ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ӨНӨӨДӨР ГАРДУУЛНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-30 01:37

Сэтгүүлчийн үг

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр 09.30 цагаас эхлэн орон даяар гардуулна. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэх боломж бүрдэж буй юм.

Орон нутгийн ИТХ-ын мандатын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 353 байна. Улсын хэмжээнд 8 169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснийг СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн энэ сарын 25-нд мэдээлж байв. Тодруулбал, Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14 388, дүүргийн 291 суудалд 6 нам, эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх аж.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-09-30 01:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?