УЛААНБААТАР, АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ АЙМАГТ ХОРИОН ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ СУНГАГДЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-29 11:44

Сэтгүүлчийн үг

Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар, Сэлэнгэ,  Архангай аймагт бэлэн байдлын зэрэглэлийг 10 хоногоор сунгажээ. Харин бусад аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл тогтоохоор болжээ.

УОК, Засгийн газрын хуралдаанаар 12 дугаар сарын нэгэн хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгааг зарласан.  Манай улсад өмнө нь энэхүү арга хэмжээг авч байгаагүй бөгөөд анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь энэ.

Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын хорио цээрийг зөрчвөл Эрүүгийн хуулиар дараах шийтгэлийг ногдуулна. Тодруулбал,Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үнийн хөөрөгдөл үүсгэж, үндэслэлгүй бүтээгдэхүүний үнийг нэмсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуульд амшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомстлыг бий болгосон бол 5 сая 400 мянган төгрөгөөс 27 сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ" гэж заасан байдаг.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-29 11:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?