АН-ЫН ЗАЛУУС СУУЛТ ЗАРЛАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 04:37

Сэтгүүлчийн үг

С.Эрдэнэболд, П.Галиндэв, П.Нүрзэд тэргүүтэй АН-ын залуучууд намдаа шаардлага хүргүүлээ. Тэдний шаардлагыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийллээ. АН-ын залуучууд "Өнгөрсөн хугацаанд хийсэн АН-ын шинэчлэл нь гишүүдийнхээ болон иргэдийн дэмжлэгийг авч чадаагүй байна" гэж дүгнэжээ. Тиймээс намаа эрс шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэллээ. Ингэхдээ 2017 оных шиг дараагийн намын даргаа улс орон даяар сунгаан явуулж тодруулахгүй байхыг анхаарууллаа. Сунгаан явуулж намын даргаа тодруулах нь намаа дотор нь хагалах үйлдэл болно гэж үзжээ.

Мөн АН-ын дарга С.Эрдэнийг өнөөдөр 15.00 цагаас өмнө эрх мэдлээ дэд даргадаа бүрэн шилжүүлж өгөхийг шаардаж намын байрандаа суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-06 04:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?