ӨНӨӨДӨР...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-21 02:45

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

09:30 цагт: Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн Ерөнхий архитектор, МХЕГ-ийн байцаагчид, барилгын салбарын угсралтын компаниудын төлөөлөл оролцсон "Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 99085635

“HOLIDAY INN ULAANBAATAR”

10:30 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Олон улсын ёс зүйн өдрийг тохиолдуулан "Ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн" өдөрлөг зохион байгуулна. Утас: 88086225

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН “E-MONGOLIA” МЭДЭЭЛЛИЙН ЦЭГ

11:00 цагт: Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өгнө. Утас: 94999598

“THE CORPORATE CONVENTION” ЦЕНТР

11:00 цагт: Монголын анхны “Альфа” постдрамын театрын нээлт болон И.В.Гётегийн “Фауст” жүжгийн хэвлэлийн хурал болно. Уг хэвлэлийн хуралд тус жүжгийн  Ерөнхий продюсер Тордайн Ганболд, Ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболд, Фаустын дүрийг бүтээж буй соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-эрдэнэ, Мефистофелийн дүрийг бүтээж буй Т.Бархүү нар оролцоно. Утас: 99104180

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хүргүүлсэн өргөдөлтэй холбоотой мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Судлаач Д.Батбаяр хэвлэлийн хурал зохион байгуулна.

УЛААНБААТАР ДАХЬ ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ

12:00 цагт: Цэргийн гавьяаны одонт “Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ойн хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэлийн “Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88817796

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ТӨВ БАЙР

14:00 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 88007709, 99027019



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-21 02:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?