АНУ-Д НЭГ ӨДРИЙН ДОТОР 49759 ШИНЭ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-07 01:41

Сэтгүүлчийн үг

АНУ-д нэг өдрийн дотор коронавируст халдварын 49'759 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо гурван саяд хүрлээ. Харин дэлхий даяарх халдвартай хүний тоо 11,7 сая, бүртгэгдсэн нас баралт 540 мянга болоод байна. 

Өмнөд Африк улс халдвар авагсдын тоо 200 мянга давсан 15 дахь орон болсон бол Катар улс дахь халдвар авагсдын тоо 100 мянгад хүрчээ. Арван мянгаас олон хүн нас барсан нийт 11 улс байгаа бол эдгэрсэн хүний тоо 200 мянга давсан 6 улс байна.

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 49,759 /Нийт 3,040,006/
  2. Энэтхэг - 22,510 /Нийт 720,346/
  3. Бразил - 21,486 /Нийт 1,626,071/
  4. Өмнөд Африк - 8,971 /Нийт 205,721/
  5. ОХУ - 6,611 /Нийт 687,862/


Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-07 01:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?