ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ СУНГАХ ЭСЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР 14 ЦАГТ ЭЦЭСЛЭН ШИЙДНЭ

Сэтгүүлчийн үг
Улсын онцгой комисс /УОК/ өнөөдөр 11.00 цагаас хуралдах бол Засгийн газар ээлжит бус хуралдааныг 14.00 цагт товлоод байна.
УОК өчигдөр хуралдаж, Covid-19 цар тахалтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл, саналыг сонссон. Гэхдээ тодорхой шийдвэр гаргаагүй, нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн байдаг. Иймээс өнөөдөр үргэлжлүүлэн дахин хуралдах юм. Харин тус УОК-ын хурал дууссаны дараа Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж, хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргах юм.
Сэтгэгдэл