МИК, ХҮСЭЛТЭЭ ИРЭХ ОНЫ ХОЁРДУГААР САРААС ӨМНӨ ГАРГАХЫГ АНХААРУУЛЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-24 03:35

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан Монголбанк, Сангийн яам, “МИК ОССК” ХХК болон арилжааны банкууд хамтран дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

1.    Орон сууцны ипотекийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх;

2.    Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликэшн, утас зэрэг)-ээр гарган төлбөрөө хойшлуулах боломжтой;

3.    Зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй бөгөөд хойшлуулсан хугацаанд хүү тооцогдохгүй.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуултад энд дарж хариулттай танилцана уу. 

Эх сурвалж: МИК



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-24 03:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?