БЭЭЖИНД КОРОНАВИРУС ШИГ ХЭЛБЭРТЭЙ МӨНДӨР ОРЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-02 01:09

Сэтгүүлчийн үг

Коронавируст цар тахал анх дэгдсэн Хятад улсад саяхан байгалийн хачирхалтай үзэгдэл болж коронавирус шиг хэлбэртэй мөндөр орсон тухай хэвлэлүүд онцолжээ. Тус улсын нийслэл Бээжин хот болон ӨМӨЗО-ы Шилийн хот, Гуйжоу муж орчмоор өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо орж, шуурга шуурч, улмаар том хэмжээтэй мөндөр орж эхэлжээ. Харин мөндөр хүн төрөлхтнийг айдаст автуулаад буй коронавирусийн хэлбэртэй байсан нь олныг цочирдуулсан байна.

Өнгөрөгч тавдугаар сард Мексикийн Нуэво-Леон мужид мөн ийм үзэгдэл болсон ба Дэлхийн цаг уурын байгууллагын мэргэжилтнүүдийн хэлснээр энэ нь ямар нэгэн ер бусын үзэгдэл биш бөгөөд хүчтэй шуурганы улмаас мөндрүүд хоорондоо мөргөлдөх, хайлах зэргээр газарт унах явцдаа янз бүрийн хэлбэрт орох тохиолдол байдаг аж.

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=U4kL1MoXhlU&feature=emb_logo



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-02 01:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?