ПАВИТ РАМАЧАНДРАН:МОНГОЛ УЛСАД ИРЭЭДҮЙД ЭДИЙН ЗАСГАА САЙЖРУУЛАХ БОЛОМЖУУД БҮРДСЭЭР БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-27 02:11

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 1.9 хувиар агшиж, 2021 онд 4.7 хувиар өсөлттэй байх төсөөллийг АХБ-ны өнөөдөр танилцуулсан тайланд дурджээ. Монгол Улсын талаарх цогц дүн шинжилгээ бүхий шинэ тайланг тайланд дурдсанаар:

  • Монгол Улс нь макро эдийн засгийн менежментээ сайжруулах,
  • Хүний хөгжлийг бэхжүүлэх, олон улсын худалдааг өргөтгөх,
  • Уул уурхайн салбар болон бусад салбарт олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлүүдэд илүүтэй төвлөрснөөр тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийг цогцлоож чадна хэмээн онцолжээ.

"COVID-19"-ийн халдварын цар тахлын эрсдлээс сэргийлэх үүднээс Монгол Улс дотооддоо тодорхой хязгаарлалтын дэг журам тогтоосноос үүдэн, мөн дэлхийн эдийн засагт хүндрэл учирч байгаагаас шалтгаалан 2020 оны эхний улиралд Монгол Улсын ДНБ 10.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

2000 оноос хойш Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 3 дахин нэмэгдсэн ч сүүлийн жилүүдэд эдийн засагт сэргэлт, уналтын мөчлөгүүд ээлжилсэн нь эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тайланд дурдсанаар Монгол Улсын макро эдийн засгийн бодлого нь эрдэс түүхий эдийн үнийн савлагаанд хэт эмзэг, мэдрэмтгий байдлыг хязгаарлахад чиглэх нь зүйтэй байна. Мөн төсвийн бодлогыг тогтворжуулж гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хадгаламжийн тогтолцоог бий болгох зэрэг чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж дүгнэжээ. 

Тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбаруудад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтөд илүү дөхөм болох юм хэмээн онцлон дүгнэсэн байна. Мөн "COVID-19"-ийн халдварын цар тахал болон эдийн засгаа үйлчилгээний салбарт тулгуурлан хөгжүүлэхээр зорьж буй зэрэгт үндэслэн эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, боловсрол, ур чадварын хөгжлөөр дамжуулан хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд улсын бодлогыг чиглүүлэх нь чухал гэж үзжээ. 

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монгол Улсын эдийн засагт сүүлийн 30 жилд томоохон эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Ирээдүйд ч эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөлүүд бүрдсээр байна. Эдийн засгийн нөхцөл байдалд "COVID-19"-ийн халдварын цар тахал зэрэг сөрөг хүчин зүйлс нөлөөлсөөр байгаа хэдий ч Монгол Улс урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг хөтлөх боломж, давуу талаар арвин орон юм. Энэхүү тайлан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц чухал бодлогын зөвлөмжүүдийг багтааснаараа онцлог юм” хэмээн тэмдэглэв.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-06-27 02:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.181.xxx]

    .......

  • Зочин

    Зочин [66.181.181.xxx]

    Эдийн засгын прогноз уурхайн нөөц хоёрыг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм. Жишээ нь мөрдөн байцаагч хов үгэнд үнэмшиж хүнийг шүүх нь хамгийн том нүгэл хов зөөсөн хүн ч ялгаагүй хамгийн том нүгэл хийж байгаа хүн.

  • Зочин

    Зочин [66.181.181.xxx]

    Засгын газрын 20-р тогтоолоор сэргэлэн хүмүүс нь баяжчихсан. Өндөр боловсролтой хүмүүс л тархиа угаалгадаггүй. Гадаадын мэргэжилтэнний яриа болгонд үнэмших нь тэнэг хэрэг ямар бурхан биш. Галданбошгит миний газар нутгийг бурхан гуйсанч бүү өг гэдэг

  • Зочин

    zochin [137.54.125.xxx]

    dongos ene umxiigeer l zalgav gej.tonil ex ornoos mini

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?