэлийг цогцоор нь хийж, улс орноо үсрэнгүй хөгжлийн замд оруулна. Хөрөнгө мөнгө, гишүүдийн тооноос үл хамаардаг, бодлого боловсруулж хэрэгжүүлэгч улс төрийн намын тогтолцоог бүрэлдүүлэн, төрийн үйл ажиллагааг алсын хараатай, ойлгомжтой, үр дүнтэй болгох улс төрийн шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлнэ.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хараат бус байдлыг бодитоор бий болгох, иргэн бүр өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдлэх, төрийн төлөөлөл болсон шүүгч нь ард түмний төлөөлөлтэй хамтран Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг зарчмыг сэргээн хэрэгжүүлнэ.

Голчлон уул уурхайд тулгуурласан эдийн засгийн бүтцийг өөрчилж, нөхөн үрждэг баялгаа арвижуулах, экологийн цэвэр хүнсээр тасалдалгүй хангах хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжин хөгжүүлэх эдийн засгийн шинэчлэлийн бодлого баримтална.

Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй эрхийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд буцаан татах хуулийг батлуулж хэрэгжүүлнэ. Гадаадын оффшор данс руу гаргасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох хөрөнгө, мөнгийг буцаан авч ирэх хуулийн төслийг санаачлан батлуулж, хэрэгжүүлнэ.

2.4. 19 Шинэчлэл /Реформ/

1. Хуулийн шинэчлэл /реформ /

2. Сонгуулийн шинэчлэл /реформ/

3. Хүний эрхийг хангах шинэчлэл /реформ/

4. Албан тушаалтан, авлигачидтай тэмцэх шинэчлэл /реформ/

5. Шүүхийн шинэчлэл /реформ/ 6. #Улс төрийн шинэчлэл /реформ/

7. Засаглалын шинэчлэл /реформ /

8. Эдийн засгийн шинэчлэл /реформ/

9. Экологийн бодлогын шинэчлэл /реформ/

10.Аялал жуучлалын бодлогын шинэчлэл /реформ/

11. Төсвийн шинэчлэл /реформ/

12. Татварын шинэчлэл /реформ /

13. Тэтгэвэрийн шинэчлэл /реформ/

14. Боловсролын шинэчлэл /реформ/

15. Өв, соёлын бодлогын шинэчлэл /реформ/

16. Эрдэс баялагийн хуваарилалтын шинэчлэл /реформ/

17. Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл /реформ/

18. Хөдөө аж ахуйн шинэчлэл /реформ/

19. Төрийн үйлчилгээ, төрийн албаны шинэчлэл /реформ/

3. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Улсын Их Хурал юу хийх вэ?

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Улсын Их Хурал 7 шинэчлэл /реформ/ хийнэ.

3.1. Хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд хийх ажил Хэрэгжих боломжтой хууль батална. Хэрэгжих боломжтой болгож хуулиудыг өөрчилнө. 2023 он гэхэд алдагдалгүй төсөвтэй байхаар хуульчилна. Засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийнэ. Хуулийн шинэчлэл /реформ / хийнэ. Ёс суртахуунд суурилсан хуулиуд шинээр баталж, өөрчлөлтүүд хийнэ. Шүүхийн шинэчлэл /реформ/ хийнэ. Шүүхийн хараат бус байдлыг бодитоор бий болгоно. Төрийн төлөөлөл болсон шүүгч нь ард түмний төлөөлөлтэй хамтран Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг байх зарчмыг сэргээн хэрэгжүүлнэ. Хүн өөрийгөө болон бусдыг өмгөөлөх эрхийг чөлөөтэй болгож хуульчилна. Улс төрийн шинэчлэл /реформ/ хийнэ. Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй, бодлогын нам болгож хуульчилна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй эрхийг хязгаарлан, эргүүлэн татдаг болно. УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй байх бодлого барина. Сонгуулийн шинэчлэл /реформ/ хийнэ. Хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжүүлнэ. 100% давхар тооллого хийдэг болно. Орон нутгийн сонгуульд иргэдээс нэр дэвшдэг болгоно. Хүний эрхийг хангах шинэчлэл /реформ/ хийнэ. Баталгаатай эрхийг эдлүүлэн, үүргээ биелүүлдэг төр байгуулна. Цахим эрх чөлөөг дэмжиж хуульчилна. Хүний эрхийн тухай хуулиудын заалтын хэрэгжилтийг мөрдүүлнэ. Албан тушаалтан, авлигачидтай тэмцэх шинэчлэл /реформ/ хийнэ. Тусгай чиг үүргийн бүтэц байгуулна. Нам-улс төр-бизнес-нам гэсэн гамшигт харилцааг таслан зогсооно. Цөөнх нь хөрөнгөжиж, олонхи нь ядуурдаг байдлыг халж, иргэн бүрийг баяжихад саад хийхгүй ч буруу баяжвал өршөөхгүй гэсэн шударга зарчмыг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээ, төрийн албаны шинэчлэл /реформ / хийнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан төрийн үйлчилгээнд шилжүүлнэ. Ур чадварын өсөлт, ёс суртахуунтай, мэргэшсэн төрийн албан хаагчтай болно. Улс төрөөс ангид төрийн албыг бий болгоно.

3.1.1. Шинээр боловсруулж, батлуулах хуулиуд

Хувийн мөрдлөгийн тухай

Улс төрийн намуудын тухай

Хандив тусламжийн тухай

Гаалийн татварын хөнгөлөлтийн тухай

Импортын татварын тухай

Татвар өгсөн иргэдийн хөнгөлөлтийн тухай

Үр хөндөлтийг зохицуулах тухай

Хар тамхины тухай

Хүүхдийн хүчирхийллийн тухай

Хүний эрхийн баталгаатай хангуулах тухай

Авлига, төрийн өндөр албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тухай

Үндэсний үнэт зүйлийн тухай Үндэсний мэдээлэл хамгаалалтын тухай

Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль

Иргэний хяналтын тогтолцооны тухай

Тангарагтны тухай

Заргын тухай 

Дижитал хамгаалалтын тухай

Хувь хүний нууцын тухай

Худалдаа, худалдаачдын тухай

Бусад хуулиуд

3.1.2. Нэмэлт өөрчлөлт оруулах хуулиуд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай Зөрчлийн тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Төрийн бус байгууллагын тухай Хэвлэл мэдээллий эрх чөлөөний тухай Улсын бүртгэлийн ерөнхий хууль Өргөн нэвтрүүлэгийн тухай Эрүүгийн тухай Иргэний бүртгэлийн тухай Хуулийн этгээдийн эрхийн Улсын бүртгэлийн тухай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Зөрчил шалган шийдвэрлэх тухай Прокурорын тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Ахмад настны тухай Авлигын эсрэг хууль Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай Ашигт малтмалын тухай Бусад хэрэгжих боломжгүй бодит байдалд нийцээгүй хуулиуд

3.2. Сонгох томилох эрхийн хүрээнд хийх ажил Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн томилгоо хийнэ. Улсын Их Хурлын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар ажиллуулахгүй. Улсын Их Хурлын дэргэд Ахмадын, Залуучуудын, Эмэгтэйчүүд, Хүүхдийн дэд зөвлөл байгуулна.

3.3. Хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд хийх ажил Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих байнгын хороо байгуулна. Иргэдийн хяналтын хараат бус, бие даасан Үндэсний хороо байгуулна. Хяналт, шалгалтын тухай хууль батлуулна.

4. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газар юу хийх вэ?

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь тогтвортой засаглал мөн. Тогтвортой засаглалыг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлал, батлан хамгаалах номлолын дагуу улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулж, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлж, гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэртэй хөгжлийг бататгахад оршино. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газар 12 шинэчлэл /реформ/ хийнэ.

1. Засаглалын шинэчлэл /реформ/

2. Эдийн засгийн шинэчлэл /реформ/

3. Экологийн бодлогын шинэчлэл /реформ/

4. Аялал жуучлалын бодлогын шинэчлэл /реформ/

5. Төсвийн шинэчлэл /реформ/

6. Татварын шинэчлэл /реформ/ хийнэ.

7. Тэтгэврийн шинэчлэл /реформ/

8. Боловсролын шинэчлэл /реформ/

9. Өв, соёлын бодлогын шинэчлэл /реформ/

10. Эрдэс баялгийн хуваарилалтын шинэчлэл /реформ/

11. Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл /реформ /

12. Хөдөө аж ахуйн шинэчлэл /реформ/ хийнэ.

4.1. Цахимжсан, мэргэжлийн Засгийн газар байгуулах бодлого Засаглалын бодлогыг шинэчлэн сайжруулж хөгжүүлнэ. Засаглалын шинэчлэл /реформ/ хийнэ. Монголын төр цомхон, хүчтэй байхаар зохион байгуулна. Хиймэл оюун ухаанд суурилсан цахим шилжилт хийнэ. Хүчтэй, давхар албагүй, хараат бус гүйцэтгэх засаглал байгуулна. Нийтээр хүлээн зөвшөөрсөн, мэргэжлийн Засгийн газар байгуулна.

4.1.1. Үрэлгэн, авлигажсан Засгийн газрыг халах бодлого Төрийн албаны тухай хуулийн шаардлагад нийцүүлэн 200 000 төрийн албан хаагчийн тоог бууруулж мэдлэг, ур чадвар, мерит зарчмаар шинэ зохион байгуулалтанд шилжүүлнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр үрэлгэн зардал гаргаж буйг таслан зогсоож, төсвийн зарцуулалтыг хэрэгцээ шаардлага хангасан бүтээн байгуулалт руу чиглүүлэх бодлого баримтална.

4.1.2. Хүчтэй, цахимжсан мэргэжлийн Засгийн газар байгуулах бодлого Улс төрийн гурван зарчмыг Монголын төрд хэлбэршүүлнэ.

1. Эрх мэдэл төвлөрүүлж, олон жилийн дураараа авирлах төөрөгдлийг арилгана.

2. Иргэний эрх хуулийн хүрээнд хүчтэй байх боломжийг нээнэ.

3. Хуулиар нийгмийн дүрмийг хасах хэв маягийг тогтоон барих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хуулийн өмнө нийгмийн эмх журам төвшитгөдөг тогтолцоог бий болгоно. Эрх мэдэлтнүүд болон албан тушаалтнууд хариуцлагаа хүлээдэг хуулийн, иргэдийн хяналтын тогтолцоог бий болгоно. Төрийн бүтэц зохион байгуулалтыг эрс шинэчилнэ. Үндэсний цахим Засгийн газар байгуулна. Засгийн газар яамдын тоог цөөлж, чиг үүргийг тодорхой болгож, цомхон, мэргэжлийн, мэргэшсэн Засгийн газрын сайд, Дэд сайд, Төрийн нарын бичгийн дарга нарыг сонголттойгоор 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө иргэд, олон нийтэд танилцуулна. Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийг хамгаалах яам гэсэн чиглэлийн яам хэвээрээ байна. Үүн дээр нэмж шинээр яамдын зохион байгуулалт хийнэ. Тусгай үүрэгтэй сайдын орон тоог бий болгоно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг шинэ ажил үүрэгт шилжүүлнэ. Яам бүрд 10 хүний бүрэлдэхүүнтэй Эрдэмтдийн зөвлөл ажиллана.

4.2. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газрын бодлого

4.2.1. Бүсчилсэн хөжлийн бодлого Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 13.4 дэх заалтыг үндэслэн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулна. Эдийн засгийн хөгжлийн зүүн бүс нь Америк тивийн эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. Хойд Америк, Латин Америк, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан зүүн бүсийн суурь судалгаа хийнэ. Эдийн засгийн хөгжлийн говийн бүс нь Өмнөд зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Ази, Австрали, Шинэ Зеландын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан говийн бүсийн суурь судлагааг хийнэ. Эдийн засгийн хөгжлийн баруун бүс нь Баруун зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. судална. Төв Ази, Баруун өмнөд Ази, Африк тивийн зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан баруун бүсийн суурь судалгаа хийнэ. Эдийн засгийн хөгжлийн хангайн бүс нь Орос, Европын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. Орос, Зүүн Европ, Баруун Европын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан хангайн бүсийн суурь судалгаа хийнэ.

4.2.2. Эдийн засгийн шинэчлэл /реформ/ Эдийн засгийн шинэчлэлийн гол зорилго нь ард түмэндээ ашиг хүртээх холч бодлого явуулна. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлнэ. Улсын эдийн засгийн бодлогыг чөлөөт зах зээлийн эдийн засгаас хамтын зах зээлийн эдийн засагт шилжүүлнэ.

4.2.2.1. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлснээр Монгол Улс 2024 онд: Нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 5000 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2024 онд 1.9 хувиас доошгүй байна. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 35 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 70-д хүргэнэ. Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 90 орны нэг болно. Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 50 орны нэг болно. Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 60, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 100 орны нэг болно. Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байна.

4.2.2.2. Макро эдийн засгийг засч, залруулах бодлого хэрэгжүүлнэ. 2020-2024 оны эдийн засгийн дундаж өсөлтийг 5.5 хувиас доошгүй байлгах; 2020-2024 оны нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, төсвийн тэнцлийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг /уул уурхайн салбарын орлогыг тооцохгүйгээр/ 10 хувь хүртэл бууруулах;  2020-2024 оны төсвийн тэнцлийн зохистой харьцааг чанд баримтлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн нийт зарлага 2024 онд 32 хувь хүртэл бууруулах; 2020-2024 онд өрийн дээд хязгаарыг чанд сахин мөрдөж, өрийн зохистой түвшинг хангах, гадаад зах зээл дэх Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтмол дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх; 2020-2024 онд гадаад зах зээлийн болон түүхий эдийн үнэ ханшийн хэлбэлзлээс сэргийлэх бодлогыг баримталж, хуримтлалын санг бий болгон арвижуулах; 2020-2024 онд гадаад валютын нөөцийн зохистой хэмжээг байнга бүрдүүлж байх; 2020-2024 онд төлбөрийн тэнцлийг алдагдалгүй төлөвлөн хэрэгжүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийг тогтвортой, нам түвшинд барих; 2020-2024 онд банк, санхүүгийн тогтолцооны урт хугацааны тогтвортой, эрсдэлгүй, найдвартай байдлыг чанд хангаж, хөгжлийн бодлогын зорилтод нийцсэн зээл, хүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх; 2020-2024 онд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, санаачлагад нэгдэж, эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулж, бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэх; 2020-2024 онд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, олон улсын байгууллага болон гадаадын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг түлхүү ашиглаж, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай бодлогоо уялдуулж, идэвхтэй хамтран ажиллах.

4.2.2.3. Төсвийн зөв зарцуулалт, хуваарилалтыг иргэдийн хяналттай болгоно. Хөгжил дэмжсэн, иргэдээ дарамтаас чөлөөлсөн татварын тогтолцоотой болно. Засгийн газар, Төв банк, төрийн өмчит арилжааны банкуудын гадаад өрийн менежментийг сайжруулна. Өр барагдуулах тусгай агентлаг байгуулах хууль эрх зүйн орчныг боловсруулж хийнэ. Эдийн засаг үйлдвэрлэлийн бодлогын шинэчлэл, сайжруулалтын хүрээнд эх орны түүхий эд дээр суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, нөхөөн сэргээгдэх баялагийн ашиглалтыг сайжруулах, уул уурхайн өгөөжийг нийтээр шударгаар хүртэх тогтолцоог бий болгоно.

4.2.3. Байгаль орчин, ойжуулалт, усны нөөц, баялагийн хуваарилалтын бодлого Экологийн бодлогын реформ /шинэчлэл/, экологи нөхөн сэргээлт, ойжуулах санг АМНАТ-өөс байгуулж, хамгаалах, ойжуулах дэвшилтэт бодлогод шилжүүлнэ. Хот суурины ногоон байгууламжийн эзлэх хувийг 25 хувьд хүргэнэ. Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх бодлогод шилжүүлнэ.

