САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ОУВС-ТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-21 02:47

Сэтгүүлчийн үг

Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны группын 2020 оны жилийн уулзалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд ОУВС-гийн Дэд захирал М.Фүрүсаватай хоёр талын  цахим уулзалт хийв.

Уулзалтад Монголбанкны удирдлагууд, ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлиб болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус уулзалтаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Коронавируст цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон 2021 оны эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулав.

Түүнчлэн цаашид Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хэрхэн хамтарч ажиллах боломжуудын талаар хоёр тал санал солилцов.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-10-21 02:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?