ТӨРСӨН АХ НЬ ОХИН ДҮҮГЭЭ ХӨНӨӨЖ, ШУУДАЙНД ХИЙН ЖАЛГАНД ХАЯЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-24 05:04

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 21 цаг 45 минутад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэгийг хийж 6 цагийн дотор алба хаагчид гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдийг илрүүлсэн байна.  Тухайн хэргийн газарт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ээж болон ахын хамт амьдардаг, 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй “Г” гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогчийг түүний эх энэ сарын 3-ны өдрөөс гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлж байжээ.  Охин амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд хаясан байж болзошгүй хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2004 онд төрсөн 18 настай “Г” -г холбогдуулан МУ-ийн ЭХТА-ийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдарчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-24 05:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR MAXWELL [129.205.124.xxx]

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?