4.2.4. Өв, соёл, урлаг, аялал жуулчлалын бодлого Аялал жуучлалын бодлогын реформ /шинэчлэл/ хийнэ. Монгол улс нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв аялал жуучлалын 4 цогцолбор төв бодлогоор байгуулах Алтан дөрвөлжин судалгаа хийнэ. Хэнтий (Хаадын хаан төсөл), Хөвсгөл (Шаман төсөл), ГовьАлтай (Шамбала төсөл), Өмнөговь (V mars төсөл). Олон улсын хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт татна. Жуулчин үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Аяллын машрутыг сүлжээ зохион байгуулалтанд оруулна. Жуулчин тээвэрлэлтийн болон жуулчин хүлээн авах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулахад чиглэсэн бодлого явуулна. Аялал жуулчлалын гол бүс нутгуудын харилцаа холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулах; Дээд зэрэглэлийн зочид буудал байгуулах зэрэг аялал жуулчлалын салбарт оруулах хувийн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих. Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан аялагч хасах, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгуудаар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулна. Улаанбаатар хот, Хөвсгөл нуурын орчим өвлийн спортын цогцолбор, амралт, сувиллын цогцолборуудыг байгуулж ажиллуулахад чиглэсэн бодлого явуулах; санхүүжилтийн эх үүсвэр Түүх, археологийн салбарыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх бодлого баримтална. Үндэсний соёл нь монгол үндэстний оршин тогтнох, уламжлалт онцлогоо хадгалах нандин дархлаа бөгөөд дэлхий дахинд биднийг таниулах хүчирхэг хэрэгсэл хэмээн үзнэ. Соёл урлаг нь хүн төрөлхтний гоо зүй, гоо сайханы мэдрэхүйг хөглөдөг онцгой салбар гэж үзэн бодлогоор дэмжиж, хөгжүүлэх бодлого баримтална. Өв, соёлын бодлогын реформ /шинэчлэл/ үндэсний язгуур урлагийг хөгжүүлэх шинэ бодлогод шилжүүлнэ. Сонгодог урлагийг төрөөс санхүүжүүлэх бодлого гаргана. Орчин үеийн урлагийг чөлөөлт өрсөлдөөний бодлогоор дэмжинэ. Монголын урлагийн бүх салбарын хөгийг 432 герц давтамжинд шилжүүлнэ. Үндэсний урлаг соёл нь Монгол үндэстний оршин тогтнох, уламжлалт онцлогоо хадгалах нандин дархлаа бөгөөд дэлхий дахинд биднийг таниулах хүчирхэг хэрэгсэл хэмээн үзэж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Археологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, төрийн тусгай хамгаалалтанд авна.

4.2.5. Олон улсын байгууллага, дипломат төлөөлөгч, гадаад харилцааны бодлого Оросын холбооны улс , Бүгд Найрамдах Хятад Ард улс, Америк, Япон, Солонгос зэрэг гуравдагч хөршүүдтэй гурван тулгуурт стратегийн иж бүрэн түншлэлийг өргөжүүлж, үргэлжлүүлнэ. Хархорум хамтын ажиллагааны байгуулага (ХХАБ) санаачлан байгуулна. Элчин сайд, ерөнхий консулуудын үйл ажиллагаанд гадаадад бодлогыг шинэчлэн мөрдүүлнэ. Монгол үндэсний язгуур эрх ашгаар л гадаад бодлогын зорилтоо тодорхойлно. Монгол хүний үнэт зүйлийг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ. Монгол улс тусгаар тогтносон, бие даасан энх тайванч дипломат бодлого эрс хэлбэрэлтгvй хэрэгжvvлнэ. Ард түмний эсрэг гадны ил далд бодлогуудыг таслан зогсоож, гаднаас нөлөөлөх боломжийг хязгаарлах замаар Үндэстний бие даасан холч бодлого хэрэгжүүлнэ. ОХУ, БНХАУ-тай холч хараатай стратегийн түншлэлийн харилцааг хадгалах бодлого, сайн хөршийн харилцан итгэлцлэлийн найрсаг харилцаагаа хадгалах бодлого явуулна. Дэлхийн аль ч улсад Монгол Улсын иргэний эрхийг хангах, хамгаалах бодлогыг баримтлана.

4.2.6. Төсөв, санхүү, татвар, өр, банк, мөнгөний бодлого Төсвийн шинэчлэл /реформ/ хийнэ. 2023 он гэхэд алдагдалгүй төсөвтэй болно. Төсвийн зарцуулалтыг нийтийн хяналтанд шилжүүлнэ. Татварын шинэчлэл /реформ/ хийнэ. Ялгаатай, дарамтгүй татвар төлдөг болно. Баянаас их ядуугаар бага татвар авдаг болно. НӨАТ-ын буцаан олголтын хувийг өсгөхөөр хуульчилна. 2021, 2022, 2023, 2024 онд улсын төсвийн орлогоос бондуудыг төлж барагдуулна. Валютын нөөцийг алтаар баталгаажуулах бодлого барина. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2021-2024 онд 6 хувь, Улсын төсвийг 2021 онд 12.8 их наяд, 2022 онд 13.7 их наяд, 2023 онд 14.6 их наяд, 2024 онд 15.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Зарлагыг 2021 онд 14 их наяд, 2022 онд 14.5 их наяд, 2023 онд 14.2 их наяд, 2024 онд 15.6 их наяд байхаар тооцсон. /Монгол улсын 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол банкны мэдээлэл/ Зээлийн дундаж хүүг бууруулахыг Монгол банкны бодлогын хүүг буулгах замаар шийднэ. Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг иргэдийн сайн дурын хуримтлал дээр тулгуурлана. Зээлийн батлан даалтын санг үргэлжлүүлнэ. Дэлхийн хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжлүүлнэ. Арилжааны банкны стресс үнэлгээний үзүүлэлтийг тогтоож сар, улирал бүр иргэд, аж ахуйн нэгжүүдэд улирал бүр зарлаж байна. Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоог даатгалын системд хамруулах, Ломбардын тогтолцоог устгаж, өдрийн болон цагийн зээл, мөнгө хураах, шүүхийн шийдвэргүй иргэдийн зээл төлүүлдэг хууль бус тогтолцоог хална. Иргэд, аж ахуйн нэгжийг "Зээлжих чадварын үнэлгээ"-ний цахим карттай болгох бодлого боловсруулна. Судалгаанд суурилсан хөгжлийн стратеги бодлого, Засгийн газрын санхүүгийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн төлөвлөлтийг чиглүүлнэ. Улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангах; Орон  нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн эрх хэмжээг нэмэгдүүлж, хариуцлагын тогтолцоог сайжруулах; Төсвийн байгууллагуудын төсвийг бодит хэрэгцээнд нь нийцүүлэн төлөвлөж санхүүжүүлэх; Төсвийн хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан хөгжлийн стратеги бодлоготой уялдуулан тогтвортой нэмэгдүүлнэ.

Төсөл, хөтөлбөрийг хэрэгцээ шаардлагын эрэмбийн судалгаанд тулгуурлан Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх; Бүсүүдийн хөгжлийг хурдасгах төслүүдийг орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх бодлого барина. Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд барих, шаардлагатай дэд бүтцийг шийдвэрлэх. Хүн амын орлого багатай хэсэгт хандсан төсвийн зарлагын бодлогыг хэрэгжүүлнэ. Хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Тэтгэвэр, тэтгэмжийг үндэсний орлогын өсөлттэй оновчтой уялдуулан нэмэгдүүлэх; Стратегийн орд газруудыг “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” бүрдүүлэх замаар зохистой ашиглана. Үндэсний хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, макро эдийн засгийн тогтворжилтыг хангахад ашиглах. Төсвийн бодлого нь Улсын төсөв бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын зах зээл, хүнсний аюулгүй байдлыг давхар хамгаалж байх бодлогыг баримтална. Банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлж, ёс зүйтэй шударга болгох чиглэлд ажиллана. Эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжих гаалийн, онцгой, ашгийн татварын зохистой бодлого явуулна. Татварын суурийг өөрчилж бага хувьтай, ялгаатай татварын тогтолцоог хэрэгжүүлнэ. Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлох үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжинэ. Эрдэс түүхий эд, ноос, ноолуур, мах, сүү, арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлэхийг татварын бодлогоор дэмжихийг хуульчилж мөрдүүлнэ. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих бодлого боловсруулж, хуулийн төслийг бэлтгэнэ. Экспортын баримжаатай "Бренд" бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжихэд онцгойлон анхаарч ажиллана. Татварын бааз суурийг өргөтгөж, бага татвар авах бодлогыг хэрэгжүүлнэ. Татварын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх; Татварын ачааллыг зохистой нам түвшинд барих; Татварын бааз суурийг жил бүрийн инфляцтай уялдуулан шинэчлэх; Цахим татварын системийг бүрэн нэвтрүүлэх; Бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор дэмжинэ. Бүс нутгуудын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг татварын бодлогоор дэмжих; Бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийг татварын бодлогоор дэмжих; Улсын хил орчмын бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор дэмжих. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийг тогтвортой нам түвшинд барьж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангана. Эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляциас хамгаалах оновчтой бодлогыг хэрэгжүүлэх; Гадаад валютын цэвэр албан нөөцийг эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; Санхүү – банкны тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоно. Санхүү–банкны тогтолцоог өндөр хөгжсөн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох; Хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хөгжүүлэх; Өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Зээлийн хүүгийн бодлогод өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн нэн таатай орчин бүрдүүлнэ. Зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан зээлийн хүүг тогтоох; Зээлийн хүүгийн бодлогыг банкны эрсдэлийг багасгах бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх; Гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, өрийн эрсдэлийг бууруулна. Тухайн жилд авч болох зээлийн дээд хязгаарыг Засгийн газар тооцож, УИХ баталдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох; ДНБ-д эзлэх гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд барих; Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудаас эдийн засаг, санхүүгийн хувьд өндөр үр ашигтай зээл авах чиглэлийг баримтлах; Гадаад зээлийн үр дүн, өгөөжийг нь тооцдог бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох; Дотоодын санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх замаар гадаадын зээл, тусламжаас хамаарах хамаарлыг багасгах; Хүнээ хөгжүүлж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн оновчтой бодлого явуулна. Гадаадын мэдлэгжсэн өндөр технологид нэвтрэх боломжийг санхүүгийн бодлогоор дэмжих; Үйлдвэрлэл, үйлчилгээнд өндөр технологийг нэвтрүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого явуулна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, өндөр технологи нутагшуулахад санхүүгийн хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;

4.2.7. Сахилга хариуцлага, хүчний байгууллага, хууль сахиулах бодлого Улсын хэмжээнд сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулна. Мэргэжил, ур чадварын тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Алба хаагчдын амьдралыг баталгаажуулж, чин шударга төрийн албан хаагчдыг төр хамгаалдаг эрх зүйн орчиныг бий болгоно. Иргэний хяналтын тогтолцооны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хуульчилж хасах, шүүхийн тогтолцооны хуулиудийн өөрчлөлтүүдийг хийж, хүчний байгуулллагын дэг журам, сахилга бат сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хууль зүйн салбарын шаарддлагатай шинэ хуулиудийг баталж, тогтолцооны зөрчилтэй хуулиудыг нэмэлт өөрчлөлт оруулж, мөрдөгдөж буй хуулийн ажлын хэсэг байгуулж ажиллана. Хууль сурталчлах ажиллагааг цахим хэлбэрт оруулж бодлогын шинэчлэлт хийнэ. Мөрдөн байцаалтаас таслагдсан гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсооно. Хүмүүнлэг энэрэнгүй шорон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Улсын төсөваас санхүүжүүлнэ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эцэс болгох тогтолцооны бодлого хэрэгжүүлнэж, хуулчилна. Чин шударгаар үүрэгээ биелүүлж буй төрийн хүчний байгууллагын албан хаагчдийг хуулийн болон төрийн хамгаалалтанд авч, улс төрчид, эрх мэдэлтний нөлөөллөөс ангид байх орчинг бүрдүүлж ыг хуульчилж хасах, хяналтын тогтолцоотой болгоно.

4.2.8. Халамж, нийгмийн хамгааллын бодлого Тэтгэврийн шинэчлэл /реформ/, төрийн болон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжүүлэхийг хуульчилна. Оюутан+хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамтын хариуцлага хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулна. Гадаадад байгаа иргэдээ Монголын төр нэг бүрчлэн хамгаална. Монгол өндөр настныг төрийн хамгаалалтад авна. Тэтгэврийн ялгааг арилгаж, залгамж тэтгэвэрийн тогтолцоог хэрэгжүүлнэ.. Гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд хамгийн багадаа үндэстний дундаж цалингаас дээш байхаар тооцоолсон тийм хэмжээний тэтгэвэртэй байхаас гадна эм тариа, эмчилгээ гэх мэт эрүүл мэндийн бүх эмчилгээ үйлчилгээнд хүртээмжтэй хамрагдах орчиныийг сайжруулсан , ахмадууд хүсвэл хэзээ ч очиж болдог, байгалийн үзэсгэлэнт газар, орчин үеийн технологиор тоноглогдсон бие чийрэгжүүлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, асаргаа сувилгааны бүтэн цогц үйлчилгээтэй асрамжийн газруудыг байгуулах хуулийн төслийг санаачилж батлуулна. Бие дааж амьдрах болон хөдөлмөрлөх чадвар нь хязгаарлагдмал иргэдийг хамгаална. Бие дааж амьдрах болон хөдөлмөрлөх чадвар нь хязгаарлагдмал иргэдийг онцгой анхаарч, тэднийг энгийн хүн шиг амьдрах баталгаа бий болгоно. Гудамж талбай, байшин барилга, орц, зам зэрэгт тэдэнд зориулсан гарц замуудыг стандартчлан тогтоож мөрдүүлнэ. Оюутан суралцагч нартай харилцан гэрээ байгуулж Бие дааж амьдрах болон хөдөлмөрлөх чадвар нь хязгаарлагдмал иргэдтэй харилцан туслалцах байдлаар аж төрөх боломжийг бүрдүүлнэ. Гадаадад амьдарч буй иргэдийг төр хамгаална. Монголоос бусад улсад аль ч хэлбэрээр ажиллаж, амьдарч, аялж яваа Монгол улсын иргэдэд зориулсан нийгмийн бодлогыг бас орхигдуулахгүй. Улс, үндэстэн оршин тогтнохын үндэс нь иргэн гэдэг байр суурьнаас хандана. Монгол хүн гадны аль нэгэн улсад явж байгаад ямар нэгэн асуудалд орсон тохиолдолд Монголын төр иргэнийхээ төлөө ажиллах болно. Иргэнтэй холбогдсон зардлыг төрөөс даах болно. Аль ч оронд байгаагаас үл хамааран Монголын хууль иргэн дээрээ очиж үйлчилдэг болгоно.

4.2.9. Батлан хамгаалах, иргэний хамгаалал, биеийн тамир, спортын бодлого Бүх нийтийн цэрэг хөтөлбөр, эмэгтэйчүүд сайн дураараа явдаг болно. Дэвшилтэт техник, технологийн хөрөнгө оруулалт хийж хилийн хамгаалалтыг өндөржүүлнэ. Олимп-2024 мэргэжлийн болон бүх нийтийн спортыг стандарчлан хөгжүүлнэ. Үндэстний аюулгүй байдлыг дархлаажуулж, Монгол хүнийг эрүүл мэнд, эх оронч, сахилга баттай, хүмүүжилтэй, эрэлхэг, баатарлаг, нийтэч, ахан дүүсэг, эв нэгдэлтэй, шударга, шулуун эрдэмтэй болгохын тулд Монгол эр хүн бүрийг 17-60 нас хүртэл жил болгон тодорхой хугацаанд цалинтай цэргийн алба хаалгахыг хуульчилна. Эмэгтэйчүүд сайн дураараа цэрэгт явдаг болно. Олимпыг үндэсний зорилго тавьж тусгай хөтөлбөрөөр, салбар бүрээр бэлтгэнэ. ИСпортыг онцгойлон хөгжүүлнэ. Бүх нийтийн спортын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжинэ. Мэргэжлийн спортоор өрсөлдөх залуучуудыг төрийн бодлогоор хөгжүүлнэ. Хугацаат цэргийн алба нь батлан хамгаалахын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ залуучуудыг эх оронч сэтгэлтэй, бие бялдар, хүмүүжлийн өв тэгш хөгжилтэй, хамтран ажиллах чадвартай, бүтээн байгуулах тэмүүлэлтэй болгох сургалт хүмүүжлийн оновчтой хөтөлбөр байхаар хэрэгжүүлнэ. Мэргэжлийн болон их спортыг дэмжих бодлого баримтална.

