Х.НЯМСҮРЭН: БАЯНХОШУУНЫ ХӨГЖИЛ ИРГЭД БИДНЭЭС ШАЛТГААЛНА

Сэтгүүлчийн үг

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийн амьдарч байгаа Баянхошуунд АН-аас дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа юм байна. Нэр дэвших болсон шалтгаан юу вэ?

-Миний хувьд нөхөртэйгээ гал голомтоо бадраасан цагаасаа эхлэн 20-иод жил Баянхошуундаа амьдарч байна. Үр хүүхдүүд минь өсч өндийж, гэр бүлээрээ ажилтай орлоготой сайхан амьдарч байгаагаа энэ сайхан нутаг орон, хөршүүдийн маань тодорхой нөлөө байсан гэж боддог. Гэвч, илүү сайхан хүүхэд гэр бүлд ээлтэй орчин нөхцөл, амьдралын баталгаатай байдлыг бий болгохын тулд, өнөөдөр тулгамдаад байгаа олон олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, ИРГЭДИЙНХЭЭ ДУНДААС нэр дэвшиж байгаагаа сонгох сонгогдох эрх, хамгийн гол нь үүрэг гэж хатуу ухамсарлаж байна.

Баянхошуу бол алслагдсан дүүрэг. Та ямар бодлого барьж ажиллах вэ?

-Манай Баянхошууныхан өөрсдөө маш их ажилч хичээнгүй хүмүүс. Төр засгийн оновчтой бодлогоор гэр хорооллыг хөгжүүлж болно. 1. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гол замтайгаа холбосон гудамж хоорондын замыг хатуу хучилттай болгох. эдгээр замуудын дагуу явган хүний зам, дугуйн зам хийх, зам дагасан ногоон байгууламж, мод бут, цэцэг тарих ажилд хөрөнгө оруулалт хийхэд анхаарч ажиллана. Мөн айл бүр хашаандаа сайхан амьдарч болно гэж боддог. Хашаандаа өрх бүр үйлдвэрлэгч байхын тулд, халуун хүйтэн усны дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр маш их дэм тус болох юм. Алийн болгон дүн өвлийн хүйтэнд худгаас ус зөөж, модон жорлонд бие засч амьдрах вэ? Одоо 21-р зуунд бид амьдарч байна шүү дээ. 2. Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, өрхийн болон нарийн мэргэжлийн төвлөрсөн эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр, хурдан шуурхай үйлчлүүлэх, энд нэг зүйлийг онцлоход эмэгтэйчүүд, охидын эмчийн үйлчилгээ, ахмад настны зүрх судас, үе мөчний эмчилгээний хүртээмж, нийгмийн халамжийн үйлчилгээний оновчтой байдал, өөрөөр хэлбэл халамжийн үйлчилгээ нам дагаж бус хүрэх ёстой эзэндээ заавал хүрдэг байх зэрэгт нэн тэргүүнд Та бүхнийхээ дуу хоолой болох болно. 3. Гэмт хэргийн гаралт, аюулгүй байдлын төлөө анхаарах хэрэгтэй болжээ. Өсвөр насны охидын аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, хулгай, дээрэм, танхайралт зэрэг олон гэмт хэргүүд байгаа нь нууц биш юм. Би өөрөө эрх зүйч хүний хувьд эдгээр гэмт хэргийн нөхцөл шалтгаан, урьдчилан сэргийлэх талаар холбогдох хууль хүчний болон боловсролын байгууллагууд нэн ялангуяа иргэдтэй хамтран, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

Та маш их зөв зүйтэй ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа нь сэтгүүлчийн хувьд талархал илэрхийлье. Мөн Таныг олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг тухай сонсч байсан, Энэ талаараа ярина уу?

-Олон Улсын байгууллагуудтай хамтарч ажиллахад олон сайн тал байдаг. Өөрийгөө хөгжүүлнэ, маш их зүйл үзнэ, сурна, сурсан үзсэнээ Монголдоо хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн шалтгаан, хөдөлмөрч бүтээлч байдал, технологийн дэвшил өөрийн эрхгүй анхаарал татдаг. Монгол хүнд ч гэсэн асар их боломж бий. Гагцхүү энд төр засгаас хууль эрх зүйн тааламжтай бодлого, хувь хүний хөгжлийг дэмжсэн эдийн засаг, боловсролын бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, зээл зээлийн хүүг уян хатан маш бага байлгах. Өнөөдөр банк, банк бусуудын эздийг л баяжуулж, ломбард гэх мэт мөнгө хүүлэлтийг дэмжсэн бодлого манайд хэрэгжээд байна. Миний хувьд Хятад, Америк, Индонези, Солонгосын байгууллагуудтай хамтарч, тэдний туслалцаа дэмжлэг, сайн туршлагыг өөрийн орон нутагт хэрэгжүүлэхийг эрмэлзэж ажиллаж ирлээ, Цаашид энэ ажил улам идэвхжинэ.

Танд баярлалаа. Иргэдийн сонголт мэргэн байх болтугай.

                                                                                                                          Ярилцсан: сэтгүүлч Г.НЭРГҮЙ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [105.112.124.xxx]

    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)

  • Зочин

    Зочин [129.205.124.xxx]

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

  • Зочин

    10-р хорооны иргэн [150.129.140.xxx]

    Батшугарыг дэмжихгүй, Нямсүрэнг дэмжинэ. Амжилт.

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    Дэмжинээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?