ОХУ, СУГАР ГАРИГИЙГ ӨМЧИЛСӨН ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-19 01:38

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын сансар судлалын “Роскосмос” агентлагийн дарга Дмитрий Рогозин Сугар гаригийг “манай гараг” гэж албан мэдээллийнхээ үеэр мэдэгджээ.

“Хэрэв аль нэгэн улс гараг эрхэс өмчлөх эрхтэй байдаг бол зөвхөн ОХУ л гараг өмчлөх эрхтэй. Тэр гараг нь Сугар гараг юм” гэж Дмитрий Рогозин ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн эрдэмтэд Сугар гарагаас амьдрал үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг фосфинийн агууламжийг илрүүлсэн юм. Энэ бодисын үр нөлөөгөөр дэлхийд амьдрал үүссэн гэж Британийн эрдэмтэд таамаглаж байгаа аж. “Роскосмос” агентлаг ойрын хугацаанд Сугар гараг дээр судалгаа хийх сансрын хөлөг, өөрөө явагч хэрэгсэл хөөргөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Гэвч АНУ-ын Сансар судлалын агентлаг Сугар гарагийг судлах судалгаагаа аль хэдийнээ эхлүүлж сансрын хөтөлбөрөө “Venera-D” гэж нэрлэсэн юм. Тэд 2026-2031 оны хооронд хөлөг хөөргөхөөр зэхэж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-19 01:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?