4.2.10. Газар, бүтээн байгуулалт, барилга, эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр, дэд бүтцийн бодлого Бүх бүтээн байгуулалтыг харьяалах нэг яаманд шилжүүлж нэгдсэн бодлогоор барина. 0,7 га газартаа хувийн сууц барих 3 хувийн хүүтэй иргэдийн сайн дурын нийтийн хуримтлалын сан байгуулах эрх зүйн орчныг бий болгоно. Худалдан авах чадварт тохирсон орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийслэлийг шинээр байгуулах суурь судалгаа хийнэ. Дэлхийн зах зээлд чиглэсэн гол удирдлагын тодорхойлох төв хотыг төвийн бүсэд байгуулах суурь судалгааг хийнэ. Бүсийн хөгжлийн хотуудыг байгуулах суурь судалгааг хийнэ. Монгол орныг хөгжлийн 5 бүсэд хуваан зохион байгуулна. Төвийн бүсийн хот, Говийн бүсийн хөгжлийн хот, Баруун бүсийн хөгжлийн хот, Хангайн бүсийн хөгжлийн хот, Зүүн бүсийн хөгжлийн хот гэсэн 5 бүсэд хотуудыг байгуулах суурь судалгааг хийнэ. Говийн бүсийн хөгжлийн хот нь Өмнөд зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж, ажиллах харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөжлийн (Өмнөговь) Баруун бүсийн хөгжлийн хот нь Баруун зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж, ажиллах харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөжлийн төвтэй байхаар судална. (Говь-Алтай) Хангайн бүсийн хөгжлийн хот нь Орос, Европын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж, ажиллах харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөжлийн төвтэй байхаар судална. (Дархан) Зүүн бүсийн хөгжлийн хот нь Америк тивийн эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллан харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөгжлийн төвтэй байхаар судална. (Хэнтий) Төвийн бүс Хар хорин Баруун, Зүүн, Хойд, Өмнөд болон Нийслэл гэсэн таван бүс тус бүрдээ ирж яваа шинжлэх ухаан, технологийн 6, 7 дахь хувьсгалыг угтсан стратегийн дагуу, түүнд тохирсон дэд бүтэц бүхий хамгийн орчин үеийн хотуудыг байхаар судална. Дагуул хотуудыг байгуулах судалгаа хийнэ. Орхоны хөндий мэт Монгол үндэстний түүхийн бахархал болсон архитектурын хайгуулын үндэстний стратегийн салбар болгон тодорхойлж, архитектурын олдвор дээр нь музейнууд байгуулж, даяарчилсан аялал жуулчлалын дагуул хот, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор философи, утга зохиол, жүжгийн зохиол, кино аж үйлдвэр болон нийгмийн дэд бүтцийг хосолсон дагуул хотуудыг бүсийн хотуудад тулгуурлан байгуулж болох суурь судалгааг хийнэ. Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо бүрдүүлж, хот байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хот байгуулалтын бодлогоор дэмжих, Монгол улсын бүс нутгуудын түвшинд хот суурин газруудын ангилал зэрэглэлийг тогтоож хот, тосгоны төлөвлөлтийг боловсронгуй болгоход чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Нийслэл хотын хүн амын хэт бөөгнөрлийг задлаж, шинэ нийслэл, бүсийн тулгуур төвүүд, орон нутгийн хотуудад зохистой төвлөрлийг бий болгоход чиглэсэн санхүүгийн бодлого явуулах. Орчин үеийн чанарын шаардлагыг хангасан барилга, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарыг бий болгон хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн норм норматив, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;

Орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулахад чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн тогтолцоог хөгжүүлэх; Хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ; Хот суурингийн төлөвлөлтийг сайжруулж, холбогдох чанар стандартыг батлан хэрэгжүүлж ажиллана. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтанд төрийн мэдлийг 50%-иас доош буулгахгүй байх стратегийн бодлого баримтлана.

Цөмийнхөөс бусад бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.

Ард нийтийн ая тухтай амьдрах эрхийг хангах зорилгоор хот суурин газруудын тухайн нөхцөлд нь тохиромжтой инженерийн дэд бүтцүүдийг байгуулахыг эрмэлзэнэ. V цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний дэд станцууд байгуулахыг бодлогоор дэмжинэ. Төмөр зам, авто зам, тээвэр ложистикын нэгдсэн сүлжээг байгуулахыг бодлогоор дэмжинэ. Өндөр хурдны интернетийн сүлжээ, өргөн зурвасын интернетийн үйлчилгээнд шижлүүлнэ. Дэд бүтцийг хүн ам, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эдийн засгийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ эрчим хүч экспортлох, бүс нутгийн сүлжээнд нэгтгэх, зам тээврийг Ази, Европыг холбосон гүүр, тээвэр зуучлалын үйлчилгээ болгон хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ.

Дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ. Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эхний ээлжинд бүс, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбоход чиглэсэн бодлого явуулна. Баруун болон зүүн, хойд болон өмнөд бүсүүдийг нийслэл хоттой төмөр замаар холбох суурь судалгааг хийнэ. Баруун болон зүүн, хойд болон өмнөд бүсүүдийг нийслэл хоттой төмөр замаар холбож, ачаа тээврийн коридоруудыг үүсгэх судалгааг хийнэ. Гол төмөр замын дагуу зэрэгцээ зам барих ажлыг бодлогоор дэмжих, баруун бүсийг төмөр замын гарцтай болгох асуудлыг бодлогоор дэмжих; Улаанбаатар хот орчимд олон улсын шинэ нисэх буудал байгуулж, орон нутгийн нисэх буудлуудыг агаарын хөлгийн хатуу хучилттай зурвас, гэрэл суултын системээр тоноглоход чиглэсэн бодлого явуулах. Улаанбаатар хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулж, нийтийн зорчигч тээврийн компаниудыг хувьчлан, үнэ тарифыг чөлөөт тогтолцоонд шилжүүлж, паркийг шинэчлэх ажлыг бодлогоор дэмжих; Дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тээврийн шинэ төрөл систем, авто замын хөдөлгөөнд удирдлага, зохицуулалтын тээврийн системийг нэвтрүүлэхийг бодлогоор дэмжих. Эрчим хүч гаргах боломжит эх үүсвэрүүдийг дэвшилтэт технологид тулгуурлан эрчим хүч экспорлогч орон болох холч бодлого хэрэгжүүлнэ. Эрчим хүчийг бие даан үйлдвэрлэхэд бодлогоо чиглүүлнэ. Эрчим хүчний эх үүсвэрийг шийдэхдээ Улаанбаатарт V цахилгаан станц байгуулах төслийг үргэлжлүүлнэ. Нүүрсний ордуудад тулгуурлан өмнөд хил дагуу дулааны цахилгаан станцуудыг байгуулах суурь судалгааг гаргана. Говийн бүсийн хотыг хангаж, урд хөрш рүү экспортлох бодлоготойгоор суурь судалгаа хийнэ. Нар, салхи, газ сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг дэмжиж, иргэнээсээ илүүдэл эрчим хүчийг төр худалдан авдаг тогтолцоог бий болгохыг зорино. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах асуудлыг дэмжиж бага оворын 3-50 мегабатт-ын цахилгаан станцуудыг дүүрэг бүрт байгуулах ажлыг судална. Мэдээлэл холбооны өндөр хурдны мэдээллийн орчин үеийн дэд бүтэцтэй болоход чиглэсэн бодлого явуулах; Мэдээлэл, холбооны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих; Сансрын холбооны хиймэл дагуулын сувагтай болох; Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг дахин төлөвлөлт хийж, иргэний хувийн өмчийг хамгаалсан байдлаар зохион байгуулна. Бүсийн 5 хотод инженерийн шугам сүлжээг шинээр төлөвлөн зохион байгуулах суурь судалгаа, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн судалгааг хийнэ.

4.2.11. Шинжлэх ухаан, боловсрол гэгээрлийн бодлого Ясли, СӨБ, ЕБС хамрагдалтыг 80%-ийг хамруулах нөхцөл бүрдүүлнэ.Болосвролын реформ /шинэчлэл/хийнэ. Ясли, СӨБ, ЕБС-ынг орон даяар нэг хөтөлбөр шилжүүлнэ. Цахим сурах бичигт шилжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Шударга өрсөлдөөний шалгаруулалт, дижитал шалгаруулалтад шилжүүлнэ. Бодлогын сургууль, төлбөргүй сод оюутан+тэтгэлэгт оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сургууль бүрийн дэргэд судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн иж бүрэн лаборатори байгуулж стандарчлан мөрдүүлнэ. Үндсэн хуулинд заасан хувь хүний үндсэн эрхүүдийг амьдралд баталгаажуулах бодлого явуулна. Монгол хүний амьдралын стандартыг тогтоож, Монгол хүн Монгол газар нутагт нэгдүгээрт байхыг баталгаажуулна. Нэг ч Монгол хүнийг төрийн хамгаалалтын гадна байлгахгүй байх бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол хүүхдэд монгол хүн үзлийг багаас нь суулгана. Хүүхдийг 12 нас хүртэл нь Монгол хэл эзэмшүүлнэ. Монгол хэл нь Монгол сэтгэлгээний үндэс тул эх хэлээ хамгаалах, зөв дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого баримтална. Монгол оюутныг шударга шалгуураар улсын сургуульд суралцах өрсөлдөөнийг бий болгоно. Их дээд сургуулиудыг нүүлгэнэ. Их дээд сургуулиудын багш оюутны амьдрах байртай сурах бүх бололцоог цогцоор нь шийдсэн хотхон шинээр байгуулахыг төсөвт суулгана. Улсын их дээд сургуулиудын өндөр шалгуураар үнэ төлбөргүй сургах бодлогыг хуулчилна. “Саруул Монгол” төрийн дээд хүн бэлтгэх бодлого Дэлхийг харж, сэтгэдэг хүмүүсийг тусгай сургалтаар дамжуулан бэлтгэж, Монголын ирээдүйн төлөө зүтгэх шинэ үеийн хүчинг бэлтгэнэ. Дэлхийн хэмжээний бодлого боловсруулах хүмүүсийг тусгайлан бэлтгэнэ. Монгол залуусыг гадаадын нэр хүнд бүхий 100 их сургуулиуд, нарийн мэргэжлийн сургуулиудад тодорхой зорилго, тусгай гэрээний дагуу бэлтгэх ажлыг гадаадын тэтгэлэгээр хэрэгжүүлнэ. Монголын залуучуудад зориулсан үндэсний үзлийг тусгасан тусгай хөтөлбөр боловсруулан төрийн дээд хүн бэлтгэх “Дээд хүн-78/22” Үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулж вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулахыг дэмжинэ. Ахмадуудад зориулан үндэсний хэмжээний “Өвлөх эрдэм-78/22” хөтөлбөрийг боловсруулж ахмадын захиасыг хэрэгжүүлэх бодлогын төвийг байгуулж ажиллуулна. Улсын төсвөөр шийднэ. Боловсролын салбар тэргүүлэх онцгой салбар, онцгой хандлага, бодлого шаардлагатай суурь салбар. Он цагийн хэлхээсээр харвал ирээдүйг бүтээгч салбар, бид хэн байх, бид юунд бэлэн байх, бид өрсөлдөх чадвартай эсэх, бид хөгжиж чадах эсэхийг тодорхойлох онцгой өвөрмөц салбар гэдгийг ухааран хандах болно. Боловсролын салбарыг онцгойлон анхаарах бодлого хэрэгжүүлнэ. Ирээдүйд улс орны хөгжлийг тодорхойлох иргэдийг хүмүүжүүлэх, Монголчууд юунд бэлдэх, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох, цаашдын эрчимтэй хөгжлийг тодорхойлогч салбар хэмээн үзнэ. Боловсролын хөтөлбөр тогтолцоог туршилтын талбар болгохыг нэн даруй зогсоож, үндэсний эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгч нарын хүчээр үндэсний онцлогийг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулна. Боловсролын хөтөлбөр нь сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн боловсрол, мэргэжлийн, тусгай, дээд боловсролын зэрэг бүх салбар шатлалыг хамарсан шинжлэх ухаанч, цогц бодлого байна. Боловсролын салбарын хөгжлийн хөшүүрэг нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээ, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл бөгөөд багш нарын нийгмийн баталгааг сайжруулснаар тэдний нэр хүнд, боловсрол, мэдлэг дээшилж, боловсролтой, соёлтой монгол хүн бэлтгэх тогтолцоо бүрэлдэнэ. Бүх хүүхэд, залуучуудын суурь боловсрол эзэмших, сурч хүмүүжих орчин ахуйг ижил тэгш, чанартай нөхцөлөөр хангах чиглэлийг барьж ажиллана. САХИГТУН! ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ 19 Энэхүү баримт бичгийг ашиг олох зорилгогүйгээр бүтнээр болон хэсэгчлэн хувилах, нийтлэх, цахим хэлбэрт оруулах бусад ямар нэг хэлбэрээр эх сурвалжийг заан ашиглах нь нээлттэй. Бидний ирээдүй үеийн хүмүүжил, биеэ авч явах байдал, хүсэл сонирхолд багш нарын жендерийн харьцаа нөлөөлж байгаа гэж үзэж байгаа тул эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх үр дүнтэй бодлого хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын хэмжээг ҮДНБ-ний 2.5 хувьд хүргэнэ. Шинэ зохион байгуулалт үндэстний стратегийн технологи, стратегийн инновацын төв байгуулна. Шинэ нээлт, хөрөнгө оруулалт, шинэ бизнес шатлалд оруулна. Шинжлэх ухаан, туршилт нь дээд боловсролыг сайжруулахын зэрэгцээ шинэ нээлт, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх шалгуур үзүүлэлтээр үнэлж дэмжинэ. Мэдлэгт тулгуурласан шинжлэх ухаанжсан хөгжлийг хангахгүйгээр хөгжих бололцоогүй юм. Шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийхгүйгээр дэлхийн эдийн засагт оролцож чадахгүй. Монгол үндэстний шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд Үндэсний хөрөнгө оруулалтын сангаас шууд санхүүжүүлж, шинэ менежмент нэвтрүүлнэ. Үндэстний корпорациуд дээр тулгуурлан дэлхийд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн бүтээх ажлыг хурдацтайгаар хэрэгжүүлнэ. Бүсүүдэд “Mongols value-7” төслийг хэрэгжүүлж, мэдлэгийг баялаг болгоно. Монгол үндэстний стратегийн шинжлэх ухаан, стратегийн технологи, стратегийн инновацын төвүүдийг бие даасан байдлаар байгуулах судалгаа хийнэ. Шинжлэх ухаанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг ҮДНБ-ний 2.5 хувьд хүргэнэ. Үндэстний стратегийн технологи, стратегийн инновацын нийт төсвийн хэмжээг ҮДНБ-ний 2 хувиас багагүй байлгана.

4.2.12. Аж үйлдвэр, гадаад худалдааны бодлого Эрдэс баялагын хуваарилалтын шинэчлэл /реформ/, нийтийн, төрийн өмчит стратегийн ордуудад хөрөнгө оруулалт татна. Хууль бус лицензийг цуцлаж, лицензийг цэглэнэ. Хууль ёсны нэмүү өртөг шингээсэн 9 үйлдвэр байгуулна. Байгалийн нөхөн сэргээлтийн сан байгуулахыг хуульчилж, 21 аймагт нөхөн сэргээлт хийхийг зорино. Эдийн засгийн бодит салбаруудыг санхүүгийн бодлогоор дэмжих замаар түргэн хурдацтай хөгжүүлнэ. Өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн бодит салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлалыг бүрдүүлнэ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ. Өндөр технологийг тууштай нэвтрүүлж, дэлхийн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Экспортын баримжаатай, оюуны багтаамжтай, өрсөлдөх чадвартай, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Хувийн бол олон нийтийн өмчит улс дамжсан үйлдвэрүүд байгуулахыг төрөөс дэмжинэ. Монгол хүний мэдлэгт тулгуурлан үндэстэн дамнасан корпорациудыг байгуулан дэлхийн зах зээлд өрсөлдөх нөхцөлийг хангана. 10.000 ажилчинтай үйлдвэрүүдийг байгуулахад бодлогоо чигүүлнэ. Иргэд хувьцааг нь эзэмшиж ашиг хүртэхээр хамтын зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэхийг хуулчилна. Үүнд: Эдийн засгийн хөдөлгүүр хүч болсон 9 үйлдвэрийг байгуулна.

1. Газрын ховор элементийн үйлдвэр

2. Гангийн үйлдвэр

3. Нүүрс хийжүүлэх, коксжуулах,

4. Занар боловсруулах,

5. Зэс хайлуулах,

6. Алт цэвэршүүлэх,

7. Газрын тос боловсруулах үйлдвэр

8. Байгалийн хий, занарын үйлдвэр

9. Нүүрс боловсруулах, Монгол залуу хүнийг Монгол хүнд эдийн засгийн өгөөж авчрах дотоодын болон үндэстэн дамнасан үйлдвэр байгуулах, хамтын мененжментийг хэрэгжүүлэх бололцоог хуульчилна. 

