"COVID 19"-ИЙН ДОТООДЫН ХАЛДВАРЫН ТОО 342 БОЛЛОО

Сэтгүүлчийн үг
Арваннэгдүгээр сарын 28-нд нийт 9513 хүнд шинжилгээ хийхэд, 24 хүнд Covid-19 халдвар илэрсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 75 боллоо. Дүүргээр нь авч үзвэл Баянгол 21, Сонгинохайрхан 10, Баянзүрх 23, Сүхбаатар 12, Хан-уул 7, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус бүр бүртгэгдээд байна.
Сэлэнгэ аймагт 7 тохиолдол шинээр бүртгэгдэж, 174 тохиолдол болсон.
Дархан-Уул аймагт 9 тохиолдол шинээр бүртгэгдэж, 44 тохиолдол болсон.
Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт өвчлөл шинээр бүртгэгдээгүй бол Архангай аймагт хоёр шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дотоодоос Covid-19 халдвар авсан иргэдийн тоо 342 болоод байна гэж ЭМЯ-наас мэдээлэв..
Сэтгэгдэл