А.ОТГОНБААТАР ЭРХЭМ ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХӨӨСӨӨ ТАТГАЛЗЛАА

Сэтгүүлчийн үг

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа лайв хийж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхийн ажлаас өөрийн хүсэлтээр татгалзаж буйгаа мэдэгдлээ. 

А.Отгонбаатар энэ талаар "Албан бичгийн он сарыг өдрийг ядаж хараарай. 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цагийн үед гарсан. Гэтэл дөнгөж амаржсан эмэгтэй болон нярайг хүнлэг бус байдлаар зөөвөрлөсөн бичлэг тухайн өдрийн 19.00 цагаас хойш гарсан. Би хүртэл 21.00 цагийн үед мэдсэн. Би яаж тэр эмэгтэйг тэгж шилжүүлэхийг түрүүлж мэдсэн байх вэ. Маргааш өглөө нь би талбай дээр ганцаараа ирсэн. Энэ тухай Ерөнхий сайд эхлээд иргэдийн органик нэгдэл байсан гэж хэлсэн. Сүүлдээ улс төр болсон гэсэн. Ийм тодорхой зүйл дээр намайг харлуулах гэж хичээж байна. Над руу дайрах гэж өө сэв хайж байгаа бол хүссэн зүйлээ хий. Би УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхийн ажлаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна" гэж хэллээ.

Түүнчлэн тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан ах эгч,  анд нөхөд, дүү нар, журмын хамт олноосоо уучлалт гуйж буйгаа хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?