Улс дамнасан үйл ажиллагаа явуулдаг судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээ бүхий Монгол үндэстний нийтийн өмчит үндэстний корпорациудыг байгуулна. “R and D” үндэстний корпорациудыг судалгаа хөгжлийн байгууллагууд, борлуулалт маркетингийн сүлжээ, мэдлэгт тулгуурласан үйлдвэрүүдээ байгуулах суурь судалгааг гаргаж, тусгайлсан үндэсний хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Гол нэр, төрлийн шатахууны хэрэгцээний 70 хүртэл хувийг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангадаг болно. Шатахууны 3 жилийн нөөцийн агуулахыг байгуулж хараат бус байдалд шилжинэ. Байгалийн бүх баялаг ард түмний өмч гэсэн баримтлалаар уул уурхайн хөгжлийг зохицуулна. Худалдаачид нь нийгмийн эрчимтэй хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг бөгөөд зах зээлийг соргогоор мэдэрч зохицуулах, судлах, үйлдвэрлэл хөгжүүлэх томоохон хүчин болохын хувьд үйл ажиллагааг нь дэмжиж, борлуулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Байгальд хор хөнөөлгүй, технологийн дэвшилтэт үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулна. Эксортын шинэчлэл, нэг цонхны эскпорт бодлого хэрэгжүүлнэ. Хувийн хэвшлийн менежер нь төр болно. Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн эх үүсвэрийг Монгол улсын ашигт малтмал, байгалын баялагийн нөөц, гадаад валютын нөөц, тэтгэврийн сан, даатгалын сан, үндэстний төрийн өмчит корпорациудын орлогын эх үүсвэрээс Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг байгуулна. Үндэстний Хөрөнгө Оруулалтын сан үндсэн гурван зорилготой. Нэг дэх нь дотоодын үйлдвэр, компаниудаа дэмжиж дэлхийн тавцанд гаргах зорилготой. Төрийн биш Үндэстний Корпориацуудыг төрүүлнэ. Тухайн корпорациудын хувьцааг ард түмэнд эзэмшүүлж өгөөж хүртээнэ. Гадаад худалдааны нэн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлого явуулна. Гадаад худалдааны санхүүгийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх; Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд худалдааны тааламжтай нөхцөлийг үр дүнтэй ашиглах; Экспортын хөнгөлөлт, тусгай нөхцөлийг бүрэн ашиглах; Дэлхийн болон бүс нутгийн худалдааны интеграцид идэвхтэй оролцож, байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж экспортын бүтээгдэхүүнийг санхүүгийн бодлогоор дэмжих. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн бодлого явуулна. Эрдэс түүхий эдийн эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн оновчтой бодлого явуулах; Арьс шир, ноос, ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эрүүл ахуйн болон дэлхийн стандартын шаардлага хангасан экологийн цэвэр эцсийн бүтээгдэхүүний экспортыг санхүүгийн бодлогоор дэмжих. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлагатай оновчтой уялдуулан сайжруулахад чиглэсэн бодлого явуулна. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг оновчтой болгох санхүүгийн бодлогыг чиглүүлэх; Өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ болон техник, тоног төхөөрөмжийн импортыг санхүүгийн бодлогоор дэмжих. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж дэлхийн түвшинд дүйцүүлэх гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Дотоодын зах зээлд хамгаалах шаардлагатай салбарыг тодорхойлж гадаадын ижил төстэй үйл ажиллагааг хязгаарлана. Гадаад худалдааны гэрээ, бодлогоор дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэл, захиалга хийдэг тогтолцоог үүсгэнэ. 4.2.13. Хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, усалгаат газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн бодлого Хөдөө аж ахуйн шинэчлэл, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, малын цогц эрүүлжүүлэлтийг хийнэ. Усалгаатай газар тариалан, эко бүтээгдэхүүнийг дэмжинэ. СОлон улсын стандарт, олон улсын зах зээлд өрсөлдөх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Малын чанар, үржлийн ажлыг сайжруулж эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалахад чиглэсэн санхүүгийн арга, хэрэгслүүдийг ашиглах. Газар ашиглалтыг сайжруулж, усалгаатай тариаланг хөгжүүлэн, газарын бодлого тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ. Усалгаатай газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр олгож байгаа хөтөлбөрийг үргэлжүүлнэ. Төмс, хүнсний ногоо, жимсгэний үйлдвэрлэл, өрхийн аж ахуйн гар ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортлодог болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг санхүүгийн бодлогоор дэмжих. Хүнсний үйлдвэрлэлд өндөр технологийг нэвтрүүлж бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг болон импортыг орлох хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Тохиромжтой бүс нутгуудад бөөний худалдааны төв, бирж байгуулж хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын оновчтой сүлжээг бий болгоход чиглэсэн санхүүгийн бодлого хэрэгжүүлэх. Таримал бэлчээрт тулгуурласан мал аж ахуйгаар хөдөө аж ахуйн хөгжлийн гол чиг хандлага болгож, Монголын өрх бүр өөрийн таримал бэлчээрийн мал аж ахуйтай байхыг хуульчлан тогтоож төрийн хамгаалалтанд авна. Цэвэр газар тариалангийн салбар нь эдийн засгийн хувьд тарималжсан бэлчээртэй мал аж ахуйгаас хорин хувиар бага байдаг гэдгийг олон улсын түвшинд баталсан бөгөөд Евроазийн бүс нутаг нь экологийн хувьд хэврэг учраас цэвэр газар тариалан эрхлэх нь цөлжилт элсжилтийг сүйрлийн хэмжээнд хүргэх аюултай тул Монгол улс дээрх хүчин зүйлээс үүдэж таримал бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлж тариалантай хослуулах. Малчдыг нийгмийн даатгалд хамруулж, тэтгэвэрт хамрагдах бололцоог хангах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгоно. Мал эмнэлэгийн нэгдсэн бодлого, нэгдсэн мэдээлэл, нэгдсэн хяналт, нэгдсэн хангалт, нэгдсэн сүлжээгээр мал сүргийг эрүүл байлгаж дотоодын болон экспортын чанар шаардлага хангана. Малчин-үйлдвэрлэгч-борлуулагч гэсэн хамтарсан хэлбэрээр ажиллах хоршооллын бодлогыг дэмжинэ.

Дэлхийн стандартад нийцсэн экспортын зорилтот 10 үйлдвэр байгуулна. Нийтийн, төрийн өмчит 21 дотоодын үйлдвэр байгуулна. Хүнсний хэрэглээний 78 хувийг дотооддоо хангана. Үндэсний брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоршиж ажиллах (кластер) тогтолцоог бий болгоно. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих санхүүгийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ. Экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварын бодлогоор дэмжих хуулийг анхлан санаачилаж УИХ-д өргөн барина. Улсын болон орон нутгийн төсвийн захиалгаар бараа, үйлчилгээ худалдан авахад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг түлхүү оролцуулах; Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ. Ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулах, бүтээгдэхүүний загварыг шинэчлэх замаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх чиглэсэн санхүүгийн бодлого явуулах.

1. Махны үйлдвэр

2. Сүүний үйлдвэр

3. Үндэсний уламжлалт үйлдвэрүүд

4. Био технологийн үйлдвэрүүд

5. Арьс ширний үйлдвэрүүд

6. Ноос, ноолуурын үйлдвэр

7. Уламжлалт үйлдвэрүүд

8. Вакцины үйлдвэрүүд

9. Тэжээлийн үйлдвэрүүд газар тариалан

10. Бордооны үйлдвэр

4.2.14. Эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлого Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, төрийн ба хувийн даатгалын холсолсон системд шилжүүлэхийг хуульчилна. Хил бүр хүн бүр шинжилгээ, зорилтот эмчилгээ хийнэ. Төрөх, нарийн мэргэжлийн 5 эмнэлэг барина. Ангаагаахын салбарыг урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжүүлнэ. Өвчин туссан хойно нь эмчлэх биш урьдчилан сэргийлж, хамгаалах бодлогыг чухалчилна. Нийтийн биеийн тамирыг дэмжиж, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин, хорооллын төлөвлөлтөнд цэцэрлэгт хүрээлэн, гүйлт, дугуйн зам, усан сан зэргийг заавал тусгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. ЭМД-ын оновчтой, үр дүнтэй, энэрэнгүй хувилбарыг боловсруулж нэвтрүүлнэ. Хүн амын өсөлт нь улсын хөгжлийн чухал хэсэг бөгөөд эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гол үзүүлэлт гэж үзнэ. Улсын орны эдийн засгийн чадавхи сайжирч, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэх нь хүн амын өсөлтөнд сайнаар нөлөөлөх тул урамшууллын оновчтой бодлого нэвтрүүлнэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаархи бодлого Хүн бүр газар, залуу гэр бүл хувьцаат газар, хувьцаат орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гэр бүл төвтэй хөгжлийн хөтөлбөр, баталгаатай гэр бүлийг урамшуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Залуучуудыг чавдар+мэдлэг+шинжлэх ухаан+санхүүгийн эрх чөлөө тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Залуу гэр бүлийг байртай болоход нь төрөөс дэмжих хуулийг санаачилж батлуулна. Монгол залуу гэр бүлийн 20 жилийн хөдөлмөрийн хөлсийг 2-хон өрөө байранд төлж, банкны эзэнд хөдөлмөрөө өгөхийг, 100 сая төгрөгийн зээлийг 250 сая болгож банкны эзэнг баяжуулахыг хална. Монгол залуу хүн бүрийг гэр бүл болоход нь газар, орон сууцаар хангахыг төрөөс дэмжинэ.

Монгол Улсын иргэн 18 нас хүрсэн үед орон сууцтай болох боломжийг хуульчилж мөрдүүлнэ. Монгол гэр бүлийг тайван, аз жаргалтай амьдруулахын тулд зүтгэнэ. Монгол гэр бүлийн орлого өндөр байх, чадвартай байх боломжийг хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлэх замаар иргэнийг орлогожуулах алхмуудыг шат дараалан хэрэгжүүлнэ. Монгол гэр бүлийн эрүүл амьдрах боломжийг дэлхийн эрүүл мэндийн стандартад нийцүүлэн, иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг урьдчилан сэргийлэх үйлчилгээнд тулгуурлан хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь өөрчилнө. Монгол хүний хүнсний хэрэглээнд онцгой анхаарч эрүүл мэндийн, хэрэглээний стандартыг тогтоох ажлыг эхлүүлнэ. Монгол эх хүн бүр үр хүүхэддээ анхаарал тавихыг дэмжинэ. Монгол эмэгтэй хүнийг жирэмслэхээс нь эхлээд төрөх, хүмүүжүүлэх, сурч боловсроход нь төрийн зүгээс эдийн засгийн болон баталгаат амьдралын бодлогыг хэрэгжүүлнэ. Эхчүүдэд хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр олгохыг үргэлжлүүлнэ. Нярайн тэтгэлгийг 2 нас хүртэл сар бүр амьжиргааны доод түвшинтэй тэнцэх тэтгэлэг олгохоор хуульчилна. Санхүүжилтын эх үүсвэрийг хайгуулын тусгай зөвшөөрөлд лицензд төлбөр ногдуулах замаар хуульчлан хэрэгжүүлнэ. Монгол залуусыг чадваржуулах, мэдлэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гадаадын нэр хүнд бүхий 100 их сургуулиуд, нарийн мэргэжлийн сургуулиудад тодорхой зорилго, тусгай гэрээний дагуу 20 000 залууг бэлтгэх, чадваржуулах, мэдлэгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Холч хараатай бодлогоор боловсон хүчнээ зохион байгуулалтайгаар бэлтгэнэ. Сэргэн мандалтын тусгай дансанд хөрөнгө төвлөрүүлэх бодлого Гадаад дахь хууль бус үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хуулийн хүрээнд хайр найргүй хураана. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгө, хууль бус хөрөнгө хураана. Авлиагчдыг мөрдөх, үйлдлийг таслан зогсоох, илчлэх үйл ажиллагаа эрчимжүүлнэ. Алдсан ард түмний эд хөрөнгийг яаралтай олж авахын тулд орлогын эх үүсвэрээ шударга хөдөлмөрөөр олж авч чадаагүй хүмүүсийн эд хөрөнгийг Монгол улсын сэргэн мандалтын тусгай данс нээж яаралтай төвлөрүүлэх хуулиудыг батлуулж хэрэгжүүлнэ. Ард түмний өмч, бүтээн байгуулалтыг өмч хувьчлал нэрээр хувьдаа завшсан нөхдийн үйлдлийг илрүүлж тэдний ард түмнийг хохироосон хохирлыг тогтоож, сэргэн мандалтын тусгай дансанд татан төлөвлөрүүлнэ. Газрын хэвлийн баялагийг хувийн эрх ашгийн зорилгоор ашиглан ард түмэнд өгөөжгүйгээр хувьдаа завшигч нарын жагсаалтыг гаргаж, нөхөн төлбөр хэлбэрээр төвлөрүүлж, сэргэн мандалтын тусгай дансанд байрлуулна. Авилга авч баяжсан нөхдийг хуулийн хүрээнд илрүүлж, тэдний авилгаар авсан мөнгийг сэргэн мандалтын тусгай дансанд татан төвлөрүүлнэ. Татварын мөнгөөр тендер, худалдан авалт, шахаа хийх замаар шамшигдуулсан мөнгийг эргүүлэн татаж, сэргэн мандалтын тусгай дансанд төвлөрүүлнэ. Олон улсад данстай, бизнестэй нөхдийг Олон улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж хууль бус мөнгийг сэргэн мандалтын тусгай дансанд татан төвлөрүүлнэ. Улс дамнасан мөнгө угаасан гэмт хэргийн чанартай үйлдэл хийсэн нөхдийн мөнгийг илрүүлж, сэргэн мандалтын тусгай дансанд татан төвлөрүүлнэ. Тусгай санг нийгмийн эмзэг бүлэг болон ядуу бүлэгт зориулсан нийгмийн үйл хэрэгт зарцуулна. Нийгмийн тусын тулд зарцуулах тусгай санг дээрхи хэлбэрээр бүрдүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс та юу хүлээх вэ?

30 жил хэн нэгнээс хүлээгээд шийдэж чадаагүй та их боломжийг та эвслийн үйл хэрэг, сонгуульд идэвхитэй оролцсоноороо улс орныхоо өмнө, гэр бүлийнхээ өмнө, өөрийнхөө өмнө бий болгоно. Үр дүнд та үнэ цэнэтэй бүхнээ хамгаалах цоо шинэ бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, засаглалын эрхийг ард түмний хүсэлд нийцүүлсэн төрийн удирдлагыг бий болгоно. Монгол улсын шинэ нийслэлийг байгуулах ажлыг хуульчлан зохион байгуулна. БНХАУ, ОХУ-тай хүчтэй даяарчлалд орно. 3 хөршийн бодлогыг орхигдуулахгүй. Монгол гаралтай ахан дүүсийг иргэнших, бизнес эрхлэх боломжийг хуульчлан хэрэгжүүлнэ. Монгол улсыг 5 бүсийн хотын зохион байгуулалттай хөгжлийн шинэ замаар хөгжүүлнэ.

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн улс төрийн бодлогоос юу хүлээх вэ?

