Ч.ГАНЖАВХЛАН:ТЭР ӨНӨӨНДӨР ХИЧЭЭЛДЭЭД ЯВАХ БАЙСАН ЮМ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 07:41

Сэтгүүлчийн үг

Тэр өнөөдөр хичээлдээ явах байсан ...

Дөжирсөн хотын мулгуу иргэд ээ сайн байна уу ? Хоёр хоногийн насгүй ээлжит нэгэн постыг бичиж сууна. Өглөө босоод мэдээ уншлаа ikon.mn "Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна" ... Алдах алдахдаа бидний хүүхэд хамгааллын ажил хийж байгаа Ид шидийн орон 2 төв байрладаг БЗД-н 23-р хороо буюу, Улиастай орчимд энэ явдал боллоо. Хоёрхон долоо хоногийн өмнө яг энэ газарт манай төвийн захирал Ундраа эгч бүтэн шөнө айлуудаар явж нүдээрээ үзээд архинд живсэн хүн сүрэгийн дунд хүүхдүүд амьдарч байна АРАЙ ЧДЭЭ гээд багтарч пост бичсэн байдаг. Түүнийг нь шээр хийтэл "Битгий сенсаацлаад бай, худлаа анхаарал татах гэсэн" гэх мэтээр дайрцгааж билээ. Одоо тэгвэл тэр газар чинь бяцхан охин зодуулаад үхчихлээ малнууд аа ! Одоо өнгөрсөн хойно нь та нар тэгээд сенсаацлаач ! Ядаж 3 хоног сенсаацлаж чадах уу ? Ганцхан хоног болоод л мартдаг, алиа хошин лайвуудаа үзээд суудаг худлаа их мэдэж шүлсээ цацруулсан нөхдүүд бол хамт хэрэгтнүүд юм.

Бид их муу ажилчихлаа. Энэ охин манай төв дээр ирж тоглодог л байсан байх даа гэж бодохоор ... Ид шидийн орон 2 төвийн маань хүүхэд хамгааллын бодлого бол хүчирхийлэл болсны дараа хамгаалах биш болохоос нь өмнө эрсдэлтэй бүлэгтэй түрүүлж ажиллан нэг ч гэсэн аймшигт түүхийг болохоос нь өмнө үгүй хийх юм. Тэр ажил эхлээд эцэг эхчүүдтэй ажиллах сэтгэлзүйч нийгмийн ажилтаны багаа бүрдүүлээд, саяхан гэхэд л маш сайн хүүхдийн сэтгэл засалч аваад ажил эхлээд явж байсан. Нэгэнт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бол Ид шидийн орон 1 төвд байдаг амьдран хамгаалах байранд очдог.

Одоо зүгээр нэг уриа лоозон аяны хэмжээнд хүүхэд хамгааллын ажил хиймээргүй байна. Монгол улсад ХҮН чухал зүйл мөн л юм бол улс даяараа бодитой хөдөлж иргэд ТББ бүгд нэгдэж босмоор байна ! Бүгд байгаа байгаа газраа НҮДЭЭНЭЭЦГЭЭЕ !

Таны хүүхэд хичээлдээ явсан уу ? Таны хүүхэд хэдэн настай вэ ? 8, 9 настай бяцхан охин танайд бий юу ? Тэгвэл тэдний найзыг нь зодоод алчихлаа. Танд энэ зүйл хамаатай юу ?



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-21 07:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?