ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХЭН БОЛОХ БЭ?

Сэтгүүлчийн үг

Орхон аймгийн МАН-ын хорооны хурал хуралдаж, Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулсан байна.

Засаг даргад заалнаас аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Хотын захирагчийн албаны дарга асан М.Түмэнжаргал, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн дарга асан Д.Бүүвэйбаатар, намын бодлогоор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар нэр дэвшжээ. Санал хураалт явуулахад Д.Соёлчхүү 43, Д.Бүүвэйбаатар 29, М.Түмэнжаргал 6 саналыг тус тус авсан байна.  

Олонхийн санал авсан Д.Соёлчхүүгийн намтрыг танилцуулъя. 

Төрсөн газар:               1979 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн
Төгссөн сургууль:       1996 онд Дорнод аймгийн 5-р дунд сургууль
                                        2005 онд Газарчин дээд сургуулийг Эдийн засагч
                                        2008 онд ХААИС-ийг Бизнесийн удирдлагаар магистр

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2014 онд “Сингапур төсөл”-ийн хүрээнд “Байгууллагын чанарын баталгаажуулалтыг сайжруулах” сэдэвт сургалт
2015 онд Бүс нутгийн чадавхийг дээшлүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Шинэ институцийн эдийн засаг-Никонометрикс” сэдэвт сургалт
2015 онд Тайланд улсад “Ложистикийн менежмент”  сургалт

Ажилласан байдал:           

2006-2010 онд “Дөлгөөн тал”ХХК-ийн захирал
2010-2016 онд Орхон аймгийн Шуудангийн газрын дарга

2016 оноос аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?