Улс төрийн зоримог шийдвэр гаргаж Улсын Их хурал, засгийн газраас ёс суртахуунгүй, хувиа бодогч, нийтийн эрх ашгийг хохироогч, авлигачдыг хол байлгаж улсаа үсрэнгүй хөгжилд хүргэх шинэ замыг сонгохоос өөр замгүй болжээ. Эхний ээлжид 300+ хүнийг олон улсын байгууллага, олон нийтийн дэмжлэгтэйгээр хөрөнгөө шударгаар олсон гэдгээ нотлохыг шаардана. Нйитээр хүлээн зөвшөөрсөн засгийн газартай болно. 12 яамтай болно.Залуучуудын яамтай болно. Гадаад худалдааны яамтай болно. Иргэн таны санал болгосон нийтээр хүлээн зөвшөөрсөн Ерөнхий сайдтай болно. Давхар албыг хална. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийлгэхгүй. Ёс суртахуунаар шийднэ. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх шинэ тогтолцоог харна. Дэд сайд төрийн нарийн бичгийн дарга нарыг ажил амьдралын туршлагатай мэргэшсэн хүнийг ажиллуулах бодлого барина. Шилдэг хүмүүсээ нам харгалзахгүй Монголын төрд зүтгэх шинэ тогтолцоонд шилжүүлнэ. Төрийн албыг цомхтгоно. Хүчний байгууллага, багш, эмч нар хамаарахгүй. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн эдийн засгийн бодлогоос юу хүлээх вэ? Иргэний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бодлого чиглэнэ. Дундаж давхаргыг бүтээхэд эдийн засгийн бүтцийг бий болгоход бодлого чиглэнэ. Худалдан авах чадвараар л эдийн засгийн шинэ бодлогыг тодорхойлно. Үндэсний 9 том үйлдвэр байгуулна. 50 000 ажилтан ажиллахаар зохион байгуулна. Үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулна. Газрын баялагийн эх үүсвэрээс

Үндэсний сэргэн мандалтын тусгай сан байгуулна. Хулгайлагдсан эх үүсвэрээс Хөрөнгийн биржийг эрчимжүүлнэ. Хувьцаа гаргах боломжийг нээлттэй зохион байгуулна. Үндэсний том үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших боломж бүрдэнэ. Иргэдийн нэмэлт орлого Та бага татвар төлдөг шинэ тогтолцоонд шилжинэ. Далд эдийн засгийг ил болгох Стратегийн орд газруудаас иргэн бүр, жил бүр хөрөнгө оруулалт авдаг болно. Хуулиар дамжуулж хувийн өмчөө хамгаалах шинэ боломж бүрдэнэ.

4. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газар юу хийх вэ?

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь тогтвортой засаглал мөн. Тогтвортой засаглалыг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлал, батлан хамгаалах номлолын дагуу улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулж, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлж, гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэртэй хөгжлийг бататгахад оршино.

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газар 12 шинэчлэл /реформ/ хийнэ.

1. Засаглалын шинэчлэл /реформ/

2. Эдийн засгийн шинэчлэл /реформ/

3. Экологийн бодлогын шинэчлэл /реформ/

4. Аялал жуучлалын бодлогын шинэчлэл /реформ/

5. Төсвийн шинэчлэл /реформ/

6. Татварын шинэчлэл /реформ/ хийнэ.

7. Тэтгэврийн шинэчлэл /реформ/

8. Боловсролын шинэчлэл /реформ/

9. Өв, соёлын бодлогын шинэчлэл /реформ/

10. Эрдэс баялгийн хуваарилалтын шинэчлэл /реформ/

11. Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл /реформ /

12. Хөдөө аж ахуйн шинэчлэл /реформ/ хийнэ.

4.1. Цахимжсан, мэргэжлийн Засгийн газар байгуулах бодлого Засаглалын бодлогыг шинэчлэн сайжруулж хөгжүүлнэ. Засаглалын шинэчлэл /реформ/ хийнэ. Монголын төр цомхон, хүчтэй байхаар зохион байгуулна. Хиймэл оюун ухаанд суурилсан цахим шилжилт хийнэ. Хүчтэй, давхар албагүй, хараат бус гүйцэтгэх засаглал байгуулна. Нийтээр хүлээн зөвшөөрсөн, мэргэжлийн Засгийн газар байгуулна.

4.1.1. Үрэлгэн, авлигажсан Засгийн газрыг халах бодлого Төрийн албаны тухай хуулийн шаардлагад нийцүүлэн 200 000 төрийн албан хаагчийн тоог бууруулж мэдлэг, ур чадвар, мерит зарчмаар шинэ зохион байгуулалтанд шилжүүлнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр үрэлгэн зардал гаргаж буйг таслан зогсоож, төсвийн зарцуулалтыг хэрэгцээ шаардлага хангасан бүтээн байгуулалт руу чиглүүлэх бодлого баримтална.

4.1.2. Хүчтэй, цахимжсан мэргэжлийн Засгийн газар байгуулах бодлого Улс төрийн гурван зарчмыг Монголын төрд хэлбэршүүлнэ.

1. Эрх мэдэл төвлөрүүлж, олон жилийн дураараа авирлах төөрөгдлийг арилгана.

2. Иргэний эрх хуулийн хүрээнд хүчтэй байх боломжийг нээнэ.

3. Хуулиар нийгмийн дүрмийг хасах хэв маягийг тогтоон барих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хуулийн өмнө нийгмийн эмх журам төвшитгөдөг тогтолцоог бий болгоно. Эрх мэдэлтнүүд болон албан тушаалтнууд хариуцлагаа хүлээдэг хуулийн, иргэдийн хяналтын тогтолцоог бий болгоно. Төрийн бүтэц зохион байгуулалтыг эрс шинэчилнэ. Үндэсний цахим Засгийн газар байгуулна. Засгийн газар яамдын тоог цөөлж, чиг үүргийг тодорхой болгож, цомхон, мэргэжлийн, мэргэшсэн Засгийн газрын сайд, Дэд сайд, Төрийн нарын бичгийн дарга нарыг сонголттойгоор 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө иргэд, олон нийтэд танилцуулна. Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийг хамгаалах яам гэсэн чиглэлийн яам хэвээрээ байна. Үүн дээр нэмж шинээр яамдын зохион байгуулалт хийнэ. Тусгай үүрэгтэй сайдын орон тоог бий болгоно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг шинэ ажил үүрэгт шилжүүлнэ. Яам бүрд 10 хүний бүрэлдэхүүнтэй Эрдэмтдийн зөвлөл ажиллана.

4.2. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн Засгийн газрын бодлого

4.2.1. Бүсчилсэн хөжлийн бодлого Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 13.4 дэх заалтыг үндэслэн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулна. Эдийн засгийн хөгжлийн зүүн бүс нь Америк тивийн эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. Хойд Америк, Латин Америк, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан зүүн бүсийн суурь судалгаа хийнэ. Эдийн засгийн хөгжлийн говийн бүс нь Өмнөд зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Ази, Австрали, Шинэ Зеландын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан говийн бүсийн суурь судлагааг хийнэ. Эдийн засгийн хөгжлийн баруун бүс нь Баруун зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. судална. Төв Ази, Баруун өмнөд Ази, Африк тивийн зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан баруун бүсийн суурь судалгаа хийнэ. Эдийн засгийн хөгжлийн хангайн бүс нь Орос, Европын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллахаар төлөвлөнө. Орос, Зүүн Европ, Баруун Европын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой мэдлэгт суурилсан хангайн бүсийн суурь судалгаа хийнэ.

4.2.2. Эдийн засгийн шинэчлэл /реформ/ Эдийн засгийн шинэчлэлийн гол зорилго нь ард түмэндээ ашиг хүртээх холч бодлого явуулна. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлнэ. Улсын эдийн засгийн бодлогыг чөлөөт зах зээлийн эдийн засгаас хамтын зах зээлийн эдийн засагт шилжүүлнэ.

4.2.2.1. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлснээр Монгол Улс 2024 онд: Нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 5000 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2024 онд 1.9 хувиас доошгүй байна. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 35 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 70-д хүргэнэ. Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 90 орны нэг болно. Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 50 орны нэг болно. Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 60, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 100 орны нэг болно. Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байна.

4.2.2.2. Макро эдийн засгийг засч, залруулах бодлого хэрэгжүүлнэ. 2020-2024 оны эдийн засгийн дундаж өсөлтийг 5.5 хувиас доошгүй байлгах; 2020-2024 оны нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, төсвийн тэнцлийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг /уул уурхайн салбарын орлогыг тооцохгүйгээр/ 10 хувь хүртэл бууруулах;

2020-2024 оны төсвийн тэнцлийн зохистой харьцааг чанд баримтлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн нийт зарлага 2024 онд 32 хувь хүртэл бууруулах; 2020-2024 онд өрийн дээд хязгаарыг чанд сахин мөрдөж, өрийн зохистой түвшинг хангах, гадаад зах зээл дэх Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтмол дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх; 2020-2024 онд гадаад зах зээлийн болон түүхий эдийн үнэ ханшийн хэлбэлзлээс сэргийлэх бодлогыг баримталж, хуримтлалын санг бий болгон арвижуулах; 2020-2024 онд гадаад валютын нөөцийн зохистой хэмжээг байнга бүрдүүлж байх; 2020-2024 онд төлбөрийн тэнцлийг алдагдалгүй төлөвлөн хэрэгжүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийг тогтвортой, нам түвшинд барих; 2020-2024 онд банк, санхүүгийн тогтолцооны урт хугацааны тогтвортой, эрсдэлгүй, найдвартай байдлыг чанд хангаж, хөгжлийн бодлогын зорилтод нийцсэн зээл, хүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх; 2020-2024 онд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, санаачлагад нэгдэж, эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулж, бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэх; 2020-2024 онд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, олон улсын байгууллага болон гадаадын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг түлхүү ашиглаж, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай бодлогоо уялдуулж, идэвхтэй хамтран ажиллах.

4.2.2.3. Төсвийн зөв зарцуулалт, хуваарилалтыг иргэдийн хяналттай болгоно. Хөгжил дэмжсэн, иргэдээ дарамтаас чөлөөлсөн татварын тогтолцоотой болно. Засгийн газар, Төв банк, төрийн өмчит арилжааны банкуудын гадаад өрийн менежментийг сайжруулна. Өр барагдуулах тусгай агентлаг байгуулах хууль эрх зүйн орчныг боловсруулж хийнэ. Эдийн засаг үйлдвэрлэлийн бодлогын шинэчлэл, сайжруулалтын хүрээнд эх орны түүхий эд дээр суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, нөхөөн сэргээгдэх баялагийн ашиглалтыг сайжруулах, уул уурхайн өгөөжийг нийтээр шударгаар хүртэх тогтолцоог бий болгоно.

4.2.3. Байгаль орчин, ойжуулалт, усны нөөц, баялагийн хуваарилалтын бодлого Экологийн бодлогын реформ /шинэчлэл/, экологи нөхөн сэргээлт, ойжуулах санг АМНАТ-өөс байгуулж, хамгаалах, ойжуулах дэвшилтэт бодлогод шилжүүлнэ. Хот суурины ногоон байгууламжийн эзлэх хувийг 25 хувьд хүргэнэ. Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх бодлогод шилжүүлнэ.

4.2.4. Өв, соёл, урлаг, аялал жуулчлалын бодлого Аялал жуучлалын бодлогын реформ /шинэчлэл/ хийнэ. Монгол улс нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв аялал жуучлалын 4 цогцолбор төв бодлогоор байгуулах Алтан дөрвөлжин судалгаа хийнэ. Хэнтий (Хаадын хаан төсөл), Хөвсгөл (Шаман төсөл), ГовьАлтай (Шамбала төсөл), Өмнөговь (V mars төсөл). Олон улсын хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт татна. Жуулчин үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Аяллын машрутыг сүлжээ зохион байгуулалтанд оруулна. Жуулчин тээвэрлэлтийн болон жуулчин хүлээн авах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулахад чиглэсэн бодлого явуулна. Аялал жуулчлалын гол бүс нутгуудын харилцаа холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулах; Дээд зэрэглэлийн зочид буудал байгуулах зэрэг аялал жуулчлалын салбарт оруулах хувийн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих. Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан аялагч хасах, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгуудаар төрөлжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого явуулна. Улаанбаатар хот, Хөвсгөл нуурын орчим өвлийн спортын цогцолбор, амралт, сувиллын цогцолборуудыг байгуулж ажиллуулахад чиглэсэн бодлого явуулах; санхүүжилтийн эх үүсвэр Түүх, археологийн салбарыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх бодлого баримтална. Үндэсний соёл нь монгол үндэстний оршин тогтнох, уламжлалт онцлогоо хадгалах нандин дархлаа бөгөөд дэлхий дахинд биднийг таниулах хүчирхэг хэрэгсэл хэмээн үзнэ. Соёл урлаг нь хүн төрөлхтний гоо зүй, гоо сайханы мэдрэхүйг хөглөдөг онцгой салбар гэж үзэн бодлогоор дэмжиж, хөгжүүлэх бодлого баримтална. Өв, соёлын бодлогын реформ /шинэчлэл/ үндэсний язгуур урлагийг хөгжүүлэх шинэ бодлогод шилжүүлнэ. Сонгодог урлагийг төрөөс санхүүжүүлэх бодлого гаргана. Орчин үеийн урлагийг чөлөөлт өрсөлдөөний бодлогоор дэмжинэ. Монголын урлагийн бүх салбарын хөгийг 432 герц давтамжинд шилжүүлнэ. Үндэсний урлаг соёл нь Монгол үндэстний оршин тогтнох, уламжлалт онцлогоо хадгалах нандин дархлаа бөгөөд дэлхий дахинд биднийг таниулах хүчирхэг хэрэгсэл хэмээн үзэж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Археологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, төрийн тусгай хамгаалалтанд авна.

4.2.5. Олон улсын байгууллага, дипломат төлөөлөгч, гадаад харилцааны бодлого Оросын холбооны улс , Бүгд Найрамдах Хятад Ард улс, Америк, Япон, Солонгос зэрэг гуравдагч хөршүүдтэй гурван тулгуурт стратегийн иж бүрэн түншлэлийг өргөжүүлж, үргэлжлүүлнэ. Хархорум хамтын ажиллагааны байгуулага (ХХАБ) санаачлан байгуулна. Элчин сайд, ерөнхий консулуудын үйл ажиллагаанд гадаадад бодлогыг шинэчлэн мөрдүүлнэ. Монгол үндэсний язгуур эрх ашгаар л гадаад бодлогын зорилтоо тодорхойлно. Монгол хүний үнэт зүйлийг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ. Монгол улс тусгаар тогтносон, бие даасан энх тайванч дипломат бодлого эрс хэлбэрэлтгvй хэрэгжvvлнэ. Ард түмний эсрэг гадны ил далд бодлогуудыг таслан зогсоож, гаднаас нөлөөлөх боломжийг хязгаарлах замаар Үндэстний бие даасан холч бодлого хэрэгжүүлнэ. ОХУ, БНХАУ-тай холч хараатай стратегийн түншлэлийн харилцааг хадгалах бодлого, сайн хөршийн харилцан итгэлцлэлийн найрсаг харилцаагаа хадгалах бодлого явуулна. Дэлхийн аль ч улсад Монгол Улсын иргэний эрхийг хангах, хамгаалах бодлогыг баримтлана.

4.2.6. Төсөв, санхүү, татвар, өр, банк, мөнгөний бодлого Төсвийн шинэчлэл /реформ/ хийнэ. 2023 он гэхэд алдагдалгүй төсөвтэй болно. Төсвийн зарцуулалтыг нийтийн хяналтанд шилжүүлнэ. Татварын шинэчлэл /реформ/ хийнэ. Ялгаатай, дарамтгүй татвар төлдөг болно. Баянаас их ядуугаар бага татвар авдаг болно. НӨАТ-ын буцаан олголтын хувийг өсгөхөөр хуульчилна. 2021, 2022, 2023, 2024 онд улсын төсвийн орлогоос бондуудыг төлж барагдуулна. Валютын нөөцийг алтаар баталгаажуулах бодлого барина. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2021-2024 онд 6 хувь, Улсын төсвийг 2021 онд 12.8 их наяд, 2022 онд 13.7 их наяд, 2023 онд 14.6 их наяд, 2024 онд 15.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Зарлагыг 2021 онд 14 их наяд, 2022 онд 14.5 их наяд, 2023 онд 14.2 их наяд, 2024 онд 15.6 их наяд байхаар тооцсон. /Монгол улсын 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол банкны мэдээлэл/ Зээлийн дундаж хүүг бууруулахыг Монгол банкны бодлогын хүүг буулгах замаар шийднэ. Ипотекийн зээлийн хүүг бууруулахыг иргэдийн сайн дурын хуримтлал дээр тулгуурлана. Зээлийн батлан даалтын санг үргэлжлүүлнэ. Дэлхийн хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжлүүлнэ. Арилжааны банкны стресс үнэлгээний үзүүлэлтийг тогтоож сар, улирал бүр иргэд, аж ахуйн нэгжүүдэд улирал бүр зарлаж байна. Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоог даатгалын системд хамруулах, Ломбардын тогтолцоог устгаж, өдрийн болон цагийн зээл, мөнгө хураах, шүүхийн шийдвэргүй иргэдийн зээл төлүүлдэг хууль бус тогтолцоог хална. Иргэд, аж ахуйн нэгжийг "Зээлжих чадварын үнэлгээ"-ний цахим карттай болгох бодлого боловсруулна. Судалгаанд суурилсан хөгжлийн стратеги бодлого, Засгийн газрын санхүүгийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн төлөвлөлтийг чиглүүлнэ. Улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангах; Орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн эрх хэмжээг нэмэгдүүлж, хариуцлагын тогтолцоог сайжруулах; Төсвийн байгууллагуудын төсвийг бодит хэрэгцээнд нь нийцүүлэн төлөвлөж санхүүжүүлэх; Төсвийн хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан хөгжлийн стратеги бодлоготой уялдуулан тогтвортой нэмэгдүүлнэ. Төсөл, хөтөлбөрийг хэрэгцээ шаардлагын эрэмбийн судалгаанд тулгуурлан Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх; Бүсүүдийн хөгжлийг хурдасгах төслүүдийг орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх бодлого барина. Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд барих, шаардлагатай дэд бүтцийг шийдвэрлэх. Хүн амын орлого багатай хэсэгт хандсан төсвийн зарлагын бодлогыг хэрэгжүүлнэ. Хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Тэтгэвэр, тэтгэмжийг үндэсний орлогын өсөлттэй оновчтой уялдуулан нэмэгдүүлэх; Стратегийн орд газруудыг “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” бүрдүүлэх замаар зохистой ашиглана. Үндэсний хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, макро эдийн засгийн тогтворжилтыг хангахад ашиглах. Төсвийн бодлого нь Улсын төсөв бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын зах зээл, хүнсний аюулгүй байдлыг давхар хамгаалж байх бодлогыг баримтална. Банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлж, ёс зүйтэй шударга болгох чиглэлд ажиллана. Эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжих гаалийн, онцгой, ашгийн татварын зохистой бодлого явуулна. Татварын суурийг өөрчилж бага хувьтай, ялгаатай татварын тогтолцоог хэрэгжүүлнэ. Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлох үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжинэ. Эрдэс түүхий эд, ноос, ноолуур, мах, сүү, арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэлд өндөр технологи нэвтрүүлэхийг татварын бодлогоор дэмжихийг хуульчилж мөрдүүлнэ. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих бодлого боловсруулж, хуулийн төслийг бэлтгэнэ.

