КОРОНАВИРУС АГААРААР ДАМЖИН ХАЛДВАРЛАЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 03:41

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, 172 иргэн ирсэн. Бага насны хүүхэдтэй 90 хүн ирсэн. Өчигдөр ажиглалтад 215 хүн шинээр орсон, улсын хэмжээнд 2995 хүн байна. Үүнд: 0-5 насны 185 хүүхэд, 105 жирэмсэн эх байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Дэлхий дахинд өчигдөр 172 мянга гаруй шинэ тохиолдол, 3000 гаруй нас баралт шинээр бүртгэгдлээ. АНУ-д халдвар нэмэгдэж буй тул 24 муж улс нь нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаагаа нээх шийдвэрээ цуцаллаа.

Олон улсын 200 гаруй эрдэмтэн шинэ коронавирус агаараар дамжин халдварлаж байгааг ДЭМБ-д нээлттэй захидал бичлээ. Эрдэмтэд захидалдаа коронавирус 2 метр гаруй зайд байж тархах боломж, агаарын дуслын замаас илүү халдвар тархаах эрсдэлтэй гэсэн байна. Захидлын хариуд ДЭМБ-аас “Коронавирус агаараар дамжин халдварлаж байгаа нь тогтоогдлоо. Үүнийг илүү судлах шаардлагатай ” гэсэн байна. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-07-08 03:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?