ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД Т.МӨНХСАЙХАН ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 03:29

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайханыг томилохоор болжээ. Тэрбээр нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Өмнө нь нэр дэвшсэн Эрүүл мэндийн сайдаар тус яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар эрх ашгийн зөрчил үүссэн тул буцаагдсан байна. 

Т.Мөнхсайхан АШУҮИС-ийг мэс заслын эмч мэргэжлээр төгссөн. ГССҮТ-д мэс засалч, Тасгийн эрхлэгч, тус эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад УНТЭ-ийн ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байв. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 03:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?