Экспортын баримжаатай "Бренд" бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжихэд онцгойлон анхаарч ажиллана. Татварын бааз суурийг өргөтгөж, бага татвар авах бодлогыг хэрэгжүүлнэ. Татварын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх; Татварын ачааллыг зохистой нам түвшинд барих; Татварын бааз суурийг жил бүрийн инфляцтай уялдуулан шинэчлэх; Цахим татварын системийг бүрэн нэвтрүүлэх; Бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор дэмжинэ. Бүс нутгуудын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг татварын бодлогоор дэмжих; Бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийг татварын бодлогоор дэмжих; Улсын хил орчмын бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор дэмжих. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийг тогтвортой нам түвшинд барьж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангана. Эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляциас хамгаалах оновчтой бодлогыг хэрэгжүүлэх; Гадаад валютын цэвэр албан нөөцийг эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; Санхүү – банкны тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоно. Санхүү–банкны тогтолцоог өндөр хөгжсөн орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох; Хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хөгжүүлэх; Өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Зээлийн хүүгийн бодлогод өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн нэн таатай орчин бүрдүүлнэ. Зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан зээлийн хүүг тогтоох; Зээлийн хүүгийн бодлогыг банкны эрсдэлийг багасгах бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх; Гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, өрийн эрсдэлийг бууруулна. Тухайн жилд авч болох зээлийн дээд хязгаарыг Засгийн газар тооцож, УИХ баталдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох; ДНБ-д эзлэх гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд барих; Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудаас эдийн засаг, санхүүгийн хувьд өндөр үр ашигтай зээл авах чиглэлийг баримтлах; Гадаад зээлийн үр дүн, өгөөжийг нь тооцдог бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох; Дотоодын санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх замаар гадаадын зээл, тусламжаас хамаарах хамаарлыг багасгах; Хүнээ хөгжүүлж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн оновчтой бодлого явуулна. Гадаадын мэдлэгжсэн өндөр технологид нэвтрэх боломжийг санхүүгийн бодлогоор дэмжих; Үйлдвэрлэл, үйлчилгээнд өндөр технологийг нэвтрүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого явуулна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, өндөр технологи нутагшуулахад санхүүгийн хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;

4.2.7. Сахилга хариуцлага, хүчний байгууллага, хууль сахиулах бодлого Улсын хэмжээнд сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулна. Мэргэжил, ур чадварын тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Алба хаагчдын амьдралыг баталгаажуулж, чин шударга төрийн албан хаагчдыг төр хамгаалдаг эрх зүйн орчиныг бий болгоно. Иргэний хяналтын тогтолцооны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хуульчилж хасах, шүүхийн тогтолцооны хуулиудийн өөрчлөлтүүдийг хийж, хүчний байгуулллагын дэг журам, сахилга бат сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хууль зүйн салбарын шаарддлагатай шинэ хуулиудийг баталж, тогтолцооны зөрчилтэй хуулиудыг нэмэлт өөрчлөлт оруулж, мөрдөгдөж буй хуулийн ажлын хэсэг байгуулж ажиллана. Хууль сурталчлах ажиллагааг цахим хэлбэрт оруулж бодлогын шинэчлэлт хийнэ. Мөрдөн байцаалтаас таслагдсан гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсооно. Хүмүүнлэг энэрэнгүй шорон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Улсын төсөваас санхүүжүүлнэ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эцэс болгох тогтолцооны бодлого хэрэгжүүлнэж, хуулчилна. Чин шударгаар үүрэгээ биелүүлж буй төрийн хүчний байгууллагын албан хаагчдийг хуулийн болон төрийн хамгаалалтанд авч, улс төрчид, эрх мэдэлтний нөлөөллөөс ангид байх орчинг бүрдүүлж ыг хуульчилж хасах, хяналтын тогтолцоотой болгоно.

4.2.8. Халамж, нийгмийн хамгааллын бодлого Тэтгэврийн шинэчлэл /реформ/, төрийн болон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжүүлэхийг хуульчилна. Оюутан+хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамтын хариуцлага хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулна. Гадаадад байгаа иргэдээ Монголын төр нэг бүрчлэн хамгаална. Монгол өндөр настныг төрийн хамгаалалтад авна. Тэтгэврийн ялгааг арилгаж, залгамж тэтгэвэрийн тогтолцоог хэрэгжүүлнэ.. Гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд хамгийн багадаа үндэстний дундаж цалингаас дээш байхаар тооцоолсон тийм хэмжээний тэтгэвэртэй байхаас гадна эм тариа, эмчилгээ гэх мэт эрүүл мэндийн бүх эмчилгээ үйлчилгээнд хүртээмжтэй хамрагдах орчиныийг сайжруулсан , ахмадууд хүсвэл хэзээ ч очиж болдог, байгалийн үзэсгэлэнт газар, орчин үеийн технологиор тоноглогдсон бие чийрэгжүүлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, асаргаа сувилгааны бүтэн цогц үйлчилгээтэй асрамжийн газруудыг байгуулах хуулийн төслийг санаачилж батлуулна. Бие дааж амьдрах болон хөдөлмөрлөх чадвар нь хязгаарлагдмал иргэдийг хамгаална. Бие дааж амьдрах болон хөдөлмөрлөх чадвар нь хязгаарлагдмал иргэдийг онцгой анхаарч, тэднийг энгийн хүн шиг амьдрах баталгаа бий болгоно. Гудамж талбай, байшин барилга, орц, зам зэрэгт тэдэнд зориулсан гарц замуудыг стандартчлан тогтоож мөрдүүлнэ. Оюутан суралцагч нартай харилцан гэрээ байгуулж Бие дааж амьдрах болон хөдөлмөрлөх чадвар нь хязгаарлагдмал иргэдтэй харилцан туслалцах байдлаар аж төрөх боломжийг бүрдүүлнэ. Гадаадад амьдарч буй иргэдийг төр хамгаална. Монголоос бусад улсад аль ч хэлбэрээр ажиллаж, амьдарч, аялж яваа Монгол улсын иргэдэд зориулсан нийгмийн бодлогыг бас орхигдуулахгүй. Улс, үндэстэн оршин тогтнохын үндэс нь иргэн гэдэг байр суурьнаас хандана. Монгол хүн гадны аль нэгэн улсад явж байгаад ямар нэгэн асуудалд орсон тохиолдолд Монголын төр иргэнийхээ төлөө ажиллах болно. Иргэнтэй холбогдсон зардлыг төрөөс даах болно. Аль ч оронд байгаагаас үл хамааран Монголын хууль иргэн дээрээ очиж үйлчилдэг болгоно.

4.2.9. Батлан хамгаалах, иргэний хамгаалал, биеийн тамир, спортын бодлого Бүх нийтийн цэрэг хөтөлбөр, эмэгтэйчүүд сайн дураараа явдаг болно. Дэвшилтэт техник, технологийн хөрөнгө оруулалт хийж хилийн хамгаалалтыг өндөржүүлнэ. Олимп-2024 мэргэжлийн болон бүх нийтийн спортыг стандарчлан хөгжүүлнэ.  Үндэстний аюулгүй байдлыг дархлаажуулж, Монгол хүнийг эрүүл мэнд, эх оронч, сахилга баттай, хүмүүжилтэй, эрэлхэг, баатарлаг, нийтэч, ахан дүүсэг, эв нэгдэлтэй, шударга, шулуун эрдэмтэй болгохын тулд Монгол эр хүн бүрийг 17-60 нас хүртэл жил болгон тодорхой хугацаанд цалинтай цэргийн алба хаалгахыг хуульчилна. Эмэгтэйчүүд сайн дураараа цэрэгт явдаг болно. Олимпыг үндэсний зорилго тавьж тусгай хөтөлбөрөөр, салбар бүрээр бэлтгэнэ. Спортыг онцгойлон хөгжүүлнэ. Бүх нийтийн спортын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжинэ. Мэргэжлийн спортоор өрсөлдөх залуучуудыг төрийн бодлогоор хөгжүүлнэ. Хугацаат цэргийн алба нь батлан хамгаалахын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ залуучуудыг эх оронч сэтгэлтэй, бие бялдар, хүмүүжлийн өв тэгш хөгжилтэй, хамтран ажиллах чадвартай, бүтээн байгуулах тэмүүлэлтэй болгох сургалт хүмүүжлийн оновчтой хөтөлбөр байхаар хэрэгжүүлнэ. Мэргэжлийн болон их спортыг дэмжих бодлого баримтална.

4.2.10. Газар, бүтээн байгуулалт, барилга, эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр, дэд бүтцийн бодлого Бүх бүтээн байгуулалтыг харьяалах нэг яаманд шилжүүлж нэгдсэн бодлогоор барина. 0,7 га газартаа хувийн сууц барих 3 хувийн хүүтэй иргэдийн сайн дурын нийтийн хуримтлалын сан байгуулах эрх зүйн орчныг бий болгоно. Худалдан авах чадварт тохирсон орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийслэлийг шинээр байгуулах суурь судалгаа хийнэ. Дэлхийн зах зээлд чиглэсэн гол удирдлагын тодорхойлох төв хотыг төвийн бүсэд байгуулах суурь судалгааг хийнэ. Бүсийн хөгжлийн хотуудыг байгуулах суурь судалгааг хийнэ. Монгол орныг хөгжлийн 5 бүсэд хуваан зохион байгуулна. Төвийн бүсийн хот, Говийн бүсийн хөгжлийн хот, Баруун бүсийн хөгжлийн хот, Хангайн бүсийн хөгжлийн хот, Зүүн бүсийн хөгжлийн хот гэсэн 5 бүсэд хотуудыг байгуулах суурь судалгааг хийнэ. Говийн бүсийн хөгжлийн хот нь Өмнөд зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж, ажиллах харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөжлийн (Өмнөговь) Баруун бүсийн хөгжлийн хот нь Баруун зүгт хиллэх орнуудын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж, ажиллах харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөжлийн төвтэй байхаар судална. (Говь-Алтай) Хангайн бүсийн хөгжлийн хот нь Орос, Европын эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж, ажиллах харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөжлийн төвтэй байхаар судална. (Дархан) Зүүн бүсийн хөгжлийн хот нь Америк тивийн эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаж ажиллан харьяа зах зээлд тулгуурласан судалгаа хөгжлийн төвтэй байхаар судална. (Хэнтий) Төвийн бүс Хар хорин Баруун, Зүүн, Хойд, Өмнөд болон Нийслэл гэсэн таван бүс тус бүрдээ ирж яваа шинжлэх ухаан, технологийн 6, 7 дахь хувьсгалыг угтсан стратегийн дагуу, түүнд тохирсон дэд бүтэц бүхий хамгийн орчин үеийн хотуудыг байхаар судална. Дагуул хотуудыг байгуулах судалгаа хийнэ. Орхоны хөндий мэт Монгол үндэстний түүхийн бахархал болсон архитектурын хайгуулын үндэстний стратегийн салбар болгон тодорхойлж, архитектурын олдвор дээр нь музейнууд байгуулж, даяарчилсан аялал жуулчлалын дагуул хот, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор философи, утга зохиол, жүжгийн зохиол, кино аж үйлдвэр болон нийгмийн дэд бүтцийг хосолсон дагуул хотуудыг бүсийн хотуудад тулгуурлан байгуулж болох суурь судалгааг хийнэ. Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо бүрдүүлж, хот байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хот байгуулалтын бодлогоор дэмжих, Монгол улсын бүс нутгуудын түвшинд хот суурин газруудын ангилал зэрэглэлийг тогтоож хот, тосгоны төлөвлөлтийг боловсронгуй болгоход чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Нийслэл хотын хүн амын хэт бөөгнөрлийг задлаж, шинэ нийслэл, бүсийн тулгуур төвүүд, орон нутгийн хотуудад зохистой төвлөрлийг бий болгоход чиглэсэн санхүүгийн бодлого явуулах. Орчин үеийн чанарын шаардлагыг хангасан барилга, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарыг бий болгон хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн норм норматив, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох; Орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулахад чиглэсэн санхүүгийн бодлого явуулна. Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн тогтолцоог хөгжүүлэх; Хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ; Хот суурингийн төлөвлөлтийг сайжруулж, холбогдох чанар стандартыг батлан хэрэгжүүлж ажиллана. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтанд төрийн мэдлийг 50%-иас доош буулгахгүй байх стратегийн бодлого баримтлана. Цөмийнхөөс бусад бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэл баримтлана. Ард нийтийн ая тухтай амьдрах эрхийг хангах зорилгоор хот суурин газруудын тухайн нөхцөлд нь тохиромжтой инженерийн дэд бүтцүүдийг байгуулахыг эрмэлзэнэ. V цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний дэд станцууд байгуулахыг бодлогоор дэмжинэ. Төмөр зам, авто зам, тээвэр ложистикын нэгдсэн сүлжээг байгуулахыг бодлогоор дэмжинэ. Өндөр хурдны интернетийн сүлжээ, өргөн зурвасын интернетийн үйлчилгээнд шижлүүлнэ. Дэд бүтцийг хүн ам, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эдийн засгийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ эрчим хүч экспортлох, бүс нутгийн сүлжээнд нэгтгэх, зам тээврийг Ази, Европыг холбосон гүүр, тээвэр зуучлалын үйлчилгээ болгон хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ. Дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ. Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эхний ээлжинд бүс, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбоход чиглэсэн бодлого явуулна. Баруун болон зүүн, хойд болон өмнөд бүсүүдийг нийслэл хоттой төмөр замаар холбох суурь судалгааг хийнэ. Баруун болон зүүн, хойд болон өмнөд бүсүүдийг нийслэл хоттой төмөр замаар холбож, ачаа тээврийн коридоруудыг үүсгэх судалгааг хийнэ. Гол төмөр замын дагуу зэрэгцээ зам барих ажлыг бодлогоор дэмжих, баруун бүсийг төмөр замын гарцтай болгох асуудлыг бодлогоор дэмжих; Улаанбаатар хот орчимд олон улсын шинэ нисэх буудал байгуулж, орон нутгийн нисэх буудлуудыг агаарын хөлгийн хатуу хучилттай зурвас, гэрэл суултын системээр тоноглоход чиглэсэн бодлого явуулах. Улаанбаатар хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулж, нийтийн зорчигч тээврийн компаниудыг хувьчлан, үнэ тарифыг чөлөөт тогтолцоонд шилжүүлж, паркийг шинэчлэх ажлыг бодлогоор дэмжих; Дотооддоо цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тээврийн шинэ төрөл систем, авто замын хөдөлгөөнд удирдлага, зохицуулалтын тээврийн системийг нэвтрүүлэхийг бодлогоор дэмжих. Эрчим хүч гаргах боломжит эх үүсвэрүүдийг дэвшилтэт технологид тулгуурлан эрчим хүч экспорлогч орон болох холч бодлого хэрэгжүүлнэ. Эрчим хүчийг бие даан үйлдвэрлэхэд бодлогоо чиглүүлнэ. Эрчим хүчний эх үүсвэрийг шийдэхдээ Улаанбаатарт V цахилгаан станц байгуулах төслийг үргэлжлүүлнэ. Нүүрсний ордуудад тулгуурлан өмнөд хил дагуу дулааны цахилгаан станцуудыг байгуулах суурь судалгааг гаргана. Говийн бүсийн хотыг хангаж, урд хөрш рүү экспортлох бодлоготойгоор суурь судалгаа хийнэ. Нар, салхи, газ сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг дэмжиж, иргэнээсээ илүүдэл эрчим хүчийг төр худалдан авдаг тогтолцоог бий болгохыг зорино. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах асуудлыг дэмжиж бага оворын 3-50 мегабатт-ын цахилгаан станцуудыг дүүрэг бүрт байгуулах ажлыг судална. Мэдээлэл холбооны өндөр хурдны мэдээллийн орчин үеийн дэд бүтэцтэй болоход чиглэсэн бодлого явуулах; Мэдээлэл, холбооны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих; Сансрын холбооны хиймэл дагуулын сувагтай болох;

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг дахин төлөвлөлт хийж, иргэний хувийн өмчийг хамгаалсан байдлаар зохион байгуулна. Бүсийн 5 хотод инженерийн шугам сүлжээг шинээр төлөвлөн зохион байгуулах суурь судалгаа, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн судалгааг хийнэ.

