ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД САНАЛ АВАХ ХУУДСЫГ ӨНӨӨДӨР ХЭВЛҮҮЛНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-25 02:58

Сэтгүүлчийн үг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) орон нутгийн сонгуулийг товлон зарласан цагаас эхлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг хуралдаанаараа батлан, төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан. Улсын хэмжээнд нийт 17100 орчим нэр дэвшигч бүртгүүлснээс 310 нь бие даагч байгаа ба дээрх нэр дэвшигчдийн нэрийг бичсэн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа өнөөдөр (2020.09.25)-өөс эхлэх нь ээ.

Саналын хуудсыг хэвлэхийн өмнө бүх аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын төлөөлөл саналын хуудас дээр бичигдсэн нэр дэвшигчдийн нэр зөв эсэхийг шалгасан бөгөөд СЕХ сонгуулийн холбогдолтой тоо мэдээгээ сонгуулийн хороодоос авах, саналын хуудсанд бичигдэх мэдээллийг сонгуулийн хороодоос авах, нягтлан шалгах, сонгогчийн санал авах болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийн үйл ажиллагааг шалган баталгаажуулах ажлууд шат дараатай хийгдэж байна гэж холбогдох албанаас мэдээлллээ.

Эцэст нь тэмдэглэхэд, энэ удаагийн орон нутгийн сонгуулиар орон нутгийн сонгогчийн тухайд аймаг, сумынхаа, харин нийслэлийн сонгогчийн тухайд нийслэл, дүүргийнхээ гэсэн хоёр шатны хурлын төлөөлөгчөө сонгоно.

Сонгуулийн тойрог бүрт ногдох мандатын тоо нь тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс хамаараад харилцан адилгүй тогтоогддог. Нийслэлийн хувьд 23 тойрог, аймгуудад 545 тойрог, нийтдээ 568 тойрог байгуулагдсан. Эдгээр 568 олон мандаттай тойргоос 816 төлөөлөгч сонгогдоно. Харин дүүргийн 152 тойрог, сумдын 1634 тойрог байгуулагдаж, сум, дүүргийн нийт 1786 олон мандаттай тойргоос 7339 төлөөлөгч сонгогдоно.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-25 02:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Сонгогч [192.82.76.xxx]

    Улсын байгууллагад олон жил ажиллаж, карьер хийсэн нэр дэвшигчдийг сонгоцгооё!

  • Зочин

    Оюунаа [66.181.185.xxx]

    Гишүүн С .Одонтуяагийн санал маш зөв шүү сонгууль өгөөд гарч байгаа хүмүүсийг бичлэг хийх царцаанууд энд тэнд очлод саналаа өгдөг гэх хардалт үндэслэлтэй

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?