Т.МӨНХСАЙХАН: ОЙРЫН ХАВЬТАЛ БҮРИЙГ ШИНЖИЛГЭЭНД ГУРВАН УДАА ХАМРУУЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-30 02:17

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын хуралдааны шийдвэртэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Ойрын хавьтлыг хумьсан гэж байсан ч Архангай аймагт ойрын хавьтал илэрч халдвартай нь батлагдлаа. Найман голомтоо хумих ажил ямар шатандаа байна вэ?

-Ойрын хавьтлуудыг халдвартай гэдэг нь тогтоогдсон тухай бүрт нь олж авч тусгаарлаж байгаа. Зарим нэгэн иргэн санаатай болон санамсаргүй байдлаар ойрын хавьтлаа хэлэхгүй өнгөрснөөс болж цаг алдах тохиолдол гарч байна.

Энэ нь хэдийгээр цөөн ч халдварын тархалтын хувьд хор уршигтай байна. Архангайн тохиолдол нь ойрын хавьтлаа хэлээгүйн улмаас аймгийн хэмжээнд халдвар тархах эрсдэл үүссэн. Олон тохиолдол биш учраас тархалтыг хумих боломж байгаа. Ойрын хавьтал бүрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд гурван удаа хамруулж байна.

-Амьсгалын аппарат цөөхөн байгаа энэ үед өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч байна. Амьсгалын аппаратын нөөцийг цаашдаа хэрхэн зохицуулах вэ?

-Амьсгалын аппаратын хувьд, ХӨСҮТ-д коронавирусийн эмчилгээнд зориулсан 23 аппарат байна. Мөн ЦНТЭ-т 12 аппарат суурилуулсан. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат бий. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор 50 аппарат суурилуулсан. Үүнээс гадна 20 зөөврийн аппарат ашиглахад бэлэн. Нийт ашиглахад бэлэн 180 орчим аппарат бий. Бид наймдугаар сард амьсгалын аппарат захиалсан ч тухайн үед дэлхий даяар цар тахал их байсан тул үйлдвэрлэл хомс байсан. Одоо үйлдвэрийн нөөц нэмэгдсэн тул манай улсад орж ирэхэд бэлэн болсон. Эхний 200 аппарат 12 дугаар сарын 8-нд орж ирнэ. Дараагийн 200 аппарат 12 дугаар сарын 20-нд ороод ирнэ. Бидний тооцоогоор хүн амын 1 хувьд халдвар тархахад амьсгалын аппаратад орох хүмүүсийн тооцоог бодоход, бэлдсэн аппаратын нөөц хангалттай гэж тооцсон. Энэ аппаратуудад ажиллах боловсон хүчний асуудлыг эртнээс бэлтгэж ирсэн. Цаашид ч бэлгэх шаардлага тулгарч байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-11-30 02:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?