4.2.11. Шинжлэх ухаан, боловсрол гэгээрлийн бодлого Ясли, СӨБ, ЕБС хамрагдалтыг 80%-ийг хамруулах нөхцөл бүрдүүлнэ.Болосвролын реформ /шинэчлэл/хийнэ. Ясли, СӨБ, ЕБС-ынг орон даяар нэг хөтөлбөр шилжүүлнэ. Цахим сурах бичигт шилжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Шударга өрсөлдөөний шалгаруулалт, дижитал шалгаруулалтад шилжүүлнэ. Бодлогын сургууль, төлбөргүй сод оюутан+тэтгэлэгт оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сургууль бүрийн дэргэд судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн иж бүрэн лаборатори байгуулж стандарчлан мөрдүүлнэ. Үндсэн хуулинд заасан хувь хүний үндсэн эрхүүдийг амьдралд баталгаажуулах бодлого явуулна. Монгол хүний амьдралын стандартыг тогтоож, Монгол хүн Монгол газар нутагт нэгдүгээрт байхыг баталгаажуулна. Нэг ч Монгол хүнийг төрийн хамгаалалтын гадна байлгахгүй байх бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол хүүхдэд монгол хүн үзлийг багаас нь суулгана. Хүүхдийг 12 нас хүртэл нь Монгол хэл эзэмшүүлнэ. Монгол хэл нь Монгол сэтгэлгээний үндэс тул эх хэлээ хамгаалах, зөв дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого баримтална. Монгол оюутныг шударга шалгуураар улсын сургуульд суралцах өрсөлдөөнийг бий болгоно. Их дээд сургуулиудыг нүүлгэнэ. Их дээд сургуулиудын багш оюутны амьдрах байртай сурах бүх бололцоог цогцоор нь шийдсэн хотхон шинээр байгуулахыг төсөвт суулгана. Улсын их дээд сургуулиудын өндөр шалгуураар үнэ төлбөргүй сургах бодлогыг хуулчилна. “Саруул Монгол” төрийн дээд хүн бэлтгэх бодлого Дэлхийг харж, сэтгэдэг хүмүүсийг тусгай сургалтаар дамжуулан бэлтгэж, Монголын ирээдүйн төлөө зүтгэх шинэ үеийн хүчинг бэлтгэнэ. Дэлхийн хэмжээний бодлого боловсруулах хүмүүсийг тусгайлан бэлтгэнэ. Монгол залуусыг гадаадын нэр хүнд бүхий 100 их сургуулиуд, нарийн мэргэжлийн сургуулиудад тодорхой зорилго, тусгай гэрээний дагуу бэлтгэх ажлыг гадаадын тэтгэлэгээр хэрэгжүүлнэ. Монголын залуучуудад зориулсан үндэсний үзлийг тусгасан тусгай хөтөлбөр боловсруулан төрийн дээд хүн бэлтгэх “Дээд хүн-78/22” Үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулж вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулахыг дэмжинэ. Ахмадуудад зориулан үндэсний хэмжээний “Өвлөх эрдэм-78/22” хөтөлбөрийг боловсруулж ахмадын захиасыг хэрэгжүүлэх бодлогын төвийг байгуулж ажиллуулна. Улсын төсвөөр шийднэ. Боловсролын салбар тэргүүлэх онцгой салбар, онцгой хандлага, бодлого шаардлагатай суурь салбар. Он цагийн хэлхээсээр харвал ирээдүйг бүтээгч салбар, бид хэн байх, бид юунд бэлэн байх, бид өрсөлдөх чадвартай эсэх, бид хөгжиж чадах эсэхийг тодорхойлох онцгой өвөрмөц салбар гэдгийг ухааран хандах болно. Боловсролын салбарыг онцгойлон анхаарах бодлого хэрэгжүүлнэ. Ирээдүйд улс орны хөгжлийг тодорхойлох иргэдийг хүмүүжүүлэх, Монголчууд юунд бэлдэх, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох, цаашдын эрчимтэй хөгжлийг тодорхойлогч салбар хэмээн үзнэ. Боловсролын хөтөлбөр тогтолцоог туршилтын талбар болгохыг нэн даруй зогсоож, үндэсний эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгч нарын хүчээр үндэсний онцлогийг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулна. Боловсролын хөтөлбөр нь сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн боловсрол, мэргэжлийн, тусгай, дээд боловсролын зэрэг бүх салбар шатлалыг хамарсан шинжлэх ухаанч, цогц бодлого байна. Боловсролын салбарын хөгжлийн хөшүүрэг нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээ, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл бөгөөд багш нарын нийгмийн баталгааг сайжруулснаар тэдний нэр хүнд, боловсрол, мэдлэг дээшилж, боловсролтой, соёлтой монгол хүн бэлтгэх тогтолцоо бүрэлдэнэ. Бүх хүүхэд, залуучуудын суурь боловсрол эзэмших, сурч хүмүүжих орчин ахуйг ижил тэгш, чанартай нөхцөлөөр хангах чиглэлийг барьж ажиллана. Бидний ирээдүй үеийн хүмүүжил, биеэ авч явах байдал, хүсэл сонирхолд багш нарын жендерийн харьцаа нөлөөлж байгаа гэж үзэж байгаа тул эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх үр дүнтэй бодлого хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын хэмжээг ҮДНБ-ний 2.5 хувьд хүргэнэ. Шинэ зохион байгуулалт үндэстний стратегийн технологи, стратегийн инновацын төв байгуулна. Шинэ нээлт, хөрөнгө оруулалт, шинэ бизнес шатлалд оруулна. Шинжлэх ухаан, туршилт нь дээд боловсролыг сайжруулахын зэрэгцээ шинэ нээлт, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх шалгуур үзүүлэлтээр үнэлж дэмжинэ. Мэдлэгт тулгуурласан шинжлэх ухаанжсан хөгжлийг хангахгүйгээр хөгжих бололцоогүй юм. Шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийхгүйгээр дэлхийн эдийн засагт оролцож чадахгүй. Монгол үндэстний шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд Үндэсний хөрөнгө оруулалтын сангаас шууд санхүүжүүлж, шинэ менежмент нэвтрүүлнэ. Үндэстний корпорациуд дээр тулгуурлан дэлхийд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн бүтээх ажлыг хурдацтайгаар хэрэгжүүлнэ. Бүсүүдэд “Mongols value-7” төслийг хэрэгжүүлж, мэдлэгийг баялаг болгоно. Монгол үндэстний стратегийн шинжлэх ухаан, стратегийн технологи, стратегийн инновацын төвүүдийг бие даасан байдлаар байгуулах судалгаа хийнэ. Шинжлэх ухаанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг ҮДНБ-ний 2.5 хувьд хүргэнэ. Үндэстний стратегийн технологи, стратегийн инновацын нийт төсвийн хэмжээг ҮДНБ-ний 2 хувиас багагүй байлгана.

4.2.12. Аж үйлдвэр, гадаад худалдааны бодлого Эрдэс баялагын хуваарилалтын шинэчлэл /реформ/, нийтийн, төрийн өмчит стратегийн ордуудад хөрөнгө оруулалт татна. Хууль бус лицензийг цуцлаж, лицензийг цэглэнэ. Хууль ёсны нэмүү өртөг шингээсэн 9 үйлдвэр байгуулна. Байгалийн нөхөн сэргээлтийн сан байгуулахыг хуульчилж, 21 аймагт нөхөн сэргээлт хийхийг зорино. Эдийн засгийн бодит салбаруудыг санхүүгийн бодлогоор дэмжих замаар түргэн хурдацтай хөгжүүлнэ. Өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн бодит салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлалыг бүрдүүлнэ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ. Өндөр технологийг тууштай нэвтрүүлж, дэлхийн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Экспортын баримжаатай, оюуны багтаамжтай, өрсөлдөх чадвартай, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Хувийн бол олон нийтийн өмчит улс дамжсан үйлдвэрүүд байгуулахыг төрөөс дэмжинэ. Монгол хүний мэдлэгт тулгуурлан үндэстэн дамнасан корпорациудыг байгуулан дэлхийн зах зээлд өрсөлдөх нөхцөлийг хангана. 10.000 ажилчинтай үйлдвэрүүдийг байгуулахад бодлогоо чигүүлнэ. Иргэд хувьцааг нь эзэмшиж ашиг хүртэхээр хамтын зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэхийг хуулчилна. Үүнд: Эдийн засгийн хөдөлгүүр хүч болсон 9 үйлдвэрийг байгуулна.

1. Газрын ховор элементийн үйлдвэр

2. Гангийн үйлдвэр

3. Нүүрс хийжүүлэх, коксжуулах,

4. Занар боловсруулах,

5. Зэс хайлуулах,

6. Алт цэвэршүүлэх,

7. Газрын тос боловсруулах үйлдвэр

8. Байгалийн хий, занарын үйлдвэр

9. Нүүрс боловсруулах, Монгол залуу хүнийг Монгол хүнд эдийн засгийн өгөөж авчрах дотоодын болон үндэстэн дамнасан үйлдвэр байгуулах, хамтын мененжментийг хэрэгжүүлэх бололцоог хуульчилна.  Улс дамнасан үйл ажиллагаа явуулдаг судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээ бүхий Монгол үндэстний нийтийн өмчит үндэстний корпорациудыг байгуулна. “R and D” үндэстний корпорациудыг судалгаа хөгжлийн байгууллагууд, борлуулалт маркетингийн сүлжээ, мэдлэгт тулгуурласан үйлдвэрүүдээ байгуулах суурь судалгааг гаргаж, тусгайлсан үндэсний хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Гол нэр, төрлийн шатахууны хэрэгцээний 70 хүртэл хувийг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангадаг болно. Шатахууны 3 жилийн нөөцийн агуулахыг байгуулж хараат бус байдалд шилжинэ. Байгалийн бүх баялаг ард түмний өмч гэсэн баримтлалаар уул уурхайн хөгжлийг зохицуулна. Худалдаачид нь нийгмийн эрчимтэй хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг бөгөөд зах зээлийг соргогоор мэдэрч зохицуулах, судлах, үйлдвэрлэл хөгжүүлэх томоохон хүчин болохын хувьд үйл ажиллагааг нь дэмжиж, борлуулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Байгальд хор хөнөөлгүй, технологийн дэвшилтэт үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулна. Эксортын шинэчлэл, нэг цонхны эскпорт бодлого хэрэгжүүлнэ. Хувийн хэвшлийн менежер нь төр болно. Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн эх үүсвэрийг Монгол улсын ашигт малтмал, байгалын баялагийн нөөц, гадаад валютын нөөц, тэтгэврийн сан, даатгалын сан, үндэстний төрийн өмчит корпорациудын орлогын эх үүсвэрээс Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг байгуулна. Үндэстний Хөрөнгө Оруулалтын сан үндсэн гурван зорилготой. Нэг дэх нь дотоодын үйлдвэр, компаниудаа дэмжиж дэлхийн тавцанд гаргах зорилготой. Төрийн биш Үндэстний Корпориацуудыг төрүүлнэ. Тухайн корпорациудын хувьцааг ард түмэнд эзэмшүүлж өгөөж хүртээнэ. Гадаад худалдааны нэн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлого явуулна. Гадаад худалдааны санхүүгийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх; Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний хувьд худалдааны тааламжтай нөхцөлийг үр дүнтэй ашиглах; Экспортын хөнгөлөлт, тусгай нөхцөлийг бүрэн ашиглах; Дэлхийн болон бүс нутгийн худалдааны интеграцид идэвхтэй оролцож, байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж экспортын бүтээгдэхүүнийг санхүүгийн бодлогоор дэмжих. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн бодлого явуулна. Эрдэс түүхий эдийн эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн оновчтой бодлого явуулах; Арьс шир, ноос, ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эрүүл ахуйн болон дэлхийн стандартын шаардлага хангасан экологийн цэвэр эцсийн бүтээгдэхүүний экспортыг санхүүгийн бодлогоор дэмжих. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлагатай оновчтой уялдуулан сайжруулахад чиглэсэн бодлого явуулна. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг оновчтой болгох санхүүгийн бодлогыг чиглүүлэх; Өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ болон техник, тоног төхөөрөмжийн импортыг санхүүгийн бодлогоор дэмжих. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж дэлхийн түвшинд дүйцүүлэх гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Дотоодын зах зээлд хамгаалах шаардлагатай салбарыг тодорхойлж гадаадын ижил төстэй үйл ажиллагааг хязгаарлана. Гадаад худалдааны гэрээ, бодлогоор дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэл, захиалга хийдэг тогтолцоог үүсгэнэ.

4.2.13. Хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, усалгаат газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн бодлого Хөдөө аж ахуйн шинэчлэл, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, малын цогц эрүүлжүүлэлтийг хийнэ. Усалгаатай газар тариалан, эко бүтээгдэхүүнийг дэмжинэ.  Олон улсын стандарт, олон улсын зах зээлд өрсөлдөх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Малын чанар, үржлийн ажлыг сайжруулж эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалахад чиглэсэн санхүүгийн арга, хэрэгслүүдийг ашиглах. Газар ашиглалтыг сайжруулж, усалгаатай тариаланг хөгжүүлэн, газарын бодлого тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжинэ. Усалгаатай газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр олгож байгаа хөтөлбөрийг үргэлжүүлнэ. Төмс, хүнсний ногоо, жимсгэний үйлдвэрлэл, өрхийн аж ахуйн гар ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортлодог болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг санхүүгийн бодлогоор дэмжих. Хүнсний үйлдвэрлэлд өндөр технологийг нэвтрүүлж бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг болон импортыг орлох хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих; Тохиромжтой бүс нутгуудад бөөний худалдааны төв, бирж байгуулж хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын оновчтой сүлжээг бий болгоход чиглэсэн санхүүгийн бодлого хэрэгжүүлэх. Таримал бэлчээрт тулгуурласан мал аж ахуйгаар хөдөө аж ахуйн хөгжлийн гол чиг хандлага болгож, Монголын өрх бүр өөрийн таримал бэлчээрийн мал аж ахуйтай байхыг хуульчлан тогтоож төрийн хамгаалалтанд авна. Цэвэр газар тариалангийн салбар нь эдийн засгийн хувьд тарималжсан бэлчээртэй мал аж ахуйгаас хорин хувиар бага байдаг гэдгийг олон улсын түвшинд баталсан бөгөөд Евроазийн бүс нутаг нь экологийн хувьд хэврэг учраас цэвэр газар тариалан эрхлэх нь цөлжилт элсжилтийг сүйрлийн хэмжээнд хүргэх аюултай тул Монгол улс дээрх хүчин зүйлээс үүдэж таримал бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлж тариалантай хослуулах. Малчдыг нийгмийн даатгалд хамруулж, тэтгэвэрт хамрагдах бололцоог хангах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгоно. Мал эмнэлэгийн нэгдсэн бодлого, нэгдсэн мэдээлэл, нэгдсэн хяналт, нэгдсэн хангалт, нэгдсэн сүлжээгээр мал сүргийг эрүүл байлгаж дотоодын болон экспортын чанар шаардлага хангана. Малчин-үйлдвэрлэгч-борлуулагч гэсэн хамтарсан хэлбэрээр ажиллах хоршооллын бодлогыг дэмжинэ. Дэлхийн стандартад нийцсэн экспортын зорилтот 10 үйлдвэр байгуулна. Нийтийн, төрийн өмчит 21 дотоодын үйлдвэр байгуулна. Хүнсний хэрэглээний 78 хувийг дотооддоо хангана. Үндэсний брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоршиж ажиллах (кластер) тогтолцоог бий болгоно. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих санхүүгийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ. Экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварын бодлогоор дэмжих хуулийг анхлан санаачилаж УИХ-д өргөн барина. Улсын болон орон нутгийн төсвийн захиалгаар бараа, үйлчилгээ худалдан авахад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг түлхүү оролцуулах; Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ.

Ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн санхүүгийн бодлого явуулах; Үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулах, бүтээгдэхүүний загварыг шинэчлэх замаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх чиглэсэн санхүүгийн бодлого явуулах.

1. Махны үйлдвэр

2. Сүүний үйлдвэр

3. Үндэсний уламжлалт үйлдвэрүүд

4. Био технологийн үйлдвэрүүд

5. Арьс ширний үйлдвэрүүд

6. Ноос, ноолуурын үйлдвэр 

7. Уламжлалт үйлдвэрүүд

8. Вакцины үйлдвэрүүд

9. Тэжээлийн үйлдвэрүүд газар тариалан

10. Бордооны үйлдвэр

4.2.14. Эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлого Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, төрийн ба хувийн даатгалын холсолсон системд шилжүүлэхийг хуульчилна. Хил бүр хүн бүр шинжилгээ, зорилтот эмчилгээ хийнэ. Төрөх, нарийн мэргэжлийн 5 эмнэлэг барина. Ангаагаахын салбарыг урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжүүлнэ. Өвчин туссан хойно нь эмчлэх биш урьдчилан сэргийлж, хамгаалах бодлогыг чухалчилна. Нийтийн биеийн тамирыг дэмжиж, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин, хорооллын төлөвлөлтөнд цэцэрлэгт хүрээлэн, гүйлт, дугуйн зам, усан сан зэргийг заавал тусгах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. ЭМД-ын оновчтой, үр дүнтэй, энэрэнгүй хувилбарыг боловсруулж нэвтрүүлнэ. Хүн амын өсөлт нь улсын хөгжлийн чухал хэсэг бөгөөд эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гол үзүүлэлт гэж үзнэ. Улсын орны эдийн засгийн чадавхи сайжирч, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэх нь хүн амын өсөлтөнд сайнаар нөлөөлөх тул урамшууллын оновчтой бодлого нэвтрүүлнэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаархи бодлого Хүн бүр газар, залуу гэр бүл хувьцаат газар, хувьцаат орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гэр бүл төвтэй хөгжлийн хөтөлбөр, баталгаатай гэр бүлийг урамшуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Залуучуудыг чавдар+мэдлэг+шинжлэх ухаан+санхүүгийн эрх чөлөө тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Залуу гэр бүлийг байртай болоход нь төрөөс дэмжих хуулийг санаачилж батлуулна. Монгол залуу гэр бүлийн 20 жилийн хөдөлмөрийн хөлсийг 2-хон өрөө байранд төлж, банкны эзэнд хөдөлмөрөө өгөхийг, 100 сая төгрөгийн зээлийг 250 сая болгож банкны эзэнг баяжуулахыг хална. Монгол залуу хүн бүрийг гэр бүл болоход нь газар, орон сууцаар хангахыг төрөөс дэмжинэ. Монгол улсын иргэн 18 нас хүрсэн үед орон сууцтай болох боломжийг хуульчилж мөрдүүлнэ. Монгол гэр бүлийг тайван, аз жаргалтай амьдруулахын тулд зүтгэнэ. Монгол гэр бүлийн орлого өндөр байх, чадвартай байх боломжийг хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлэх замаар иргэнийг орлогожуулах алхмуудыг шат дараалан хэрэгжүүлнэ. Монгол гэр бүлийн эрүүл амьдрах боломжийг дэлхийн эрүүл мэндийн стандартад нийцүүлэн, иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг урьдчилан сэргийлэх үйлчилгээнд тулгуурлан хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь өөрчилнө. Монгол хүний хүнсний хэрэглээнд онцгой анхаарч эрүүл мэндийн, хэрэглээний стандартыг тогтоох ажлыг эхлүүлнэ. Монгол эх хүн бүр үр хүүхэддээ анхаарал тавихыг дэмжинэ. Монгол эмэгтэй хүнийг жирэмслэхээс нь эхлээд төрөх, хүмүүжүүлэх, сурч боловсроход нь төрийн зүгээс эдийн засгийн болон баталгаат амьдралын бодлогыг хэрэгжүүлнэ. Эхчүүдэд хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр олгохыг үргэлжлүүлнэ. Нярайн тэтгэлгийг 2 нас хүртэл сар бүр амьжиргааны доод түвшинтэй тэнцэх тэтгэлэг олгохоор хуульчилна. Санхүүжилтын эх үүсвэрийг хайгуулын тусгай зөвшөөрөлд лицензд төлбөр ногдуулах замаар хуульчлан хэрэгжүүлнэ. Монгол залуусыг чадваржуулах, мэдлэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гадаадын нэр хүнд бүхий 100 их сургуулиуд, нарийн мэргэжлийн сургуулиудад тодорхой зорилго, тусгай гэрээний дагуу 20 000 залууг бэлтгэх, чадваржуулах, мэдлэгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Холч хараатай бодлогоор боловсон хүчнээ зохион байгуулалтайгаар бэлтгэнэ. Сэргэн мандалтын тусгай дансанд хөрөнгө төвлөрүүлэх бодлого Гадаад дахь хууль бус үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хуулийн хүрээнд хайр найргүй хураана. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгө, хууль бус хөрөнгө хураана. Авлиагчдыг мөрдөх, үйлдлийг таслан зогсоох, илчлэх үйл ажиллагаа эрчимжүүлнэ. 

Алдсан ард түмний эд хөрөнгийг яаралтай олж авахын тулд орлогын эх үүсвэрээ шударга хөдөлмөрөөр олж авч чадаагүй хүмүүсийн эд хөрөнгийг Монгол улсын сэргэн мандалтын тусгай данс нээж яаралтай төвлөрүүлэх хуулиудыг батлуулж хэрэгжүүлнэ. Ард түмний өмч, бүтээн байгуулалтыг өмч хувьчлал нэрээр хувьдаа завшсан нөхдийн үйлдлийг илрүүлж тэдний ард түмнийг хохироосон хохирлыг тогтоож, сэргэн мандалтын тусгай дансанд татан төлөвлөрүүлнэ. Газрын хэвлийн баялагийг хувийн эрх ашгийн зорилгоор ашиглан ард түмэнд өгөөжгүйгээр хувьдаа завшигч нарын жагсаалтыг гаргаж, нөхөн төлбөр хэлбэрээр төвлөрүүлж, сэргэн мандалтын тусгай дансанд байрлуулна. Авилга авч баяжсан нөхдийг хуулийн хүрээнд илрүүлж, тэдний авилгаар авсан мөнгийг сэргэн мандалтын тусгай дансанд татан төвлөрүүлнэ. Татварын мөнгөөр тендер, худалдан авалт, шахаа хийх замаар шамшигдуулсан мөнгийг эргүүлэн татаж, сэргэн мандалтын тусгай дансанд төвлөрүүлнэ. Олон улсад данстай, бизнестэй нөхдийг Олон улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж хууль бус мөнгийг сэргэн мандалтын тусгай дансанд татан төвлөрүүлнэ. Улс дамнасан мөнгө угаасан гэмт хэргийн чанартай үйлдэл хийсэн нөхдийн мөнгийг илрүүлж, сэргэн мандалтын тусгай дансанд татан төвлөрүүлнэ. Тусгай санг нийгмийн эмзэг бүлэг болон ядуу бүлэгт зориулсан нийгмийн үйл хэрэгт зарцуулна. Нийгмийн тусын тулд зарцуулах тусгай санг дээрхи хэлбэрээр бүрдүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс та юу хүлээх вэ?

30 жил хэн нэгнээс хүлээгээд шийдэж чадаагүй та их боломжийг та эвслийн үйл хэрэг, сонгуульд идэвхитэй оролцсоноороо улс орныхоо өмнө, гэр бүлийнхээ өмнө, өөрийнхөө өмнө бий болгоно. Үр дүнд та үнэ цэнэтэй бүхнээ хамгаалах цоо шинэ бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, засаглалын эрхийг ард түмний хүсэлд нийцүүлсэн төрийн удирдлагыг бий болгоно. Монгол улсын шинэ нийслэлийг байгуулах ажлыг хуульчлан зохион байгуулна. БНХАУ, ОХУ-тай хүчтэй даяарчлалд орно. 3 хөршийн бодлогыг орхигдуулахгүй. Монгол гаралтай ахан дүүсийг иргэнших, бизнес эрхлэх боломжийг хуульчлан хэрэгжүүлнэ. Монгол улсыг 5 бүсийн хотын зохион байгуулалттай хөгжлийн шинэ замаар хөгжүүлнэ. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн улс төрийн бодлогоос юу хүлээх вэ? Улс төрийн зоримог шийдвэр гаргаж Улсын Их хурал, засгийн газраас ёс суртахуунгүй, хувиа бодогч, нийтийн эрх ашгийг хохироогч, авлигачдыг хол байлгаж улсаа үсрэнгүй хөгжилд хүргэх шинэ замыг сонгохоос өөр замгүй болжээ. Эхний ээлжид 300+ хүнийг олон улсын байгууллага, олон нийтийн дэмжлэгтэйгээр хөрөнгөө шударгаар олсон гэдгээ нотлохыг шаардана. Нйитээр хүлээн зөвшөөрсөн засгийн газартай болно. 12 яамтай болно.Залуучуудын яамтай болно. Гадаад худалдааны яамтай болно. Иргэн таны санал болгосон нийтээр хүлээн зөвшөөрсөн Ерөнхий сайдтай болно. Давхар албыг хална. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийлгэхгүй. Ёс суртахуунаар шийднэ. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх шинэ тогтолцоог харна. Дэд сайд төрийн нарийн бичгийн дарга нарыг ажил амьдралын туршлагатай мэргэшсэн хүнийг ажиллуулах бодлого барина. Шилдэг хүмүүсээ нам харгалзахгүй Монголын төрд зүтгэх шинэ тогтолцоонд шилжүүлнэ. Төрийн албыг цомхтгоно. Хүчний байгууллага, багш, эмч нар хамаарахгүй.

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн эдийн засгийн бодлогоос юу хүлээх вэ?

Иргэний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бодлого чиглэнэ. Дундаж давхаргыг бүтээхэд эдийн засгийн бүтцийг бий болгоход бодлого чиглэнэ. Худалдан авах чадвараар л эдийн засгийн шинэ бодлогыг тодорхойлно. Үндэсний 9 том үйлдвэр байгуулна. 50 000 ажилтан ажиллахаар зохион байгуулна. Үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулна. Газрын баялагийн эх үүсвэрээс Үндэсний сэргэн мандалтын тусгай сан байгуулна. Хулгайлагдсан эх үүсвэрээс Хөрөнгийн биржийг эрчимжүүлнэ. Хувьцаа гаргах боломжийг нээлттэй зохион байгуулна. Үндэсний том үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших боломж бүрдэнэ. Иргэдийн нэмэлт орлого Та бага татвар төлдөг шинэ тогтолцоонд шилжинэ. Далд эдийн засгийг ил болгох Стратегийн орд газруудаас иргэн бүр, жил бүр хөрөнгө оруулалт авдаг болно. Хуулиар дамжуулж хувийн өмчөө хамгаалах шинэ боломж бүрдэнэ.

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн нийгмийн бодлогоос юу хүлээх вэ?

Нийгмийн үйлчилгээний шинэ стандартыг тогтооно. Энэ шинэ стандарт иргэн бүрд хүрч байхаар зохион байгуулна. Иргэн бүрийг иж бүрэн эрүүл мэндийн цогц оношлогоонд хамруулж урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно. Цэцэрлэгийг төрж буй хүүхдийн тоотой уялдуулан байгуулна. Нэг ч хүүхэд цэцэрлэггүй байхгүй. Цэцэрлэгийн хүрэлцээг бүрэн хангах бодлого хэрэгжүүлнэ. ЕБС-ыг хүртээмжтэй байдлаар байгуулна. Нэг ч хүүхдийг суурь боловсролыг хүүхэд бүрт олгоно. Их дээд сургуулиудыг төрөлжүүлэн нүүлгэж, цогцолбор, өрсөлдөөнт тогтолцоонд шилжлүүлнэ. Уламжлалт гэр бүлийн үнэ цэнийг өсгөх төрийн бодлогод шилжинэ. Эрүүл мэндийн үйлчилгээг хувийн хэвшлийн даатгалын тогтолцоонд шилжүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг нэмэгдүүлж, хөгжих орчинг төрөөс бүрдүүлнэ. Гадаадад байгаа иргэдийн төрийн хамгааллыг хуульчлан, баталгаажуулна. Хөдөлмөрийн чадвартай хүн бүрийг ажлын байраар хангах үндэсний бодлого явуулна. Цагаачлалын хуулийг шинэчилж гадаадын иргэн амьдрах квотыг багасгаж тусгана. Жуулчлах, бизнес эрхлэх хамаарахгүй.

Залруулга

Улс төржилт, намаар дамжин цөөнхөд шилжсэн Засгийн эрхийг ард түмэндээ эргүүлэн авчирч өгч хасах иргэн бүрээ ЭЗЭН МОНГОЛ болгож залруулна. Харийг дээдлэх, бусдыг шүтэх оюуны хоосролоос Монгол үндэстнийхээ өөрийн үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоо, үндэсний бахархлыг бүтээж залруулна.

Аргатай зальтай нь давуу эрх эдэлдэг ёс бус гажгийг иргэн бүрийнхээ эрхийг нь хамгаалж үүргийг нь ухамсарлуулж, залруулна

Төрийн албан хаагчдын хүнийрхэл, төрийн албаны тээг гацааг төрүүлсэн үрээ энэрэх эцэг, эхийн хайр болгож залруулна Залхуурал, ядуурлыг дэмжсэн халамжийн бодлогыг, ажил хөдөлмөр, хөгжил дэвшилд уриалсан хөшүүрэг болгон залруулна.

Намчирхалаас үүдсэн талцал дайсагналыг мэдлэг ур чадвараараа бие биенээ дэмнэн ажиллах хүчирхэг даль жигүүр болгон залруулна

Өнгө мөнгөнд бүдэрсэн шүүхийг шүүж, шударга ёсыг тогтоож шударга ёсыг өндөр дээд шүтээн болгож залруулна

Сургааль номлол төвтэй боловсролыг бүтээлч сэтгэлгээ, хамтын оролцоо, үйлдэл дадалд суурилсан сургалтын тогтолцоо болгон залруулна

Мөлжлөгт суурилсан банк, мөнгө санхүүгийн бодлогоо хөгжлийг, үйлдвэрлэлийг, хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих хүч болгон залруулна

Салж, хөндийрч буй айл өрхийг, залуусаа хамтын хариуцлага, ахан дүүсийн барилдлага, ёс заншил, ураг удмын алтан хэлхээны бодлогоор залруулна.

Алдагдал, өр, авлигал, алагчлалаар дүүрсэн татвар, төсвийг ашиг, хуримтлал, хөрөнгө оруулалтын бодлого болгон залруулна

Улаанбаатар болон бусад хот суурингуудын буруу төлөвлөлтийг залруулна.

Хэрэгжүүлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын засгийн газар Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл Сахигтун! Үндэсний хөдөлгөөн Мэдлэгтэй, эрдэмтэй, эх оронч, чин шударга иргэний оролцоо МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГ ТӨРТЭЙ БОЛЖ, АЗ ЖАРГАЛТАЙ МОНГОЛ ХҮН БАЙХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-08 05:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?