Б.УУГАНБАЯР: 9.560 ИРГЭН ГЭРИЙН АЖИГЛАЛТАНД БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-29 04:25

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож мэдээлэл өглөө.  Тэрээр “Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн.  Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 9,560 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг дахин сануулъя.

Улаанбаатар хотын 26 тусгаарлан ажиглах байранд 1,403 иргэн байна. Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан аймагт нийт 953 иргэн ажиглалтад байгаа. Нийлбэр дүнгээр 2,356 иргэн ажиглалтад байна. Ойрын хавьтлын 217 иргэнийг нэмж тусгаарласан.

Нийслэлээс иргэдийг гаргах ажлын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас төмөр замын 60 гаруй ажилчин тээвэрлэгдэн ирж байгаа. Эдгээр алба хаагчид PCR шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан бөгөөд шууд гэрийн ажиглалтад шилжинэ. Тусгаарлан ажиглах байранд төрийн 202 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэв.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-29 04:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?